“Шүүдэр” продакшн “Хотлун гүнж” хэмээх тулаант кино бүтээж байна. 2015 оноос бэлтгэл ажлаа эхэлсэн энэ бүтээлийн гол дүр бөх гүнж хэмээн алдаршсан Хотлун гүнжийн дүрд жүжигчин, мисс А.Баярцэцэг сонгогджээ. Холливудад жүжигчин мэргэжлээр суралцан, “Марко Поло” цуврал болон хэд хэдэн кинонд тоглоод буй А.Баярцэцэг тулааны урлагаар хичээллэдэг, англи, испани хэлтэй, “Ертөнцийн мисс-2016” тэмцээнд Монголоо төлөөлөн оролцож шилдэг 16-д багтсан билээ.
“Ану хатан” киногоо “Warrior Princess” Америкийн зах зээлд гаргасан “Шүүдэр” продакшн дахин ийнхүү томоохон кино төсөл хэрэгжүүлэх ажилдаа оржээ.
“Хотлун гүнж” кино нь Юан гүрний үед Хубилай хаантай эцсээ хүртэл тэмцсэн Өгөдэйн угсааны Хайду хааны охин, эцэгтэйгээ мөр зэрэгцэн байлдаж явсан Хотол Цагаан Сарангэрэлт гүнжийн тухай тулаант кино ажээ. “Хотлун гүнж” УСК-ны зохиолыг зохиолч Б.Шүүдэрцэцэг, Д.Болдхуяг нар хамтран бичиж, продюсераар Д.Болдхуяг, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар, зураглаачаар америк уран бүтээлч ажиллаж, 4K форматаар бүтээх аж.
Хайду хааны дүрд МУГЖ Б.Жаргалсайхан, Хотлуны ээж Буман хатны дүрд МУСТА Б.Эрдэнэцэцэг, гүнжийн сэтгэлт залуу Абатай баатрын дүрд МУСТА У.Батбаатарын хүү, жүжигчин Б.Анхбаяр нар тоглохоор шалгарсан байна. Хотлун гүнжийн дүрд тоглохоор сонгогдсон А.Баярцэцэг нь “Ертөнцийн мисс-2016” тэмцээнд шилдэг 16-д шалгарсан, “Марко Поло-2” цуврал кинонд Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон, Холливудын хэд хэдэн кино төсөлд оролцон тоглосон мэргэжлийн жүжигчин ажээ.
“Хотлун гүнж” УСК нь Юан гүрний сэдвээр бүтээж буй анхны монгол кино бөгөөд монгол бөх, монгол цэргийн тулааны урлагийг үзүүлэх зорилготой тулаант, адал явдалт төрлийн бүтээл байх ажээ.
Энэ киноны тулааны найруулагчаар мэргэжлийн орлон тоглогчдын Action Crew багийн ахлагч М.Наранбаатар ажиллах юм. М.Наранбаатар нь мөн л “Марко Поло” цувралд орлон тоглогчоор оролцоод ирсэн залуу уран бүтээлч юм. Киноны ерөнхий зураач Л.Батбилэг нь “Ану хатан”, “Содура” кинонуудад ажиллаад, Тайваний Соёл урлагийн их сургууль төгсч ирсэн залуу уран бүтээлч бөгөөд, тайзны зураач Э.Батхүлэг ОХУ-ын ВГИК буюу Кино урлагийн дээд сургуулийг дүүргэсэн чадварлаг залуу уран бүтээлчид юм.
Сонирхуулахад Америкийн “Марко Поло” кинонд хүчит Хотлун гүнж нэгэн гол дүр нь бөгөөд Солонгосын модель, жүжигчин Клаудиа Ким энэ дүрд тоглож байна.
2015 оноос төслийн ажлаа эхэлсэн монгол “Хотлун” УСК 2017 оны хавар нээлтээ хийх ажээ.