Монгол, Орос, Хятад улсын Зам, тээврийн яамдын ажлын хэсгийн уулзалт тавдугаар сарын 24-26-нд Улаан-Үд хотод боллоо.
Энэ уулзалтаар гурван тал НҮБ-ын ЮНЕСКАП-ын дэргэдэх Азийн авто тээврийн сүлжээ замыг хариуцсан байгууллагын бодлогын хүрээнд гурван талт хэлэлцээрийг яаравчлах, талуудын тээврийн хэлэлцээрт оролцох асуудлыг тохирсон. Тус хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг 2016 оны арванхоёрдугаар сард зохион байгуулахаар ярилцаж байсныг наашлуулжээ.
Зургадугаар сарын 23-24-нд Ташкент хотноо болох дээд хэмжээний уулзалтын үеэр эцэслэн гарын үсэг зурахаар болжээ.
Энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх АН-4 буюу Баян-Өлгийн Цагаан байшинтын боомтоор Оросоос орж ирээд Ховд аймгийн Ярантын боомтод хүрч, Хятадын Шинжаан Уйгар руу гарах коридор үүсгэх, АН-3 коридорыг ашиглах талаар тохиролцох юм байна. АН-3 нь Тяньжинаас ачаа ачиж, Эрээн хотод ирээд Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймгаар дайрч Улаан-Үд хүрэх маршрут юм. Энэ коридор нь маш урт зам учраас эхлээд туршилтын тээвэр хийх ёстой гэдэгт талууд нэгджээ. Ингээд наймдугаар сарын 15-20-нд Тяньжинаас Улаан-Үд хүрэх туршилтын тээврийг хийхээр болжээ.