Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээн уралдаанууд үргэлжилсээр байна. Энэ удаад “2016 оны Б зэрэглэлийн Насанд Хүрэгчдийн УАШТ” өнөөдөр эхэллээ.
Энэхүү тэмцээний онцлог нь эрэгтэй болон эмэгтэй Үндэсний Супер Лигт тоглосон тамирчид оролцож болдоггүй. Харин бусад бүх лигийнхэнд хязгаарлалт байхгүй оролцдог юм.
Энэ удаагийн УАШТ-д эрэгтэй 24 баг, найман хэсэг болж өрсөлдөж байгаа бол эмэгтэй 16 баг, дөрвөн хэсэг болон тоглож байна. Хөдөө орон нутгаас Сүхбаатар, Завхан, Өмнөговь, Дорноговь, Хэнтий зэрэг аймгуудаас багууд ирсэн. Харин нийслэлээс Багануур, Налайх зэрэг алслагдсан дүүргүүд, мөн Спрайт лигийн багууд, их дээд сургуулийн багууд хурд хүч, авхаалж самбаагаа сорьж байна.
Тэмцээний дүрэм ёсоор багууд эхний хоёр үед 5, 5 тоглогчоор солигдоно. Тиймээс маш өргөн хүрээг буюу нийт 40 багийн 600 орчим тамирчид энэ тэмцээнд оролцож байна. Мөн МҮСБХ энэ жилээс бүхий л тэмцээнд хувийн хамгаалалтын дүрмийг хэрэгжүүлж байна.
Б зэрэглэлийн улсын аваргаас эрэгтэй, эмэгтэй эхний найман байрт шалгарсан багууд, А зэрэглэлийн УАШТ-д оролцох эрхээ авах учиртай. Спортын Төв Ордонд тав хоногийн турш үргэлжлэх энэ тэмцээний хэсгийн шатны тоглолтууд энэ лхагва гарагт өндөрлөж, пүрэв, баасан гарагт буюу энэ сарын 16,17-нд хасагдах шатны тоглолтууд үргэлжилнэ.