gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Эрх зүйт төр-Хууль ёсны хэрэгжилт” сэдэвт үндэсний зөвлөгөөн боллоо

Улс төр
2008-02-18
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эрх зүйт төр-Хууль ёсны хэрэгжилт” сэдэвт үндэсний зөвлөгөөн Төрийн ордонд болов. Зөвлөгөөнд хууль, хяналтын 50 гаруй байгууллагын 800 гаруй төлөөлөгчид, мөн аймаг, нийслэлийн засаг дарга, хуулийн хэлтсийн дарга нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зөвлөгөөн дээр үг хэллээ. Мөн “Хууль тогтоох ажлын чанар, үр нөлөө, УИХ-аас хуулийн хэрэгжилтэд тавих хяналт”-ын талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Шаравдорж; “Хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын үр нөлөө” сэдвээр Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Мөнх-Оргил; “Хууль дээдлэх ёс ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө” сэдвээр Улсын дээд шүүхийн Захиргааны тэнхимийн тэргүүн шүүгч О.Зандраа; “Хууль ёсыг хэрэгжүүлэхэд иргэний нийгэм ба иргэдийн оролцоо” сэдвээр Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав нар илтгэл тавив.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хэлсэн үгэндээ: “Бид өнөөдөр манай улс орны өмнө нэн тулгамдаад байгаа нэгэн чухал асуудлыг үндэсний хэмжээнд зөвлөлдөн, оршин буй дутагдал доголдлоос хэрхэн ангижирах талаар оновчтой шийдлийг хэлэлцэж олохын тулд энд хуран цуглараад байна. Энэ бол эрх зүйт төрийг төлөвшүүлэх, үүний тулд хууль ёсыг дээдлэх, чандлан хэрэгжүүлэх явдал юм.

Төр энэхүү зүй ёсны эрэлт шаардлагад соргог мэдрэмжтэй хандаж, шаардлагатай хариу алхмыг цаг алдалгүй хийх ёстой. Чухамхүү энэ зорилгын үүднээс Ерөнхийлөгч миний бие хууль тогтоох, хэрэгжилтийг нь зохион байгуулах, түүнийг хэрэглэх үйл ажиллагаанд шууд оролцдог байгууллага, албан тушаалтан, эрдэмтэд судлаачид, иргэний нийгмийн өргөн төлөөлөлтэйгөөр энэхүү зөвлөгөөнийг өөрийн ивээл дор зохион байгуулж байгаа юм.

Сүүлийн үед дотоод, гадаадын мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар авлигагүй, шударга ёс төлөвшсөн нийгэмд амьдрах хэрэгцээ иргэдийн хамгийн их санааг зовинуулж байгаа асуудлуудын эхэнд нэрлэгдсэн байна. Төрийн тэргүүндээ хандан иргэдээс ирүүлж байгаа захидал, гомдол, хүсэлтийн ихэнх нь мөн л ийм агуулгатай байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан санаа бодлоо илэрхийлж буй хүмүүсийн үзэл бодол, иргэний нийгмийн байр суурь бас л энэ сэдэв дээр голлон төвлөрч байна.

Төмөр замын болон агаарын тээврийн салбарт гарсан томоохон осол, сүйрэлд үүргээ биелүүлж явсан олон иргэн амь насаараа, эрүүл мэндээрээ хохирсон. Хүмүүсийг цочирдуулж, олон гэр бүлд хагацал авчирч, уй гашуу амсуулсан энэ эмгэнэлт хэргүүдэд урьдчилан бүрдсэн шалтгаан, түүнийг гарахад нөлөөлсөн нөхцөл, үүнд хариуцлага хүлээх ёстой гэм буруутай байгууллага, хүмүүс байгаа нь тодорхой.  Хэний хариуцлага, юунаас болов, цаашид ийм осол сүйрэлд адил нөхцөл, шалтгаанаас үүдэн хэн нэгэн эндэхгүй байх баталгааг хэрхэн бүрдүүлэв, татвар төлөгчдийн хуримтлалд учруулсан хохирлыг хэн хариуцаж төлөх вэ гэдгийг нийгэм даяараа харж, хүлээж байна.

Химийн аюултай болон хорт бодисын хяналтгүй, зүй бус хэрэглээнээс үүссэн хүн, мал, байгаль орчны хордолтын удаа дараагийн тохиолдлууд түгшүүр төрүүлж байгаагийн буруутан нь зөвхөн түүнийг хадгалж, хэрэглэж байсан ганц нэг иргэний хариуцлагаар хязгаарлагдах уу гэдэг асуудал ч хүмүүсийн аюулгүй амьдралын хувь заяатай холбоотойгоор асуултын тэмдэгтэй хэвээр байна. Эдгээр бодисыг дотоодод үйлдвэрлэдэггүй. Ганц нэг гадаадын иргэн үүрч, дүүрч оруулж ирүүлэх боломжгүйг хэн бүхэн мэдэж байгаа. Хонгор сумын эмгэнэлт байдал энэ бүхний тод томруун жишээ мөн.

Саяхан шинэ, хуучин оны зааг дээр хүнсний бус спиртээр бэлтгэсэн согтууруулах ундаанд олон хүн хордож, амь нас, эрүүл мэндээрээ хохирч бас л уй гашуу, бухимдал харуусалд нийгмийг автууллаа. Хүмүүс хоол хүнсээ өөрийн үзэмжээр сонгодог нь үнэн боловч зах зээлд байгаа аливаа бүтээгдэхүүнийг итгэл үнэмшилтэйгээр авч хэрэглэх бүрэн боломжоор хангагдсан байх ёстой.

Манай улсад илүү түлхүү хөгжиж байгаа газрын харилцаа, ашигт малтмалын болон барилгын салбарт хууль бус, чанарын стандарт хангахгүй үйл ажиллагаа явуулдаг талаар иргэд гомдол ирүүлэх нь улам нэмэгдэж байна. Ойн тухай хуулиар гол мөрний ай саваас 1000 метрээс дотогш зайд айл буулгах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон боловч энэ хэрэгжихгүй байна. Өнгөрсөн онд тус хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр дээрх зайг 10 дахин багасгаж 100 метр болгосон боловч хаяанд байгаа Туул, Сэлбийн голын захаар явахад л үүний хэрэгжилт огт хангагдаагүйг харж болно. Нийслэлийн хот байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар эзэмших зөвшөөрөл олгогдсоноос хот байгуулалтын ирээдүйд хүндрэл учрах болсныг мэргэжлийн хүмүүс битгий хэл жирийн иргэд хэлж шүүмжилж байна.

Хуулийн дагуу орон нутгийн санал зөвшөөрлийг авахгүйгээр бүхэл бүтэн сумын нутаг дэвсгэр тэр аяараа ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензэд хамрагдсан, бүх асуудлыг тэдний оролцоогүйгээр төрийн төв болон мэргэжлийн хяналтын байгууллагууд шийдвэрлэж байдаг журмыг өөрчлөх шаардлагатай байгаа тухай захидлыг сумын засаг дарга, иргэдээс надад байнга ирүүлж байна.

Тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын хайгуул хийсэн, олборлосон бол хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тодорхой заасан байхад хувиараа ашигт малтмал олборлодог “нинжа” гэж нэрлэгдэх болсон хүмүүс яагаад отог, тосгон болтлоо өргөжиж, хөдөлмөрийн аюултай нөхцөл, баталгаагүй химийн бодисын улмаас амь нас, эрүүл мэнд, удам хойчоо хүртэл хохироон байж иргэдийн маань нэг хэсэг нийтийн хууль, нийгмийн халамж анхаарлын гадна амьдрахад хүрэв. Энэ хэцүү үзэгдлийг ердийн мэт үзэж зөнд нь орхих эрхтэйсэн билүү? гэсэн асуулт өөрийн эрхгүй хурцаар тавигдаж байна.

Гадаадын иргэд манай улсын нутаг дэвсгэрт виз хэтрүүлэн оршин суух, зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, мансууруулах бодис, хүний наймаанд оролцох, охид эмэгтэйчүүдийг биеийг нь үнэлүүлэн садар самуун явдалд уруу татах, иргэдийг залилан мэхлэх  зэргээр хууль зөрчих явдал нь олшрох боллоо. Гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэх, хяналт тавих тогтолцооны аль нэг орон зайд энэ бүхэн болж байгаа нь гарцаагүй. Гаалиар чанарын стандарт хангаагүй болон хориглосон бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэх явдал гарсаар байгаа тухай шүүмжлэл тасрахгүй байна. Гэтэл эдгээр асуудлыг шалгаж шийдвэрлэсэн үр дүн бас л тодорхой бус хэвээр байна.

Нийт 30 орчим мянгахан төгрөгний хохиролтой хулгай хийсэн хөхүүл хүүхэдтэй эмэгтэйг 10-аас дээш жилийн ялаар шийтгэж байхад хэдэн сая, тэрбум төгрөгөөр илэрхийлэгдсэн дутагдал, хэтрүүлсэн зардал  хаа нэг тийш багтаж, шингэн замхардаг явдал шударга ёсны ноцтой гажуудал биш гэж үү? Иргэдийн захидал, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлээс харахад олон тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн “Хадгаламж“ банкны асуудлыг хэзээ шударгаар шийдэхийг нийгэм харсан, хүлээсэн хэвээр байна.

Хэрэв төрийн алба зөв төлөвшиж, төрийн албан хаагчид мэргэшсэн, хуулийн дагуу ажилладаг ухамсартай бөгөөд чадвартай байсан бол дээр дурдсан олон алдаа дутагдлыг гаргахгүй байж болох байсан гэж хүмүүсийн хэлж, шүүмжилж байгааг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн барьсан “Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн  төслийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй хойш тавьж, хойрго хандсаар өдий хүрлээ. Жинхэнэ мэргэшсэн, өндөр ёс суртахуунтай, намчирхан талцдаггүй, аль нэгэн намын харъяаллаар бус, харин мэдлэг чадвар, эзэмшсэн боловсролоороо албан тушаалд дэвшдэг зарчим үйлчилдэг төрийн албатай болох нь ойрын, хойшлуулашгүй зорилт болж байгаа нь дээрх хууль үл хэрэгжсэнтэй холбогдон гарч буй алдаа дутагдлаас тодорхой харж болох тул миний бие энэ шаардлагыг тавьж байгаа юм.

Бүр цаашилбал, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр хууль зөрчиж баталсныг нэгэнт тогтоосон “Авлигын эсрэг хууль”, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн зарим заалтуудыг өдий хүртэл яагаад анхны байдалд нь оруулж засч залруулахгүй байгааг хүмүүс гайхширан харж, энэ талаар санал бодлоо илэрхийлж байна.

Энэ мэт шил шилээ дарсан олон ноцтой асуултууд хариултгүй хуримтлагдахын хэрээр ард иргэдийн төрд итгэх итгэл суларч, бухимдал нь уурсан шаардах, учирлан хүсэх, урам хугарч цөхрөх янз бүрийн хэлбэрээр илэрч байна. Төр нь ард түмэндээ дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуугийн зовлонг үзүүлэх учиргүй, харин үүнээс ангид байлгах нь түүний үндсэн үүрэг юм.

Миний бие Улсын Их Хурлын чуулганд болон бусад арга хэмжээний үед хэлсэн үгэндээ хуулийн хэрэгжилт сул байгааг цохон тэмдэглэж, энэ талаар дорвитой арга хэмжээ авах ёстойг удаа дараа сануулж байсан. Хууль ёсны хэрэгжилт муу байгаа нь олон хүчин зүйлтэй холбоотой нь ойлгомжтой.

Хууль тогтоомжийн хэрэгжилт төрийн албадлагаар баталгааждаг гэдгийг хэрхэвч мартаж болохгүй. Хууль хэрэгжихгүй байгаагийн гол шалтгаан нь энэхүү ажил учир дутагдалтай байгаатай шууд холбоотой. Юуны өмнө төрийн албанд хуулийг дээдлэн биелүүлдэг сахилга, ухамсрыг хэвшүүлэн тогтоох ажлыг цаг алдалгүй үр нөлөөтэй хийх хэрэгтэй байна.

Авлигатай тэмцэх газарт олон нийт ихээхэн найдвар тавьж байгаа. Энэ найдварыг итгэл болгож, эх орноо авлигын хорт үзэгдлээс ангижруулахад улс орондоо байгаа бүх нөөц бололцоог нэгтгэн зангидаж, аль болох богино хугацаанд мэдэгдэхүйц үр дүн гаргахыг цаг үе шаардаж байгааг анхааруулж байна.  

Эрх зүйт төрийн нэг чухал баталгаа бол олон нийтийн оролцоо юм. Иргэний нийгмийн байгууллагууд, иргэд аливаа шударга бус, хуулиас гадуур үйлдлийг тэвчихгүй байж, түүнийг засч залруулахад төрийн байгууллагатайгаа хамтран ажилладаг итгэлцлийн үр ашигтай харилцаа тогтооход хаана хаанаа анхаарах хэрэгтэй. Нөгөө талаар иргэн бүр хууль чанд баримталдаг, хуулийн хүрээнд ажиллаж, амьдардаг байх ухамсартай болох хэрэгтэйг сануулах юун. Ухамсартай иргэн улс орны ноён нуруу мөн билээ.

“Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг” гэсэн гүн агуулгатай мэргэн үг чухамхүү тэр үеэс гаралтай.

Эрх зүйт төрийн ёсыг хэвшүүлэхгүйгээр, хууль ёсыг жинхэнэ ёсоор хэрэгжүүлэхгүйгээр энэ сайхан боломжийг бүрэн дүүрэн ашиглаж том зорилгодоо хүрч чадахгүй. Эрх зүйт төрийн ёсыг улс орондоо мөн чанараар нь хэвшүүлэн төлөвшүүлж, шударга ирээдүйг  хамтдаа цогцлоох ариун үйлсэд эв эеэ хичээн, нэгэн хүч болж оролцохыг та бүхэнд хандан уриалж байна. Улсын Их Хурал, Засгийн газар ч энэ зөвлөгөөний шийдвэрийг хэрэгжүүлэх бүх талын арга хэмжээг цаг алдалгүй авна гэдэгт итгэлтэй байна” гээд шударга ёс мандаж, сайн үйлс дэлгэрэхийн ерөөл дэвшүүллээ.

Үдээс хойш гурван салбар хуралдаан хуралдаж, доктор, профессор Б.Чимид, академич Б.Амарсанаа, академич С.Нарангэрэл нар салбар хуралдаануудыг дүгнэн үг хэлсэний дараа, зөвлөмж гаргах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан