Наран мандах нутаг хэмээгддэг Сүхбаатар аймаг нь Монголын зүүн хязгаарт орших ба Дорноговь, Дорнод, Хэнтий аймгууд болон БНХАУлстай хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл, тал хээрийн бүст багтана.
Нутгийн ихэнх хэсэг нь далайн түвшнээс дээш 1000-1200 метр өндөрт орших ба хамгийн өндөр цэг нь Шилийн Богд Уул (д.т.д. 1778 метр). Аймгийн төв Баруун-Урт нь Улаанбаатар хотоос 550км (хатуу хучилттай замаар саяхан холбогдсон). 1921 оны ардын хувьсгалын баатар Сүхбаатарын нэрээр нэрлэгдсэн энэ аймгийн төвд Сүхбаатар жанжны томоохон хөшөө байдаг нь амарч зочилж яваа хүмүүсийн очих дуртай газрын нэг юм.
Хүн ам: Сүхбаатар нь газар нутгийн хэмжээгээрээ томоохонд орох ч хүн амын нягтралын хувьд бага, 60 гаруй мянган хүн амтай. Хүн амын олонхи нь Халх, Дарьганга ястан бөгөөд мөн Үзэмчин, Барга, Хуучид, Өөлд, Цахар ястан цөөнх хувийг эзэлдэг.
Үзэж харах зүйлс: Сүхбаатар аймаг нь Монголчуудын хувьд харьцангуй бага зорьж, зочилж очдог аймгуудын нэг хэдий ч үзэж харах зүйлс, хийх зүйлс ихтэй. Тухайлбал, Алтан Овоо, Шилийн Богд уул, Ганга нуур гээд түүх шастир, уран зохиолд гардаг газрууд энд бий. Тэдгээрээс хамгийн алдартайг нь дурдвал:
АЛТАН ОВОО
Монголын ард түмний дунд цог хийморийн билэгдэг гэгддэг Алтан Овоо нь Улаанбаатар хотоос 700 гаруй км зайтай, Дарьганга сумын нутаг Молцог элсний хавьд оршино. Дарьгангын олон сөнөсөн галт уулуудын нэг ба далайн түвшнээс дээш 1354м өндөр (харьцангуй бэлээс 100 орчим метр) өргөгдсөн гэдэг. Монголчууд эртнээс Алтан Овоог тахин шүтэж байсан байдаг ба хожим 2004 оноос эхлэн төрийн тахилгат овоо болгосон байна. Зорьж очсон гийчид Алтан Овоонд чулуу өргөдөг, харин нутгийнхан Алтан овоон дээр эмэгтэй хүн гардаггүй ёстой гэдэг.
ГАНГА НУУР
Ердөө 4 км.кв хэмжээтэй ч, цэвэр уст Ганга нуур нь олон улсын шувуу ажиглагчдын хувьд тун алдартай нуур ажээ. Учир нь хавар, намрын улиралд Ганга нуураар нүүдлийн шувууд олноороо дайран өнгөрдөг. Дарьгангын эко системийг хамгаалахаар 1994 оноос эхлэн Ганга нуурын орчмыг улсын хамгаалалтанд авсан ч харамсалтай нь дэлхийн уур амьсгалын дулаарал болон хариуцлагагүй уул уурхай гэх мэт хүний буруутай үйл ажиллагаанаас болж сүүлийн үед нуур эрчимтэй ширгэж байна.
ШИЛИЙН БОГД УУЛ
Мөн Дарьганга сумын төвөөс зүүн урагш 60 орчим км орчимд орших ШИлийн Богд уул нь Дарьгангын олон унтарсан галт уулын хамгийн өндөр нь. Уулын оройг зориуд засаж янзлан, тэгшхэн зүсэж авсан мэт Шилийн Богд уул цэлгэр талдаа үзэсгэлэнтэй үзэгддэг. Шилийн Богд уулыг эртний Монголын шилийн сайн эрс хол ойроос зорин очиж, ам тангаргаа өргөдөг байсан гэсэн домгууд олон. Тэдний хамгийн анхны, хамгийн алдартай нь Торой Банди хочтой Нанзад хэмээх Цахар эр байсан гэдэг. Шилийн Богд уулын ойролцоо Торой Бандийн хөшөө байх бөгөөд очсон гийчиж тогоонд нь цай чанаж уудаг байна. Шилийн Богд ууланд зочилж, мөргөхдөө согтуу хөлчүү очих, архи, мах өргөх, элдэв хог болж үлдэх өргөл өргөхийг цээрлэдэг гэнэ.
ТАЛЫН АГУЙ
Шилийн Богд уулаас 14 км зайд орших энэ өвөрмөц тогтоцтой агуй нь галт уулын дэлбэрэлтээс үүссэн бөгөөд хоорондоо хонгилоор холбогдсон 2-3 агуйнаас бүрддэг. Энд эртний шилийн сайн эрс ирж нуугддаг байсан гэсэн яриа ч бий.
Бусад: Сүхбаатар аймгийн газар нутагт мөн хэд хэдэн элсэн манхан байдаг. Түүнчлэн, бүр МЭӨ 5-6р зуунд хамаарах ч харьцангуй сайн хадгалагдсан хүн чулуун дурсгалууд бүхий Хөргийн Хөндий, Таван Толгой, үлэг гүрвэлийн мөр болон чулуужсан ойн үлдэгдэлтэй Хорголжингийн тал, Ходоодын говь гэх мэт газрууд Сүхбаатарт байдаг. Мөн Сүхбаатар аймаг нь хэзээнээсээ л сайн адуутайгаараа алдартай. Сүүлийн үед Монгол гэрэл зурагчид энд ирж, олон адууны зураг авах болжээ.
ТЭМДЭГЛЭЛТ БАЯР, АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
Жил бүр Сүхбаатар аймгийн төв, сумдууд баяр наадмаа 7-р сард тэмдэглэдэг (тов нь 6-р сард голдуу тодорно). Мөн Ганга нуурт жил бүрийн 9 сард Нью Жуулчин компани Дарьганга өв соёл болон Ганга нуурын экосистемийн хамгаалах зорилготой Ганга Нуурын чуулган арга хэмжээг зохион байгуудаг.
Монголын зүүн хязгаар, наран ургах нутаг Сүхбаатар аймагт аялах тухай дэлгэрэнгүй мэдээлэл, жуулчны бааз, зочид буудлын тухай мэдээллийг аймгийн аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүдийн хөтлөдөг http://shiliinbogd.blogspot.com/ блогоос авна уу.
Эрхэм аялагч та бүхэн Монгол эх орноороо аялж, байгалийн сайханд амарч зугаалахдаа хариуцлагатай аялагч байж, байгаль орчинд хог хаягдал үлдээхгүй, зэрлэг амьтдыг үргээхгүй, түүх соёлын дурсгалыг гэмтээхгүй бөгөөд тухайн зочилж буй нутгийн иргэдийн амьжиргаанд нэмэр хандив үзүүлэн аялаарай.
Гэрэл зургийг: Ч. Батзаяа