Нэг ам.доллар 1972 төгрөгтэй тэнцэж байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш ханш буурсаар байна. Үүнийг иргэд сонгуультай холбон тайлбарлаж, сонгуулийн дараа ханш эргээд өснө гэсэн хүлээлттэй байна. Ханшийн энэ хэлбэлзэл удаан үргэлжилбэл эрсдэлтэй.
Өнөөдөр Монгол банк хуваарь ёсоор валютын дуудлага худалдаа зохион байгуулав. Спот арилжаагаар банкууд
- 1955.00-1970.00 төгрөгийн ханшаар 2.9 сая ам.доллар худалдан авах,
- 1967.18-1969.18 төгрөгийн ханшаар 3.0 сая ам.доллар худалдах,
- 299.20 төгрөгийн ханшаар 0.7 сая юань худалдах санал тус тус ирүүлжээ. Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар ирүүлсэн саналыг биелүүлээгүй байна.
Харин своп, форвард арилжаагаар банкууд
- 146.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн,
- 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлж, Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.