Хаврын урь орж барилгын ажил эхлэх дөхлөө. Мансард барих ашигтайг олон хүн ярьж байгаа. Учир нь шинэ газар хайж мах мяраагаа зулгаахгүй. Тэгээд ч барилгын материалынх нь өртөг хямд аж. Хамгийн хэцүү нь тухайн байрны оршин суугчдыг сэнхрүүлэх явдал. Хэрэв энэ давааг давчихвал бүх зүйл болох нь тэр. Гэвч оршин суугчид мансард бариулахыг төдийлөн дэмждэггүй. Иймд барилгын компаниуд СӨХ-ын даргатай хүч хавсран оршин суугчдын санал, бодлыг үл харгалзан хувийн өмч болох сууцан дээр нь мансард барьдаг байна. Чанар муутай баригдсан мансардын горыг энэ өвөл олон иргэн амссан. Цан татаж, салхи сийгээд, бохир нь халиад байна гэх гомдол Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашиг хамгаалах нийгэмлэгт олон иржээ. Үүнээс үзэхэд мансард барих нь оновчтой санаа биш бололтой. Мэдээж чанартай баривал зай талбай, эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Чанаргүй бол зуны саравчнаас ч долоон дор юм.Барилгын компанид ажилладаг танил залуугийн хэлж буйгаар зарим компани мансард барихдаа чанаргүй материал ашигладаг гэх. Өөрөөр хэлбэл, хөөсөнцөр шахаж, нимгэн төмрөөр гадарласан хавтанг хэрэглэдэг аж. Уг материалыг агуулах, захуудын павилон барихад ашигладаг. Хэдийгээр уг материал нь хөнгөн, барихад хугацаа бага шаарддаг ч дулаан муу хадгалдаг, дуу чимээ нэвтрүүлдэг, хэврэг зэрэг сөрөг тал олон. “Хэрэв томхон дүүжин гэрэл өлгөвөл тааз нь нураад ирж мэднэ” хэмээн танил маань ярьж байна.
Мансардыг хямд өртгөөр орон сууцтай болох гэсэн хүмүүс худалдан авдаг. Гэтэл иргэдийн энэ хэрэгцээг ашиглан чанаргүй материалаар сууц барьж байгаа нь хэрд нь тааруулах гэгч болж байна.Удахгүй энэ бизнест амташсан нөхөд ханцуй шамлан ажилдаа орно. Хэрэв халуун орных шиг сүрэл, өвсөн амбаар бариад байвал энд нь амьдрах хүн олдохгүй биз. Хаврын салхинд хийсчих гээд, өвөлд мөсөн зоорь л баймаар мансард барьлаа гээд хариуцлага тооцдог газар ч алга. Хямд үнэтэй л бол чанар хамаагүй гэдэг хууль энд үйлчлээд байх шиг. Чанаргүй мансардад өвөлжиж үгээ хэлсэн иргэн олон. Иймд навсархай хэдэн оромж барьсныхаа төлөө түрийвчээ түнтийлгэж яваа нөхөдтэй хариуцлага тооцох нь зүйд нийцнэ. Түүнчлэн, удахгүй борооны дараах мөөг шиг баригдаж эхлэх мансардын чанарт хяналт тавихгүй бол горьгүй нь. Тэгэхгүй бол нурж унах шахсан хуучны хэдэн барилга дээр мансард хэмээх амбаар нэмэгдэж, нураах шаардлагатай гэсэн жагсаалтад орж мэдэх юм.