Буцах

Хорвоогийн олон өнгийг шингээсэн ИХ НААДАМ

Хорвоогийн олон өнгийг шингээсэн “Олон улсын хэл, соёлын их наадам” өчигдөр /05.21/ СТӨ-нд боллоо.

Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар тус наадмыг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр Улаанбаатар хотод дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хүүхдүүд нэгэн дээвэр доор цугларч, урлагийн наадмаа зохион байгуулж байгаад Монголчууд бид бүгдээрээ баяртай байна. Энэхүү их бол эв тайвны, найрамдлын их наадам. Энэ үйл ажиллагааг санаачлан зохион байгуулж буй Туркийн Элит сургааль, Эмпати сургуулийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.

Түүнчлэн энэ үеэр "Олон улсын хэл, соёлын их наадам"-ын дурсамжийн цомыг Монгол Улс, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, шадар сайд Ц.Оюунбаатар нарт гардуулан өглөө.

Олон улсын Турк хэлний холбооноос жил бүр зохион байгуулдаг “Олон улсын хэл, соёлын их наадам” арга хэмжээ нь дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн хэлний авьяастай хүүхдүүдийг хамарсан соёл, урлагийн баяр цэнгүүн юм.

2003 онд анх зохиогдсон тус наадамд 17 орны хүүхдүүд оролцож байсан бол 2014 дэлхийн 140 орноос 2000 гаруй хүүхэд оролцож байв.

Дэлхийн 140 орны сурагч хүүхдүүдийн эх хэл, соёл заншлаа танилцуулан оролцдог тус үйл ажиллагаа нь 2013 оныг жилийг хүртэл Туркэд зохиогдож байсан. Тэгвэл 2013 оноос хорвоогийн олон өнгийг дэлхийн янз бүрийн газар нутаг, улс оронд хүргэж эхэлсэн.

Үүний тод жишээ нь манай улсын нийслэл Улаанбаатар хотод хоёр дахь жилдээ тус наадам амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жилийн наадамд АНУ, Турк, Румын, ОХУ, Дани, Польш, Папуа Шинэ Гвиней, Филиппин, Танзани, Тунис, Беларусь, Камбож, Монгол улсуудаас авьяаслаг хүүхдүүд оролцов.

"="">

"Олон улсын хэл, соёлын их наадам"-ын зорилго нь олон янзын соёл, өв уламжлалыг олон түмэнд таниулан, хамгаалахад оршино. Тус наадамд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн сурагч хүүхдүүд өөрсдийн соёл, ёс заншлыг зохион байгуулж буй улс орны ард түмэнд танилцуулж, сурталчилдаг.

Ингэснээр сурагч хүүхдүүдээр дамжуулан дэлхийн улс үндэстнүүдийг хооронд нь холбож соёлын харилцааг цогцлоох зорилготой юм. Олон улсын хэл, соёлын наадамд оролцохоор ирсэн хүүхдүүдийн сэтгэгдлийг хуваалцсан юм.

Папуа Шинэ Гвинэйгээс ирсэн оролцогч Анние Тереа “Монголд анх удаа ирж байна. Монголчууд маш их нөхөрсөг тусархаг хүмүүс юм байна. Монгол надад маш их таалагдаж байна. Дараагийн удаа Улаанбаатарт ирэхийг хүсч байна шүү. Богинохон ч гэсэн энэ хугацаанд маш их найзтай болж амжсан” гэлээ. Папуа Шинэ Гвинэйгээс ирсэн оролцогч Анние Тереа “Монголд анх удаа ирж байна. Монголчууд маш их нөхөрсөг тусархаг хүмүүс юм байна. Монгол надад маш их таалагдаж байна. Дараагийн удаа Улаанбаатарт ирэхийг хүсч байна шүү. Богинохон ч гэсэн энэ хугацаанд маш их найзтай болж амжсан” гэлээ.

ОХУ-аас ирсэн Эрик Саариян “Үнэнгийн хэлэхэд Монгол Улсыг арай өөрөөр төсөөлж байсан. Бүгд эсгий гэрт амьдардаг, зам нь хөгжөөгүй гэж бодож байсан. Гэвч Улаанбаатарт анх газардахад намайг шал өөр орчин хүлээж авсан. Надад маш их таалагдаж байна. Өнөөдрийн тоглолт мөн адил. Маш олон хүмүүстэй танилцаж, найз нөхөд болж авлаа” гэв. ОХУ-аас ирсэн Эрик Саариян “Үнэнгийн хэлэхэд Монгол Улсыг арай өөрөөр төсөөлж байсан. Бүгд эсгий гэрт амьдардаг, зам нь хөгжөөгүй гэж бодож байсан. Гэвч Улаанбаатарт анх газардахад намайг шал өөр орчин хүлээж авсан. Надад маш их таалагдаж байна. Өнөөдрийн тоглолт мөн адил. Маш олон хүмүүстэй танилцаж, найз нөхөд болж авлаа” гэв.

Тунис улсаас ирсэн оролцогч Яссини Дарраги “Энд ирэхээсээ өмнө Монголын талаар огт мэддэггүй байсан. Ирэхээсээ өмнө интернэтээр Монголын талаар хайлт хийж, зөндөө сонин, содон мэдээлэл олж авсан. Надад бас “Миний ардын сэтгэл цагаан” гэдэг дуу маш их таалагддаг” гэж хэллээ. Тунис улсаас ирсэн оролцогч Яссини Дарраги “Энд ирэхээсээ өмнө Монголын талаар огт мэддэггүй байсан. Ирэхээсээ өмнө интернэтээр Монголын талаар хайлт хийж, зөндөө сонин, содон мэдээлэл олж авсан. Надад бас “Миний ардын сэтгэл цагаан” гэдэг дуу маш их таалагддаг” гэж хэллээ.

Румын улсаас ирсэн Мария Пошарлие “Олон улсын хэл, соёлын их наадамд анх удаа оролцож байна. Энэхүү наадмаар дамжуулан Монголд ирсэндээ маш их баяртай байна. Одоохондоо Улаанбаатар хотоор зугаалж амжаагүй байна. Гэхдээ Монгол Улс эртний уламжлалт соёл, ёс заншилаа маш сайн хадгалж үлдсэн орон гэдэг нь харагдаж байна” гэв. Румын улсаас ирсэн Мария Пошарлие “Олон улсын хэл, соёлын их наадамд анх удаа оролцож байна. Энэхүү наадмаар дамжуулан Монголд ирсэндээ маш их баяртай байна. Одоохондоо Улаанбаатар хотоор зугаалж амжаагүй байна. Гэхдээ Монгол Улс эртний уламжлалт соёл, ёс заншилаа маш сайн хадгалж үлдсэн орон гэдэг нь харагдаж байна” гэв.