АНУ-ын Сенатын танхим 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод болсон террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон амьд гарсан хүмүүс Саудын Араб улсаас нөхөн олговор нэхэмжлэх эрх олгох тухай хуулийн төслийг өчигдөр баталжээ. Энэ талаар Associated Press дамжууллаа.
Тус хуульд зааснаар 2001 оны есдүгээр сарын террорист халдлагад сэжиглэгдсэн хувь хүн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийг шүүхэд өгч, хохирлын мөнгө нэхэмжлэх эрхийг олгох юм.
Хуулийг санаачлагч Нью-Йорк мужийн сенатч Чарльз Шумер "Энэхүү хууль нь аймшигт террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд шударга ёс бий гэдгийг харуулна" гэж хэллээ.
Одоо дээрх хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим сайшаан батлах ёстой. Харин үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурснаар хууль хүчин төгөлдөр болох юм.
Барак Обамагийн засаг захиргаанаас мэдээлж буйгаар Ерөнхийлөгч тус хуулийн төсөлд гарын үсэг зурах бодолгүй байгаа аж. Учир нь ийм тохиолдолд бусад орнууд ч АНУ-ын эсрэг олон улсын шүүхэд хандаж магадгүй гэж болгоомжилж байгаа юм.
Харин Саудын Арабын хэрэв хуулийн төсөл батлагдвал Америкийн эдийн засагт хөрөнгө оруулалт хийсэн 750 тэрбум ам.доллароо эргүүлэн татна гэж мэдэгджээ.
Сануулахад АНУ-ын Нью-Йоркийн Холбооны дүүргийн шүүхээс энэ оны гуравдугаар сард Ираны Засгийн газар 2001 оны есдүгээр сарын 11-нд террорист халдлагад амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн болон даатгалын компаниудад 10.5 тэрбум ам.долларын нөхөн олговор төлөх ёстой шийдвэр гаргаж байсан билээ.
Эх сурвалж: AP