2016 оны 6 дугаар сарын 7, Улаанбаатар хот – Мобиком Корпораци нь Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын Яам, Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн, Говийн баавгай сан, Их говийн дархан цаазат газар, Лондоны амьтан судлалын институт, Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран дэлхийд нэн ховордсон, зөвхөн Монгол Улсад амьдардаг Мазаалай баавгайг хамгаалахад чиглэсэн бодит үйл ажиллагааг багтаасан төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
Мазаалай зэрэг нэн ховордсон амьтдыг байгалийн унаган орчинд хамгаалах нь хамгийн зүй зохистой юм. Хүний байнгын асрамж хамгаалалтад байлгаж болох ч, байгаль хамгааллын мэргэжлийн байгууллагууд зэрлэг амьтдыг байгалийн орчинд нь хамгаалах нь олон давуу талтай байдгийг баталсан.
Мазаалай баавгайн амьдралын хэв маягийг судлах, хянах, хоол хүнс, усаар хангах нь энэхүү нэн ховор амьтныг хамгаалахад хамгийн чухал ач холбогдолтой билээ.
Мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан, тандан судлах, хянах, аюул ослоос сэргийлэх зэргээр Мазаалай зэрэг устах аюулд ороод буй амьтдыг хамгаалах боломжтой. Амьтдын байршлыг хянахад зориулагдсан GPS технологи бүхий хүзүүвч нь үүний нэг том жишээ юм.
Зайнаас тандан судлах технологи болон бусад радио холбооны системүүд нь мазаалайн зан төлөв, амьдралын хэв маягийн талаар мэдээлэл олж авахад нэн чухал тустай. Өнгөрөгч 2015 онд Мобиком Корпораци БОНХАЖЯ-тай Мазаалай хамгаалах чиглэлээр гурван жил хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны хүрээнд Мазаалай баавгайг хамгаалах төслийг хамтран боловсруулж, дараах ажлуудыг хэрэгжүүлж эхлээд байна.
- Бид Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, профессор Л.Амгалан, Говийн баавгай сангийн Ерөнхийлөгч Харри Рэйнолдс болон Лондоны амьтан судлалын институт нартай хамтран Мазаалай баавгайн амьдралын хэв маягийг тандан судлах, хянах, дүрс бичлэг хийх, фото зураг авах зорилгоор 23 ширхэг хөдөлгөөн мэдрэгч бүхий камер суурилуулаад байна. Эдгээр камеруудаас хүлээн авсан мэдээллийг ашиглан судалгаа шинжилгээгээ хийхээс гадна олон нийтэд мэдээлэл түгээж, анхаарлыг хандуулах боломжтой юм. Их говийн дархан цаазат газрын ажилтнууд эдгээр камеруудын ашиглалт үйлчилгээг гардан хийх болно.
- Манай хамтарсан багийнхан 5 дугаар сарын ихээр сансараас байршил тогтоох GPS төхөөрөмж бүхий хүзүүвчийг нэг эм Мазаалай баавгайд зүүлгээд байна. Үүний тусламжтайгаар уг баавгайн хөдөлгөөнийг нарийвчлан тогтоосноор дараа дараагийн ажлуудаа улам үр дүнтэй болгох боломжтой юм.
- УЦУОСМХ болон БОНХАЖЯ, Их говийн дархан цаазат газар, Говь-Алтай аймгийн ЗДТГ-тай хамтран цаг агаарт зориудаар нөлөөлөх системийг ашиглан, хуурайшилт ихтэй говь цөлийн бүсэд хур тунадас оруулах ажлыг зохион байгуулж, өнгөрсөн долоо хоног 4 байршилд хур тундас оруулаад байна. Ингэснээр Мазаалайн гол идэш тэжээлийг байгалийн нөхцөлд нь сайтар ургаалах, идэш тэжээл, усны хомсдлоос сэргийлэх ач холбогдолтой юм.
- Бид мөн говь цөлийн бүсэд хур тунадас болон цасны усыг тогтоон барих хөвийг барьж байгуулах бөгөөд ингэснээр Мазаалай төдийгүй бусад ховордсон амьтдыг байнгын ундны устай болгох юм.
- Мобиком Корпорацийн санаачилсан дараагийн нэг ажил бол хавар, намрын хомсдолтой, эрс тэс цагаар Мазаалайн идэш тэжээлийн хомсдолыг арилгах зорилгоор шим тэжээл бүхий багсармал тэжээлийг боловсруулж, идэш тэжээлийн цэгүүдэд байршуулах юм. Үүний үр дүнд мазаалайн ялангуяа ичээнд орохын өмнө өвлийг ажралгүй давах өөхөн давхаргыг биедээ хуримтлуулах бололцоотой болох юм.
Мазаалайн иддэг ургамал, усны эх үүсвэрийг хамгаалах нь зөвхөн Мазаалай баавгайг хамгаалаад зогсохгүй, цөлжилтийг бууруулж, говийн эмзэг эко системийг хамгаалахад чухал нөлөө үзүүлдэг.
Үндэсний өв соёл, уламжлалыг дээдлэгч Мобиком Корпораци нь бидний үндэсний бахархалт зүйлсийн нэг болох Мазаалай баавгай, мөн байгалийн болон түүхийн үнэт өв соёлын өлгий болсон говь нутгийг хамгаалахыг зорьж байгаа билээ.
Мобиком Корпораци ХХК
Та Мобикомын сошиал хаягуудад нэгдээрэй!