gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     11
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 11
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 11
Зурхай
 6.02
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Гантулга: Эрка бид хоёрын найман жилийн амьдрал намайг холливудад хөтлөхийг үгүйсгэх аргагүй

2008-02-19
0
Twitter logo

MN-25-р суваг телевизийн хөтлөгч Гантулгыг хүн бүхэн андахгүй. "Жинжиймаа", "Элсний нүүдэл" зэрэг киногоороо шаггүй жүжигчин гэдгээ харуулаад авсан тэрээр сүүлийн үед эфирээр харагдахгүй байгаа болохоор эрж сурах хүн олон. Энд тэндэхийн олон шоу тоглолт, кино зураг авалт гээд тунчиг завгүй яваа Гантулгатай уулзаж ярилцсанаа хүргэе.

-Сүүлийн үед эфирт харагдахгүй байгаа болохоор чамайг хаана явна хэмээн сураглах хүн олон болж. Чухам хаагуур яваад байна вэ?
-Одоогоор UBS телевизэд гэрээт хөтлөгчөөр ажиллаж байна. Бас хажуугаар нь хоёр гурван газар мэргэжлээрээ ажиллаад л кино зураг авалт энэ тэр гээд жаахан завгүй явна. З.Түмэнбаярын "Нүцгэн натур"     өгүүллэгийг Цогтбаатар гэдэг хүн кино зохиол болгоод түүний зургандаа гарчихсан бараг дуусах шатандаа явж байна.

Удахгүй нээлтээ хийх байх. 25-р суваг телевизээс албан ёсоор ажлаасаа гарсан. Ямар нэг байгууллагад үндсэн ажилтнаар ажиллана гэдэг өдгөө цагт жаахан хүндрэлтэй л байна. Авдаг цалин хэд билээ, бас хажуугаар нь энд тэнд шоу тоглолт хөтлөх эрхгүй байдаг болохоор чөлөөт уран бүтээлч гэсэн тодотголтойгоор явах нь арай эрх чөлөөтэй. Хүссэнээрээ ажиллаж амьдрах боломжтой болохоор ингээд явж байна даа.

-Чиний тоглосон "Элсний нүүдэл" кино маш олон залуусыг байлдан дагуулж чадсан. Арай дэлгэцийн бүтээл рүү урваад эфиртээ гарахгүй байна уу даа?
-Хүүхдийн ордны кино драмын дугуйлан, бас СУИС-ийг төгссөн болохоор үүнийг минь мэддэг хүмүүс кинондоо урьж тоглуулах нь бий. "Элсний нүүдэл" кинонд талийгаач Балдорж гуай өөрөө санал тавьж чамд тохирох дүр гэхээр нь үгүй гэж хэлж чадахгүй тоглосон. Олон залуу жүжигчидтэй хамтран маш сайн баг бүрдүүлэн ажилласан болохоор үзэгчдэд их хүрсэн байх. Мэдээж хэн нэгэн хүн санал тавиад тэр нь надад таалагдвал кинонд тоглолгүй яахав. Эфирээсээ урвасан зүйл байхгүй л дээ. Боломж гарсан үед өөрийгөө сорьж үзэлгүй яахав. Жинхэнэ жүжигчин хүн театрын тайзан дээр байдаг гэж хэлсэн хүний үг бий. Холливудын жүжигчид Вродвойн театрт том жижиг гэлтгүй дүр авч тоглохыг ямар ч алдартай киноноос илүү хүсч хүлээдэг. Чухам яг тэр тайзан дээр жүжигчин хүний уран чадвар гардаг болохоор тэр. Дэлгэцийн хөтлөгч байна гэдэг их амархан. Алдаа гаргавал дор нь засаад л хэлчихнэ эсвэл мантажлаад ямар ч дифектгүйгээр гаргаж болдог. Камер татаад нүүрэн дээр нь оччихдог болохоор элдэв тоглолт, нүүрний хувиралтыг их амархан хийж болдог. Харин тайзан дээрээс шууд үзэгчдэд хүрдэг болохоор хэн ч байсан алдаа гаргах эрхгүй байдаг. Би өөрийгөө дэлгэцийн хүн биш тайзны хөтлөгч гэж боддог. Үүндээ ч дуртай. Яахав дэлгэцийн бүтээлд хэрэгтэй бол тэнд байна. Хэрэгтэй үед нь байх ёстой газраа байхыг л хүсдэг. Түүнээс биш юм юм руу үсчээд байх сонирхол алга.

-Ингэхэд гэр бүлийн амьдралаа зохиох болоогүй л байна уу. Нас ч явлаа?
-Энэ тухай бодоогүй биш харин ч их бодож байгаа. Аав, ээж ч гэсэн одоо оройтлоо, гэр бүлтэй болох болоогүй юу гэсэн юм ярьж байдаг. Гэхдээ би өөрийгөө хөгширлөө, амьдрал оройтлоо гэж бодохгүй яваа. /инээв/ Ний нуугүй хэлэхэд нас ч явлаа. Юм юм бодогдож байна. Үнэхээр надад таарах бүсгүй байхгүй байгаа юм уу эсхүл би олж харахгүй ч байгаа юм уу ямар ч байсан олдохгүй байна. Сайхан хань ижилтэй үр хүүхэдтэй болж Гантулгынх гэсэн амьдралыг зохиогоод явахыг хүсэлгүй яахав. Бүх найзууд маань гэр бүлтэй үр хүүхэдтэй болчихсон. Тэдэнтэйгээ уулзаад сууж байхад нэг бодлын их сайхан атаархмаар бас гунигтай санагдаад байдаг болчихож. Энэ чинь бас нэгийг хэлээд байна.

-Заяаны хань зам дээр гэдэг шиг нэг л өдөр гар өргөөд зогсож байна гээд хүлээгээд байгаа юм биш биз?
-Арай тэр ч юу юм. Гэхдээ намайг гэсэн нэгэн сайхан бүсгүй хаа нэгтээ намайг хүлээгээд зогсож байгаа гэдэгт итгэдэг шүү. Би өөрийгөө тийм ч их уначихсан хувь заяатай хүн гэж боддоггүй ш дээ. Их өөдрөгөөр боддог болохоор нэгэн монгол бүсгүйтэй гэр бүл болж сайхан амьдарна гэж бодож явдаг.

-Өөрт чинь дурласан Энхтуяа гэдэг бүсгүй хоёр жилийн өмнө манай сонинд ярилцлага өгч чамгүй сенсаци дэгдээж байсан. Гэтэл одоо болтол чиний хойноос явж, элдэв дарамт мөрдөлт хийсээр байгаа гэсэн. Энэ нь хувийн амьдралаа зохиоход саад болоод байна уу?
-Энэ хүн намайг олон жилийн өмнөөс мөрдөж мөшгөж элдэв сүрдүүлэг хийж байсан. Одоо болтол манай ажлаар эргэлдээд захиа өгөөд явж байдаг. Үнэнийг хэлэхэд би өөрөөсөө олон ах ээж шигээ хүнийг тэр тусмаа сэтгэцийн өвчтэй тийм хүнийг яах ёстойгоо мэдэхгүй л байна. Зарим хүн намайг буруутгаж байдаг. Эмэгтэй хүнийг хүндлэхгүй байна, ойлгохгүй байна гээд л. Тэдгээр хүмүүс миний оронд өөрийгөө тавиад зовлонг нь ойлговол энэ бодол нь өөрчлөгдөх биз. Энэ олон жил тийм хүн намайг мөрдөөд хайртай дуртай гээд байх нь надад амар биш байна. Би тийм ч нэр алдартай од болон гялалзаж яваа хүн биш. Зүгээр л сайн аав ээж, найз нөхдийн хүчинд тодорхой хүрээнд олны танил болсон болохоор энэ өчүүхэн алдар хүндийг, нэр төрөө сэвтээчихгүй юмсан гэж бодож явдаг. Гэхдээ энэ хүнээс болоод гэр бүлийн амьдралаа зохиож чадахгүй байна гэвэл худлаа. Мэдээж тодорхой хэмжээгээр намайг эвгүй байдалд оруулдаг нь үнэн. Ажил дээр ирж манана, цонх үүд хагална, манай хамт олон бүгд намайг мэддэг, тэр хүнийг мэддэг болохоор их сайн ойлгодогт нь баярладаг.

-Эркаг Стивин Сигалыг дагаад явахад олон монгол залуус харамсаж байсан. Тэр тусмаа чиний найман жил үерхэж байсан бүсгүйг ингээд яваад өгөхөд мэдээж хэцүү л байсан байх. Тэр тусмаа анхны хайрт чинь байсан шүү дээ?
-Мэдээж хэн ч гэсэн анхны хайраа дурсдаг бодож явдаг нь нууц биш шүү дээ. Миний хувьд бүхэл бүтэн найман жилийн үерхэл амьдрал минь Эркатай хамт байсан ч нэгэнт өөр хүнийг, амьдралыг сонгоод явсан болохоор надад тэр хүнийг хүлээх шаардлага байхгүй болсон. Эхэндээ хэцүү байсныг нуугаад яахав. Эрка бид хоёрын дунд сайхан хайр байсан уу гэвэл байсан. Одоо дурсамж л үлдсэн. Хайртай хүмүүс хоёр талд байна гэдэг үнэхээр буруу юм билээ. Хол байх тусмаа бие биенээ санаж хайр нь улам амттай болдог гэдэг бүүр худлаа. Хэрвээ энэ үнэн байсан бол хамгийн жаргалтай амттай амьдралаар амьдарч байх байсан хүн би л байх байсан.

Сүүлд бас нэг найз бүсгүй байсан, Америк яваад л алга болсон. Хол байгаа дээр нь хоёр биендээ итгэх итгэлцэл бий болоогүй үед хэн нэгний хов жив, яриа хөөрөө холбоо тасалдаг юм билээ. Миний бодлоор ухаан эмэгтэй хүнээс , эр хүнээс зориг гарч тэр хоёр хамт цогцолж байж сайхан амьдралыг бий болгодог. Эрчүүд бид хэдийгээр ухаантай зоригтой амьдралыг авч явдаг гол ноён нуруу нь хэрнээ яг амьдрал дээрээ эмэгтэйчүүдийн ухаанаар, тэр залж яваа замаар явдаг шүү дээ.

-Тэр үед Эркагийн сонголтыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Хүн өөрөө сонгосон сонголтонд би юу гэхэв дээ. Гэхдээ манай Эрка энэ замыг сонгосноор алдаагүй. Маш өндөр боловсролтой үнэхээр дэлхийн хэмжээний том хүнд тоогдох чадалтай бүсгүй учир би одоо болтол хүндэлж явдаг. Монгол бүсгүй дэлхийн бүх алдартнуудын дунд ажлаа хийгээд эх орноо сурталчлаад л явж байна. Үүнд нь бид бахархах ёстой. Элдвээр хэлж гоочлоод сайтуудаар янз янзын л юм бичсэн байна лээ. Хамгийн ойр дотно байсан хүнийх нь хувьд би үүнийг эрс эсэргүүцдэг. Монголын төлөө юм хийж байгаа, удахгүй бид үүнийг нь үзэх байх.

-Чухам юу хийж байгаа гэж. Тодруулж болох уу?
-Хүмүүс Стивен Сигал Монголд кино хийнэ гэчихээд алга болчихсон гэж ярьдаг. Тэр чинь өнөөдөр яриад маргааш хийчихдэг ч ажил биш. Дэлхийн олон улс оронд кино хийж зураг аваад явж байна. Манайд хийх кино ажлынх нь төлөвлөгөөнд орчихсон яваа. Эрка маань Монголдоо их хайртай ер нь үндсэрхэг талдаа хүн. Удахгүй тэдний групп манайд ирэх байх. Хаа очсон газраа эх орноо сурталчилж явдаг их элгэмсэгхүн шүүдээ. Эрка Жулья Робертсийг ирэхэд ч гэсэн орчуулагчаар нь ажиллаж байсан гээд бодоход маш өндөр боловсролтой хүн.

-Нэгэн цагт тэд Монголд кино хийх гээд ирэхэд нь чи нэг номерт байх юм биш биз?
-Юмыг яаж мэдэх вэ. Нэг мэдэхэд Анууш Холливудад кинонд тоглож байхыг үгүйсгэх аргагүй юм. Тэнд магад намайг гэж боддог хүн байгаа болохоор итгэж л байна. Бид хоёрын бүхэл бүтэн найман жилийн үерхэл нөхөрлөл тэнд байгаа. Бид хоёр одоо ор холбоогүй биш хааяа нэг ирэхэд нь утсаар ярьдаг. Ядраад ирэхэд нь нэг орой хамтдаа хөгжилдөөд гарах асуудал байдаг. Гэхдээ цэвэр найз нөхдийн асуудал болж хувирсан. Салсны дараахан нэг хэсэгтээ үгүйлэн сэтгэл эзгүйрэх үе байсан. Эркагаас хойш миний амьдралд эмэгтэй хүн байгаагүй гэвэл худлаа. Залуу ганц бие эр хүн эмэгтэйчүүдийг харалгүй л яахав. Гагцхүү миний шалгуурт тэнцэх хүн л олдохгүй байна даа.  .

-Дуучин Батсайхан та хоёрыг нийлж их шоуддаг буудлаар охидтой хоноглодог гэсэн яриа гарч байсан?
-Баагий бид хоёр их сайхан найзууд. Ний нуугүй хэлэхэд бид олны танил байлаа гээд ууж идэхгүй     наргиж цэнгэхгүй байвал хүний тооноос хасагдах гээд байна. Хүн л юм чинь ямар нэгэн юм тохиовол уумаар, бүр тасартлаа уумаар үе гаралгүй л яахав. Хэрвээ бид хоёр олны танил биш байсан бол хаана юу хийгээд ямар буудалд хонож яваа нь хэнд ч сонин биш. Яахав дээ тодорхой хэмжээгээр олонд танигдсан хүмүүс тэгж буудлаар хоноглож яваа нь содон харагдсан байж мэдэх л  юм. Би аав ээжтэйгээ амьдардаг болохоор жаахан уусан үедээ шууд буудалд хоночихдог. Би "Чамдаа" дууны клипийг авах гээд загвар өмсөгч Түмээг машиндаа суулгаад зочид буудал руу шөнө орж л байсан. Үүнийг харсан хүмүүс буруугаар нь бодоод л явдаг. Тэр бүхнээс л ийм яриа гарсан байх. Гэхдээ бид амьдрал   эвдэхээр итгэл алдахаар янз бүрийн юм хийж яваа биш. Хүний л амьдрал шүү дээ.

Н.Энхтуяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан