Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд хотод нийт 59.9 км урт дугуйн зам барихаар тусгажээ. Дугуйн замыг 1.5 метр өргөнтэй, зориулалтын төмөр тороор, ногоон өнгөтэй зуурмагаар хийж байгаа учир цас, бороо орсон ч өнгөө алдахгүй юм байна.
Нийслэлийн Автозамын газраас мэдээлж буйгаар 2016-2020 онуудад нийслэлийн хэмжээнд хэд хэдэн байршилд дугуйн зам хийхээр төлөвлөж байгаагаас Гачууртын зуслангийн зам, Шадивлан, Морингийн даваа, Яармагийн замуудад дугуйн замыг давхар хийхээр төлөвлөсөн байна.
Сануулахад энэ онд хойд зуслан чиглэлийн замд буюу Дамбадаржаагийн уулзвараас Хандгайтын зуслан хүртлэх автозам дагуу 15.6 км дугуйн замыг хийсэн. Мөн 19-р хорооллын арын автозам дагуу 1.5 км, Сонсголонгын автозам дагуу 5.5 км дугуйн замыг шинээр тавьжээ.