Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагаа Төрийн ордонд боллоо.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, гишүүн С.Одонтуяа, Ё.Отгонбаяр болон эрүүл мэндийн салбарынхан хүрэлцэн ирлээ. УИХ-ын дарга уулзалтын эхэнд “Бодвол баахан эмч нар ирсэн байх. Чухал хэрэгтэй хууль юм гэсэн. Энэ хуулийг анх удаа баталж байгаа байх. Их хууль хэрэгтэй юм гэсэн” гэж хэнэггүйхэн хэлээд, хуулийг хэрэгжүүлэгчид болох эмч нарт ажлын амжилт хүсээд гарч одов.
Уг хуулийг анх С.Одонтуяа нарын гишүүд 2015 оны арванхоёрдугаар санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн ч эрүүл мэндийн салбарын засаглал, санхүүжилтийн томоохон асуудлыг шийдвэрлэх тул Засгийн газраас өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэн, авторыг нь өөрчилсөн юм.
Харин Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төслийг эх барьж, батлах хүртэл тулж ажилласан багийг гишүүн С.Одонтуяа ахалжээ. Тиймээс ч тэрбээр “Олон хууль батлалцаж явсан ч өнөөдрийнх шиг баярлаж байсан нь ховор” хэмээн сэтгэгдлээ хуваалцана лээ.
Тус хуулийг өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-нд баталсан ч энэ сарын 3-наас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлж буй юм. Энэ үеэр уг хуулийг батлуулахад идэвх, санаачилга гаргасныг нь үнэлж гишүүн С.Одонтуяаг эрүүл мэндийн салбарын хүндэт дэвтэрт бичиж, гэрчилгээ олгосон бол Д.Батцогт, Ё.Отгонбаяр болон бусад хүнийг салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагналаа.