gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.19
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.19
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Мэндсайхан: Статистикийн байгууллага улс төрөөс бүрэн ангид гэж би итгэлтэй хэлнэ

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-05-26
0
Twitter logo

Туушин зочид буудалд өнөөдөр “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” сэдэвт олон улсын хурал боллоо. Хурлыг УБСЕГ, МУИС, АНУ-ын Алабамагийн их сургууль, Йелийн их сургууль, Пенсильван мужийн их сургууль хамтран зохион явууллаа. Хурлын үеэр УБСЕГ-ын дарга С.Мэндсайхантай ярилцсан юм.

-АНУ-ын нэр хүндтэй их сургуулиудын багш нар манай оронд ирж, багш нарт сургалт явуулжээ. Манай статистикийн байгууллагын чадамж, хүний нөөцийн чадавх ямар түвшинд байгаа вэ?
-Дэлхийн дунджаас дээгүүр байгаа. НҮБ-ын гишүүн 194 орноос 24 орныг НҮБ-ын Статистикийн комиссын гишүүнээр томилдог. Эдгээр улсууд дөрвөн жилийн хугацаанд олон улсын статистикийн бодлогыг батлан хэрэгжүүлдэг юм. Бид энэ байгууллагын гишүүнээр дөрвөн жил ажиллалаа. Олон улсын түвшинд аргачлал боловсруулах ажилд манай мэргэжилтнүүд оролцлоо.

Би 20-иод жил улс төрд хүчин зүтгээд, сүүлийн долоон жилд төрийн албан хаагч болсон. Над руу энэ тоог өөрчлөх хэрэгтэй гэж аль  намын эрх баригч хандаж байгаагүй.      

Мөн манайх шиг эрдэс баялгаас эдийн засаг нь ихээхэн хамааралтай Чили, Австрали, Арабын орнуудад баялгаас олж буй ашгаа хэрхэн зөв тооцоолох статистик аргачлал боловсруулах санаачилгыг бид гарган, 13 орны мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран боловсрууллаа. Хөгжингүй орнуудын статистик мэдээллийн хамралт, нээлттэй байдлыг судлан тодорхойлдог Open data around the world гэж байгууллага бий. Тэдний судалгаагаар манай улс дэлхийн 125 орноос гуравдугаарт жагссан.   

-Та бүхний цаг, хөдөлмөр гарган боловсруулсан тоон мэдээллийг эрх баригчид ашиглахгүй байна гэдэг шүүмжлэл гардаг. 
-Сүүлийн үед статистикийн хэрэглээ нэмэгдэж байна. Иргэд статистик мэдээллийг уншиж, ойлгодог болсон. Хэрэглээ ингэж өсөхийн хэрээр бидэнд тавих шаардлага ч дагаад өслөө.

Гэсэн ч бидний гаргасан мэдээлэл, судалгааг дотоодод илүү их хэрэглээсэй гэж зорин ажиллаж байна.

-Статистик мэдээллийг төрийн болон хувийн байгууллагуудаас аль нь илүү ашиглаж байна вэ?
-Аль аль нь л ашиглаж байна. Энгийн жишээ хэлэхэд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд статистик мэдээлэл дээр үндэслэн мэтгэлцэх болсон. Ядуурал, инфляц өслөө гэж ерөнхий ярихаа больсон.

Өмнө нь ийм байсан үзүүлэлт одоо тэд болж өсжээ гэх мэтээр баримттай ярьдаг боллоо. Мөн улс, аймгийн түвшний тоон мэдээллийг ашиглахаас илүүтэй одоо сум, багийн өрхийн тоо, амьжиргааны түвшинг сонирхон, илүү дэлгэрэнгүй мэдээллийг биднээс шаардах болсон. Өмнө нь бидэнд хандсан албан бичиг, хүсэлтээр бид статистик мэдээллийг хэн, ямар зорилгоор, ямар давтамжтай ашиглав гэдгийг тооцоолон гаргадаг байлаа. Харин одоо бүх мэдээллээ цахим орчинд нээлттэй байршуулсан. Сүүлийн хоёр жилд манай сайтын хандалт эрс өслөө. Иймд төрийн болон хувийн хэвшлийн аль аль нь тоон мэдээллийг анхаарах боллоо гэж хэлж байна.       

Компьютер, гадаад хэлний боловсролдоо иргэд яаж анхаардаг билээ. Түүн шиг статистик боловсролыг ахлах ангиас нь эхлэн хүүхэд залууст заах ажил ирэх хичээлийн жилээс эхэлнэ. 

-Илүү нарийвчилсан мэдээлэл шаардах  болсон юм байна. Тэгвэл та бүхэнд тэр мэдээллийг хангах санхүү, хүний нөөцийн боломж бий юу? 
-Одоогоор алга. Жишээ нь Финлянд таван сая хүн амтай. Статистикийн байгууллагад нь 1000 хүн ажилладаг. Германы статистикийн төв байгууллагад 2500, Австралид 6000 хүн ажилладаг.  Манайд бичиг хэрэг, няравтайгаа нийлээд 110 хүн ажиллаж байна. Гэхдээ манай мэргэжилтнүүд олон хүн ажиллуулдаг, дэлхийн томоохон улсуудын статистикийн байгууллагын гаргадаг бүх судалгаа, мэдээллийг боловсруулан гаргасаар байна. Мөн ногоон ажлын байр, байгалийн нөөцөд суурилсан эдийн засаг гэх мэт бусад улсад хийж байгаагүй судалгааг ч хийсэн туршлагатай.

Бид гаднын улс орнуудаас зөвлөгөө, дэмжлэг авч байгаа ч манай зарим мэргэжилтнүүд мөн л бусад улсуудад зөвлөгөө өгч байна. Ази номхон далайн орнуудаас анх удаа манай байгууллага олон улсын аудитын цогц үнэлгээ хийлгэлээ. Энэ туршлагыг Ази Номхон далайн 27 орны статистикийн байгууллагууд судлахаар Монголд ирлээ. Нэгдсэн бодлого, хамтын ажиллагааны гарын дарга Б.Бадамцэцэг Мальдив улсад хийх үнэлгээний багт ажиллаж байна.           

Уг нь орон тоог нэмж, ядаж 150-д хүргэх шаардлагатай. Манай гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөн байгаагийн хүчинд л төсөл хэрэгжүүлж байна. Хямрал нүүрлэсэн тул өнгөрсөн онд манай гадаад томилолтод таван сая төгрөг баталсан. Гэхдээ манай 166 хүн (давхардсан тоогоор) гадаад хурал, чуулганд оролцлоо. Дандаа цаанаас нь зардал даасан. Учир нь олон улсын, статистикийн нэгдсэн аргачлал боловсруулахдаа улс бүрийн хийсэн ажил, аргачлалыг харилцан туршлага солилцон, мэдээллээ хуваалцдаг тул биднийг урих нь их.  

-Статистикийн зарим дүн мэдээнд эргэлзэх иргэд байсаар байна. Эдийн засгийн хүндрэл нүүр тулсан үед иргэдийн худалдан авах чадвар өссөн талаарх статистикт олон хүн эргэлзсэн.
-2014 оны эхэн хүртэл Монголчуудын амьжиргааны түвшин гэх мэт эдийн засгийн бүх үзүүлэлт өссөн. Гэвч сүүлийн нэг жилд иргэдийн орлого тогтвортой буурлаа. Бид гаргасан тоон мэдээлэлдээ бат итгэлтэй байна. Би энэ байгууллагыг долоон жил удирдаж байна. Энэ тоо эсвэл энэ аргачлал чинь буруу байна гэж бидэнд албан ёсоор хандсан тохиолдол нэг ч байхгүй. Хардлага бол бий.

Эрх баригч нам нь нийгмийн амьдрал дахь хамгийн цагааныг түүж, харин сөрөг хүчин хамгийн хар барааныг нь сонгон ярьдаг.  Ганц Монголд ч биш. Дэлхий нийтэд ийм л байдаг.  

Бас нэг зүйл нэмж хэлэхэд манай газар, хэлтсийн дарга нар 1980 оноос хойш ажиллаж байгаа, туршлагатай мэргэжилтнүүд. Манайх шиг хүний нөөцөө ингэж удаан тогтоож, хөгжүүлсээр ирсэн байгууллага Монголд байхгүй. 60 жилийн түүхтэй энэ байгууллагын ес дэх дарга нь би. 1990 оноос хойш Монголд 14 удаа засгийг сольсон. Гэтэл манай зарим удирдах ажилтан 17 засгийн нүүр үзсэн хүмүүс. Иймд би статистикийн байгууллага улс төрөөс бүрэн ангид гэж итгэлтэй хэлнэ.

-Ярилцсанд баярлалаа.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан