Орос-Манж Чин улсын 1729 оны хилийн хэлэлцээрийн дагуу Байгаль нуурын орчмоор нутаглаж байсан хойд Монголын овог аймгууд Оросын бүрэлдэхүүнд багтах болсноос хойш 200 шахам жилийн дараа Бүх Буриадын анхдугаар их хурлыг 1917 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрээр Буриад-Монгол Улсыг зарлан тунхаглажээ. Гэвч Орост дэгдсэн иргэний дайны үеэр цагаантны атаман Г.Семёновын цэрэг цөмрөн орсноор Буриад-Монгол улс жил гаруйхан хугацаанд оршин тогтноод үгүй болсон байна.
Улаан арми партизануудын дэмжлэгтэйгээр 1920 оны гуравдугаар сарын 2-нд Дээд Үдийг цагаантнуудаас чөлөөлснөөр Буриадын баруун хэсэг Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоот Орос улсын (ЗСБНХОУ), зүүн хэсэг нь Алс дорнодын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтах болжээ.
Улмаар 1921 онд Алс дорнодын бүгд найрамдах улсад Чит хотод төвтэй Буриад-Монголын автономит муж, 1922 онд ЗСБНХОУ-д Эрхүүд төвтэй Монгол-Буриадын автономит муж тус тус байгуулагджээ.
Ингээд Алс дорнодын бүгд найрамдах улс ЗСБНХОУ-д нэгдсэний дараа 1923 оны тавдугаар сарын 30-нд дээрх хоёр автономит мужийг нэгтгэн Дээд Үдэд төвтэй Буриад-Монголын автономит социалист улсыг зарлан тунхагласан түүхтэй. Тиймээс тавдугаар сарын 30-ыг ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд найрамдах Буриад улсыг үүсгэн байгуулсан өдөр гэж үздэг байна.
Байгаль нуурын зүүн эргийг эмжин оршдог Буриад улс 351 мянган км газар нутагтай. Өнөөдөр 93 нас хүрч буй Буриад улс нэг сая орчим хүн амтай бөгөөд 65 хувь нь орос, 30 хувь нь уугуул буриад иргэд ажээ. Буриадын нийслэл Улаан-Үд хотод 430 мянган хүн амьдардаг юм байна.
1220 он
Чингис хааны ач, Алтан ордыг үүсгэн байгуулагч Батын орос өргөмөл хүү Невийн Александр төржээ.
1899он
“Байер” компанийн доктор Ф.Хоффманы гарган авсан аспирин эм худалдаанд гарч эхэлжээ.
1900он
Бельгийн парламентын сонгуульд анх удаа пропорционал төлөөллийн зарчмыг туршжээ.
1921он
Афганистан улс тусгаар тогтнолоо зарлав.
1930он
АНУ-ын зохион бүтээгч Р.Дрю тунгалаг наалддаг тууз буюу скотчийг патентлуулжээ.
1934он
Задгай сансарт гарсан анхны сансрын нисгэгч, ЗХУ-ын хоёр удаагийн баатар А.Леонов төржээ.
Б.Барс