Монголчуудын санхүүгийн суурь мэдлэгийн төвшинг тогтоохоор 2012 онд Дэлхийн банк судалгаа явуулжээ. Ингэхэд эмэгтэйчүүдийн санхүүгийн боловсрол эрчүүдийнхээс өндөр байдгийг тогтоосон байна.
Гэвч судалгааны дүгнэлтэд Монголчуудын дийлэнх нь хувийн болон өрхийн санхүүгээ удирдах чадваргүй гэжээ. Тухайлбал:
- Судалгаанд оролцогсдын 30 хувь нь зээлийн хүүгийн талаар ойлголтгүй.
- 60-аас дээш хувь нь инфляц хадгаламжид хэрхэн нөлөөлөх талаар ойлголтгүй.
- 50-иас бага хувь нь даатгал, валют арилжааны талаар мэддэг.
- 30 хүрэхгүй хувь нь МХБ-ийн бүтээгдэхүүнийг мэдэж байжээ.
- Брокерийн үйл ажиллагааны талаар судалгаанд оролцогчдын 14 хувь нь “мэднэ” гэж хариулсан байна.
- 90 орчим хувь нь банк, банкнаас санал болгодог бүтээгдэхүүний талаар мэдэж байсан.
- 70 орчим хувь нь санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, гурван төрлийн байгууллага л мэдэж байжээ.
- 57 хувь нь ирээдүйгээс илүү одоо байгаа нөхцөл байдалдаа анхаардаг.
Санаачлагатай байх, мэдээлэл, зөвлөгөө авах, бусдаас суралцах, аль болох тогтмол хадгаламж үүсгэх зэрэг үзүүлэлт бусад чадвартай харьцуулахад харьцангуй доогуур байжээ.
Монголчуудын дийлэнх нь хувийн болон өрхийн санхүүгээ удирдах чадваргүй.
Мөн санхүүгийн боловсролыг шалгах асуулгад зөв хариулсан цөөн иргэн нь харьцангуй өндөр орлоготой хүмүүс байсан гэнэ. Учир нь тэд хадгаламж, даатгал, албан ба албан бус зээл гэх мэт санхүүгийн бүтээгдэхүүнийг илүүтэй ашигладаг байна.
Мөн эдгээр иргэд мэдээллийн олон эх сурвалж ашигладаг онцлогтой.
Чөлөөт зах зээлийн системд шилжээд 20-иод жил болсон ч манай иргэдийн санхүүгийн боловсрол хангалтгүй байгааг дээрх тоонууд харууллаа. Иймд иргэдийг орлогынхоо заримыг хадгалдаг, түүнийхээ үр шимийг хүртдэг болгох, залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос нь урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр баталжээ.
САНХҮҮГИЙН СУУРЬ МЭДЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?
Энэ тодорхойлолтод иргэн өөрийн нөхцөл байдалд тохируулан, санхүүгийн зохистой шийдвэр гаргах талаар дурджээ. Тэгэхээр та заавал хангалттай их орлоготой, өндөр цалинтай байж л сая санхүүгийн боловсролдоо анхааръя гэж бодож болохгүй юм.
Ямартаа ч Монгол банкнаас санаачлан, Сангийн яам, БСШУЯ-тай хамтран санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дараах сэдвүүдийг ойлгуулан таниулах гэнэ. Үүнд:
- Санхүүгийн талаар суурь ойлголт
- Төсөв, төлөвлөлт
- Хадгаламж
- Зээл;
- Хөрөнгө оруулалт
- Санхүүгийн эрсдэлээс хамгаалах
- Даатгал, урт хугацаатай даатгал
- Тэтгэврийн хуримтлал үүсгэх
- Нийгмийн даатгал, татвар
- Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд
Хөтөлбөр таван жил хэрэгжинэ. 2021 он гэхэд бид дээрх арван сэдвийн талаар өөр хоорондоо чөлөөтэй мэтгэлцдэггүй юм гэхэд ерөнхий ойлголттой болох юм байна. Ингэснээр хэрэгцээндээ тохирсон, албан ёсны, санхүүгийн бүтээгдэхүүн худалдан авдаг болж, найдваргүй өр тавих нь багасна гэж хөтөлбөрийг боловсруулсан мэргэжилтнүүд үзэж байна.
Та заавал хангалттай их орлоготой, өндөр цалинтай байж л сая санхүүгийн боловсролдоо анхааръя гэж болохгүй.
Цаашлаад хэрэглэгчид нь мэдээлэлтэй, идэвхтэй болсноор санхүүгийн салбартаа эерэгээр нөлөөлөн, өрсөлдөөн нэмэгдэж, улмаар улсын санхүүгийн салбарын тогтвортой байдал руу хөтлөх, ядуурлыг бууруулах учиртай юм.
Австрали, Бразил, Чех, Эл Сальвадор, Эстон, Гана, Ирланд, Япон, Малайз, Голланд, Шинэ Зеланд, Нигер, Португали, Сингапур, Словени, ӨАБНУ, Испани, Их Британи, АНУ, Замби гэсэн 20 оронд иргэдийнхээ санхүүгийн суурь мэдлэгт анхааран, үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулжээ. Мөн Армен, Канад, Чили зэрэг олон оронд үндэсний хөтөлбөр боловсруулах ажлыг эхлүүлжээ.
Санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг Монгол банк, БСШУЯ, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, ТББ-ууд хамтран хэрэгжүүлнэ. Таван жилийн дараа дуусах хөтөлбөрийн үр дүнг дөрвөн жилийн өмнө Дэлхийн банкны хийсэн судалгааны хариултуудтай харьцуулахад л хангалттай.
Тэр үед манай иргэд “Санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудыг нэрлэнэ үү” гэхэд банк, хадгаламж зээлийн хоршоо, брокер дилер, үнэт цаасны арилжаа эрхлэгч, даатгалын компани, Хөрөнгийн бирж гэх мэтээр хариулж байвал болох нь тэр.