gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сонгуулийн үр дүнгээс илүүтэй үйл явц ил тод, эрх тэгш болсон эсэхэд анхаарна

Б.Эрдэнэчимэг
2016-05-20
0
Twitter logo
 
Элчин сайд Одри Гловер өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Монголд ирсэн зорилгоо ингэж тайлбарлав. Тэрээр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) сонгуулийн ажиглагчдын багийг ахалж, Монголд хоёр дахь удаа ирсэн нь энэ. Тэд өмнө нь 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг багаараа ажиглаж байсан туршлагатай. 

Монгол Улс 2012 оны сүүлчээр ЕАБХАБ-д гишүүнээр элссэн юм. Иймд ирэх сард болох сонгуулийн үйл явцыг ажиглахаар тус байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын мэргэжилтнүүд хүрэлцэн иржээ. Тэд Засгийн газрын урилгаар хоёр дахь удаа сонгуулийн ажиглалт хийх гэж байна.

Ажиглалтын баг 25 хүний бүрэлдэхүүнтэй. 11 шинжээч нийслэлд, 14 нь орон нутагт ажиллана. Ажиглалтын баг ЕАБХАБ-ын мөрддөг парламентын сонгуулийн журам, олон улсын бусад хууль дүрмүүд болон манай улсын сонгуулийн хуулийн биелэлтэд хяналт тавин ажилладаг. Ингээд сонгууль болсноос хойш хоёр сарын дараа ерөнхий дүгнэлтээ албан ёсоор танилцуулдаг аж.

Элчин сайд Одри Гловер “Бидний үүрэг зөвхөн ажиглалт хийх. Ямар нэг байдлаар сонгуулийн үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй. Бид улстөрчид биш, сонгуулийн мэргэжилтнүүд. Сонгуулийн үр үнгээс илүүтэй сонгуулийн үйл явц ил тод, эрх тэгш, шударга болж байгаа, эсэх болон сонгох, сонгогдох эрх болон Монгол Улс ЕАБХАБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхэд голлон анхаардаг” гэсэн юм.     

ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын тухайд

Энэ нь бүм нутаг дахь, хүний эрхийн томоохон байгууллага юм. Польшийн Варшав хотод төв нь байрладаг. Тус байгууллага Европ, Кавказ, Төв Азийн улсууд болон Хойд Америк даяар үйл ажиллагаа явуулдаг. Ардчилсан сонгуулийг хөхиүлэн дэмжих, хүний эрх,бусдыг хүлээн зөвшөөрөх үзэл, үл ялгаварлах үзэл, хууль ёсыг дээдэлж ажилладаг байна.       

#сонгууль2016 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан