“Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоох суурин газруудын хөгжлийн төсөл”-д зориулсан нэмэлт санхүүжилтийн төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Энэ төслийг Азийн Хөгжлийн Банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ.
Зүүн өмнөд говийн хурдацтай хөгжиж буй аймгийн төвүүд болон хилийн ойролцоох суурин газруудын дэд бүтэц, менежментийн үйлчилгээг сайжруулах нь төслийн гол зорилго юм. Үүнд шаардлагатай 19.4 сая ам.долларын нэмэлт зээлийн төслийн гэрээнд өнгөрсөн баасан гарагт гарын үсэг зурлаа.
Монголын уул уурхайн салбар өргөжин тэлж, БНХАУ-тай хийдэг худалдаа нэмэгдэж байгаа тул суурин газрууд сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Гэвч үүнтэй зэрэгцээд үйлчилгээ, дэд бүтэц нь адил түвшинд хөгжихгүй байна.
АХБ-ны Зүүн Азийн бүсийн Захирал Аюуми Кониши, Өвөрхангай, Архангай, Дорноговь, Өмнөговь аймгуудын Засаг дарга нар гэрээнд гарын үсэг зурав.
Энэ шинэ зээлийг бохир ус цэвэрлэх байгууламжийг шинээр барихад зориулна. Үүнээс гадна Билл ба Мелинда Гейтсийн сангийн дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг “Ариун цэврийн байгууламжийг санхүүжүүлэх түншлэлийн итгэлцлийн сан” (the Sanitation Financing Partnership Trust Fund)-гаас нэг сая ам.долларын техникийн туслалцааг Монгол Улсын Засгийн газар (МУЗГ)-т үзүүлэх юм.
Цэвэрлэх байгууламжаас гарах лагийг боловсруулах, дахин ашиглахад дээрх мөнгийг ашиглана.
АХБ дээрх төслийн 15 сая ам.долларын буцалтгүй тусламжийг анх 2010 онд баталжээ. АХБ-ны хот байгуулалтын ахлах мэргэжилтэн Антонио Рессано-Гарсиа “Монголын уул уурхайн салбар өргөжин тэлж, БНХАУ-тай хийдэг худалдаа нэмэгдэж байгаа тул суурин газрууд сүүлийн жилүүдэд маш хурдацтай хөгжиж байна. Гэвч үүнтэй зэрэгцээд үйлчилгээ, дэд бүтэц нь адил түвшинд хөгжихгүй байна” гэжээ. Тэрбээр мөн “Энэ шинэ туслалцаа төсөл хэрэгжүүлэхээр сонгосон аймгийн төвүүдийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зэргээр бүс нутагт дэд бүтцийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэсэн байна.
Шинэ санхүүжилтийн хүрээнд дөрвөн аймгийн төв болох Даланзадгад, Сайншанд, Арвайхээр, Цэцэрлэг хотуудад бохир ус цэвэрлэх шинэ байгууламжийн барина.
Өдгөө шаардлага хангадаггүй, механик цэвэрлэгээний байгууламжуудыг шинэчлэх зорилготой юм. Шинээр байгуулах цэвэрлэх байгууламж нь бохир ус зайлуулах үндэсний стандартад нийцэх бөгөөд бохир усыг дахин ашиглах бололцоотой. Өмнөх төслөөр хийгдсэн ажлууд үр дүнгээ өгч, эдгээр сумдын ус хангамж, ариутгах татуурга, дулааны шугам сүлжээ хатуу хог хаягдлын менежмент сайжирсан байна.
Зорилтот сумдын гэр хорооллын оршин суугчдын 95 орчим хувь нь гэрээсээ 300 метрийн радиус дотор ундны усны эх үүсвэртэй болж, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн ус зөөх хугацааг хэмнэжээ. Уг төслийн хүрээнд орон нутгийн захиргаад болон нийтийн аж ахуйн үйлчилгээний байгууллагуудын хооронд байгуулах ашиглалт үйлчилгээ явуулах загвар гэрээг мөн боловсруулсан байна.