gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

У.Барсболд: Ирэх сонгуулийн муу муухай, булхай, буруугийн хариуцлагыг МАХН хүлээхгүй

Улс төр
2008-02-18
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-02-18

МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболдтой ярилцлаа.

-УИХ-ын сонгуульд бэлтгэх МАХН-ын нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй комиссыг Та удирдаж байгаа. Тэгэхээр энэ намын сонгуулийн тактикийг атгаж суугаа гэж ойлгож болох уу?
-Хуулиар сонгуулийн товыг зарлахаас өмнө сонгуулийн сурталчилгаа, элдэв бэлтгэл хийх хориотой. Гэхдээ улс төрийн нам болгон тэр дундаа МАХН, АН хоёр сонгуульд бэлдээгүй гэвэл худлаа болно. Сонгууль угтсан ажлыг нэгтгэн зангидах үүрэгтэй МАХН-ын бодлого үйл ажиллагааг сурталчлах комиссыг би удирдаж байгаа. 2000 онд УИХ-д 72 суудал авахад ийм комисс байгуулж сонгуульд бэлдсэн. Аливаа нам, ялангуяа улс төрийн том хүчин сонгуульд заавал бэлдэх ёстой. Бэлтгэлээ зөв хангана гэдэг олон салаа мөчиртэй, цөөнгүй жигүүр, хөдөлгөөнтэй манайх шиг намын хувьд амин чухал. Тийм учраас  энэ намын бодлого, үйл ажиллагааг сурталчлах комисс байгуулсныг би их зөв менежмент, зөв арга гэж ойлгож байгаа. Энэ комиссыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нам
ын их хурлын дараа байгуулсан.

 -МАХН улс төрийн ууган хүчин, хамгийн олон гишүүнтэй гэдэг. Чухам яг хэд юм бэ, танай гишүүдийн тоо?

-161 мянга. Аль ч намд ийм тооны гишүүнчлэл байхгүй. Манай асар том капитал энэ. Төрийн өндөр алба хашиж байсан, авьяас чадвартай, Монголын нийгмийн сор болсон хүмүүс манай намд байдаг. Тиймээс энэ хүмүүсийг идэвхжүүлэх нь бидний хийх хамгийн гол ажил байх ёстой. Тэднийхээ сэтгэлд хүртэл ажиллая гэсэн зорилго тавьж байгаа.

-Сэтгэлд хүрнэ гэхээр ямар арга зам ашиглана гэсэн үг вэ?
-Аймаг, хотын намын хороо гэх олон шат дамжлагыг алгасч, шууд намын үүрт хүрэх ёстой. Намын үүр гэдэг хамгийн жижигхэн байгууллага Тэгэхээр энэ нэгжид хүрч гишүүн бүртэйгээ гар барих тактикийг хэрэглэнэ. Үүнийгээ бид бүгдэд ил тод зарлаж байгаа. Яагаад гэвэл АН , өөр аль ч нам энэ аргыг хэрэглэж чадахгүй, тэдэнд ийм олон гишүүн, бүтэц, капитал байхгүй. Энэ бол манай намын сонгуульд ялах хамгийн чухал давуу тал гэж ойлгож болно. Ер нь эрх барьж байгаа нам сонгуульд Засгийн газрын үйл ажиллагаагаар дүгнүүлэн ордог. Манай С.Баяр даргын нэр хүнд өндөр байгаа, хөдөө, орон нутагт бүр ч илүү. Хотод ч өсч байна. Ийм нөхцөлд Засгийн газар сайн ажиллавал сонгуулийн бараг 50-60 хувийг шийдчихнэ. 161 мянган гишүүн идэвхжээд, С.Баяр даргын тэргүүлсэн Засгийн газар сайн ажиллавал бид бусад улс төрийн хүчинд ихээхэн бага орон зай үлдээнэ гэж тооцоолж байгаа.

Сунгаагаар гарч ирсэн болгонд нэр дэвших эрх олгоно гэдэг өрөөсгөл

-Хэдэн жилийн өмнө МАХН-ыг нэг хүний дуугаар хөдөлдөг, нэг цул гэж ойлгож болдог байсан. Одоо байдал арай өөр биш үү. Жигүүр, хөдөлгөөн гээд салаа мөчир олонтой болсон энэ үед Таны яриад байгаа шиг нэг гарт зангидагдана гэдэг юу л бол.
-Би яагаад ийм итгэлтэй байгаагаа тайлбарлая. Өнөөдрийн байдлаар XXV их хурлын өмнөх шиг нам хоёр хуваагдчихсан байдал алга. Энэ их хурлын түүхэн ач холбогдол намыг шинэчилье, намын удирдлага, намын ажилд, үзэл баримтлалд шинэ зүйл оруулъя гэсэн хүмүүсийн саналыг сонсож шинэчлэлийг хийж өгсөнд орших юм. Нэгэнт хийгдчихсэн учраас зөрчилдөх бодитой үндэслэл байхгүй болсон.

-Шинэчлэгчдийн хүсч байсан бүгдийг хийж өгсөн гэх гээд байна уу?
-Хийсэн, яах аргагүй хийсэн. Яахав зарим нэг хүн гарч ирээд би албан тушаалаасаа өөрчлөгдчихлөө, би намтайгаа зөрчилдөнө гэж хэлж магадгүй ч хол явахгүй. Намын нэр хүнд унагасан хүмүүстэй хариуцлага тооцож чаддаг болсон нь үүнтэй холбоотой. Үүний эхлэлийг С.Баяр дарга хийсэн учраас намын масс түүнийг маш их дэмжиж байгаа.

-Та хариуцлага тооцсон гэдэгт агентлагийн дарга нар өргөдлөө өгснийг хэлж байна уу?
-УМХГ, Гааль, дэд сайдын гээд хариуцлага тооцсон тохиолдлуудыг хүн болгон мэдэж байгаа.

-Гэхдээ С.Баяр дарга хариуцлага тооцлоо гэхээсээ илүү дарга нар хариуцлагаа ухамсарласан гэсэн мессеж нийгэмд явж байгаа шүү дээ?
-Нэг зүйлийг ойлгох ёстой. Манай нийгэм сүүлийн үед үнэн юмыг үнэнээр нь хэлж чадахаа больсон. Хэн яаж зохион байгуулснаас шалтгаалж бусдад хүрч байгаа. Гэхдээ үүнийг ялгаж салгаж харж чаддаг масс бий шүү. Өмнө нь хэзээ дэд сайд, агентлагийн дарга нар огцоръё гээд өөрсдөө өргөдлөө өгч байсан юм бэ. Тэгвэл өгүүлж чадаж байгаа юм биш үү.

-Ингэж чадах лидер гарч ирсэн гэж үү?
-Тийм, тэр лидерийг ард түмэн мэдэрч байна, дэмжиж байна. Асуудлын гол үүндээ байгаа юм.

-Сонгуульд нэр дэвшүүлэх гэж том ажил байна. Танай намын хувьд энэ ажлыг нэлээд эртнээс эхэлсэн. Хоёр ч удаа хэлэлцүүлэг явуулж анхан шатнаас нэр дэвших боломжтой хүмүүсээ тодруулсан гэдэг. Энэ ажлын тань үр дүн хэр мэдрэгдэж байгаа вэ. Үнэхээр сайн боловсон хүчин шигшигдэж чадах уу?
-Манай намын гишүүдийн идэвхи сэргэж байгаагаараа ач холбогдолтой. Өмнө нь нэр дээрээс голдуу орж ирдэг байсан байх. Одоо бол намын гишүүд өөрсдөө саналаа хэлж, тэр нь удирдах төв байгууллагад хүрнэ гэдэг том үр дүн. Олон хүний санал бодол шингэсэн учраас 100 биш ч гэлээ 60-70 хувь нь авууштай л байж таарна. Тэгэхээр энэ бол бодитоор нь харах үзүүлэлт мөн. Намын гишүүдийн дунд танил тал харах, нутгархах, янз бүрийн ажил зохион байгуулж болохыг би үгүйсгэхгүй. Гэхдээ л дийлэнх нь голтой, бодитой.  Мэдээж хэрэг намын Бага хурал, Удирдах зөвлөл хэн нэр дэвшихийг эцэслэж шийднэ.

-Хэлэлцүүлгээр нэр нь дээгүүр ороод ирсэн хүмүүст боломж илүү байгаа гэж ойлгож болох уу?
-Бололцоо бий. Гэхдээ энэ бол маш олон үзүүлэлтийн зөвхөн нэг нь. МАХН-ын гишүүдийн саналыг авах, нийт Монголын ард түмний саналыг авах хоёр зөрүүтэй ойлголт шүү дээ. Тэгэхээр манай нам нийт иргэдээс судалгаа авна. Үүгээр хэн гарч ирэхийг бас харна. Тэр ч байтугай сөрөг намаас ямар хүн дэвшиж байна гэх мэтээр олон асуудал байна. Намын сунгаагаар гараад ирсэн гээд тэр хүнд нэр дэвших эрх олгоно гэдэг өрөөсгөл.

-Нэр төрд нь сэв суусан ч гэдэг юм уу, нэг үгээр асуудалтай УИХ-ын гишүүн цөөн биш. Тэднийг дахиж дэвшүүлэх үү?
-Манай намын Бага хурал 250 орчим гишүүнтэй. Таарч тэнцэхгүй хүмүүс  ороод ирвэл Бага хурал гэж том шалгуур байгаа учраас бид энэ асуудал дээр нэг их айхгүй байгаа.

-Нэр дэвших хүсэлтэй хүмүүс намдаа 20 сая төгрөг төлөх ёстой. Энэ бас нэг шалгуур нь байх уу. Одоогоор хэчнээн хүн өгөөд байгаа бол?
-Миний мэдэж байгаагаар 20 сая төгрөгийг нэлээд олон хүн өгчихсөн. Гэхдээ үүнийг зөвхөн нэр дэвшихтэй холбож ойлгож болохгүй. Намдаа санхүүжилт, хандив өгье гэх хүмүүс ч олон байгаа. Нэр дэвших бодолгүйгээр шүү. Манай 161 мянган гишүүн дотор намаа санхүүжүүлэхэд 20 сая төгрөг хандивлачих бололцоотой хүн олон. Тэгээд ч 20 сая төгрөг авчихсан л бол нэрийг нь дэвшүүлнэ гэсэн үүргийг нам хүлээгээгүй.

-20 сая бага мөнгө биш. Захын нэгэн ч босгоод байх боломжгүй. Тэгэхээр л намдаа хандивлаж буй мөнгө хэнийх вэ гэдэг асуудал босч л таарна. Бэлээхэн жишээ Гаалийн Баатар байна.
-Гаалийн Баатарын хэрэг бол манай намын нэг гишүүнтэй л холбоотой асуудал. Үүнийг бүхэлд нь нааж хавтгайруулах хэрэггүй. Намын гишүүн болгон, тэр ч бүү хэл 18 нас хүрсэн иргэн бүр хариуцлагаа өөрөө хүлээдэг нийгэмд тэр асуудлыг манай намын олон мянган гишүүнд нялзаахыг би нэг их газар авахгүй гэж бодож байна. Хардлага төдий юм. Энэ асуудлаар манай сөрөг хүчнүүд их пиар хийдэг л дээ. Тэдний ярих зүйлийн ганц гарц л энэ. Миний бодлоор улс төрийн намуудыг нэг гишүүний гаргасан алдаагаар биш, энэ нам бүхэлдээ улс орны төлөө юу хийсэн бэ гэдгийг харах ёстой.

-Шинэчлэлийг намын XXV их хурал сайн хийж чадсан учраас жигүүр, хөдөлгөөнийхөнд намтай зөрчилдөх үндэслэл байхгүй болсон гэж Та үздэг гэлээ. Гэхдээ би огт өөр дүгнэлт хиймээр байна. Тэд дуугаа хураасан, намтайгаа үг хэлээ ололцох болсон нь шинэчлэл хийсэн гэж үзэж байгаад биш. Харин сонгууль ойртож, намаасаа нэр дэвшиж чадахгүй болох вий гэсэн болгоомжлолд баглуулсан бус уу?
-Жигүүр, хөдөлгөөний дунд би өөрөө байсны хувьд ч хэлж чадна. Тэд тодорхой асуудлуудыг шинэчлэх санал тавьж байсан. Тэрийг нь хүлээж аваагүй нөхцөлд их бухимддаг. XXV хурлын өмнө, хойно гэдэг зургийг нэг хараач гэж би танаас хүсмээр байна. Бүгд нэр дэвшиж чадахгүй учраас болгоомжиллоо гээд ч нэр дэвших албагүй шүү дээ. Нам үнэхээр шинэчлэгдэж байгаа. Туньсан болгонд албан тушаал өгөөд байх шаардлагагүй.
Гэтэл XXV их хурлын дараабайдал ямар байгааг Та хар л даа. Алба авсан, төрд томилогдсон хүн бараг байхгүй шүү дээ.

-Онц их хурлын Т.Гантулга төрийн нарийн бичиг болоо биз дээ?
-Ганц нэг хүнийг нэрлэх байх л даа. Гэхдээ шинэчлэгчид гэдэг маань дөрвөн том хөдөлгөөн. Жигүүр гэхэд л 200-300 хүнтэй. Үнэхээр л асуудал хурц хэвээр байсан бол тэр олон хүнээс ганц нэгд нь ажил өглөө гээд тайвширна гэж Та бодож байна уу.

-Гэхдээ лидер яаж дуугарахыг масс хардаг.
-Намын XXV их хурлын өмнө лидер өөр, шинэчлэгчид ч өөр л дуугарч байсан шүү дээ.

-Уучлаарай, тэр үед танай намд лидер байгаагүй юм биш үү?
-Энэ бол өөр асуудал байх. Намын сүүлийн их хурлын хамгийн том ололт бол шинэчлэл хийх гэсэн тэр том оюун санааны болон намын доторх том хөдөлгөөн урсгалыг хүсэл сонирхолд нийцсэн өөрчлөлтийг хийж чадсанд байгаа. Тийм учраас өнөөдөр эвтэй найртай, хамтраад асуудлаа шийдээд явж байгаа юм. Нам дотор мэдээж ажил алба өөрчлөгдсөнөөс ч юм уу гомдсон хүн байхыг үгүйсгэхгүй. Тэр гомдол үзэл баримтлал, жигүүр хөдөлгөөн болно гэж би бодохгүй байна.

Манай намаас би бие даагаад дэвшинэ гэх нэг ч хүн гарахгүй

-Ирэх сонгуулийг мөнгөний сонгууль болно гэж улс төрийн намынхан ч ярьж, сонгогчид ч хүлээж байгаа нь нууц биш. Энэ тал дээр танай намд барих бодлого гэж байгаа юу?
-С.Баяр даргын дэвшүүлсэн таван төгөлдөршлийн нэг нь сонгуулийн энэ буруу тогтолцоог халах. Би энэ асуултыг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээс асуумаар байгаа юм. Гажуудлыг засах гэсэн саналыг АН дэмжээгүй.

-Сонгуулийн төгөлдөршил унасныг хэлж байна уу?
-Энэ асуудал унаснаар төр өөрөө цэвэрших, ард түмний дуу хоолойг илэрхийлэх цэвэр төр байх бүх үндэслэл нь нурж эхэлж байгаа. Тэгэхээр ирэх сонгуулийн муу муухай, булхай, буруугийн хариуцлагыг МАХН хүлээхгүй. Яагаад гэвэл энэ бол Сонгуулийн хуулийн шинэ хувилбарыг унагасан АН-тай шууд холбоотой. Баяр даргын тавьсан дагуу асуудал явсан бол ирэх сонгуулийн хариуцлагыг хүлээх байсан байх. Бид мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд ажиллахаас өөр замгүй.

-Ирэх сонгуульд танай намын өмнөө барих туг яах аргагүй Ерөнхий  сайд С.Баяр. Энэ тугаа хэрхэн яаж цэврээр нь авч явах вэ гэдэг сонгуулийн кампани удирдах хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг. Ганцхан жишээ хэлье. Ерөнхийлөгчийг яг үнэндээ танай намынхан л “Самбарын” Энхбаяр болгосон шүү дээ. Энэ алдааг давтахгүй байх боломж бий юү?
-Энэ хандлагыг та бид хоёр хамтдаа МАХН-ын гишүүн 161 мянган хүнд хандаж хэлмээр байгаа юм. Өнөөдөр одоогийн намын дарга С.Баярыг, түүний тэргүүлж буй Засгийн газрыг манай намын бүх гишүүн хүчтэй дэмжиж, сурталчилж дуу хоолой нь болох ёстой. Яг ингэж гишүүдээрээ дамжуулж намын бодлогоо сурталчлахад миний өнөөдөр ахалж байгаа комиссын үйл ажиллагаа чиглэж байгаа юм. Комисс байгууллаа гээд өргөс авч буй аятай ганцхан өдөрт бүх ажил босоод ирнэ гэсэн үг биш. Гэхдээ энэ бол маш том ахиц дэвшил. Нэг зүйл хэлэхэд манай энэ комисст намыг дэмжих залуучууд, эмэгтэйчүүд, оюутны, ахмадын холбооныхон байна.

Мөн намыг шинэчлэх дөрвөн жигүүр хөдөлгөөнийхөн багтсан. Онц их хурлын хөдөлгөөн, намын албан ёсны жигүүр маань, “Шинэ эргэлт”, “Улаан сарнай хөгжил” хөдөлгөөнийхөн нэг гарт багцлагдаад ажиллаж байна. Хэрэв бид XXV их хурал хийгээгүй бол асуудал шийдэгдэхгүй, ойлголцож ажиллахгүй байсан. Гол асуудлаа шийдэж чадсан учраас манай нам сонгуульд ялалт байгуулж чадна гэдэгт би итгэлтэй байна. МАХН сонгуульд ялах хамгийн гол үндэс нь энэ. Бүгд хамтдаа байгаа нь. Манай намаас би бие даагаад дэвшинэ гэх нэг ч хүн гарахгүй.

-Гэхдээ үүнийг гэрээ байгуулах нэрээр хүчээр хийсэн шүү дээ. Бие дааж нэр дэвшихгүй гэдгийг нь батлуулаад.
-Гэрээ бол санхүүжилт хийх сонирхолтой хүмүүс дээр яригдсан зүйл. Нэр дэвших нь тухайн хүний эрхийн асуудал.

-”Улаан сарнай” хөдөлгөөн тантай хамт нэг хэсэг чимээгүй байв уу даа. Таныг намын гал тогоонд орж ирснээр хөдөлгөөний ажил идэвхжих нь гэж харж болох уу?
-”Улаан сарнай хөгжил” хөдөлгөөн ажиллаж л байсан. Хурал, семинар ярилцлага зохион байгуулж, намын шинэчлэлийн талаар бид өөрийн дуу хоолойг бусадтайгаа нэгтгэж байлаа. Намын доторх үйл ажиллагаа учир хэвлэлийнхэнд тэгтэл их хүрдэггүй байсан юм байлгүй дээ.  2006 оны есдүгээр сар, 2007 онд Онц их хурлын төлөө хөдөлгөөн, Шинэ эргэлт хөдөлгөөн, намын дэргэдэх жигүүрийнхэнтэй хамтарч намыг шинэчлэх асуудлаар хоёр том мэдэгдэл гаргасан. XXV их хурлыг хийлгэх, зохион байгуулах тал дээр ч манайхан сайн ажилласан. Манай хөдөлгөөний ажил одоо намаас хальж, илүү мэргэжил сонирхлын бүлгэмүүдээр үйл ажиллагаа явуулах бүтэцтэй болж идэвхжиж байгаа. Бид энэ удаагийн сонгуулиар намыг зохион байгуулалтын дэмжлэгээр хангах буюу гишүүдээрээ дамжуулж ухуулга сурталчилгаанд нь өргөн оролцоно.

Би хэнийг дэмжиж, яаж ажиллах сонголтоо намын
XXIV их хурлын дараа хийчихсэн

-Таны ярианаас ирэх сонгуульд МАХН ялна, ялуулна гэсэн үг олон сонсогдлоо. Танай намын дарга ч энэ тухай ярьж түүнийг нь бусад улс төрийн хүчин зөвхөн намаа сонгуульд ялуулахын төлөө ажиллах Ерөнхий сайд хэмээн шүүмжилж байсан. Та бүхэн сонгуулийн ялалтыг их л эртнээс амлачих шиг болох юм. Ялагдвал яах вэ?
-Бид том намыг удирдаж, улс төрийн эгзэгтэй үед энэ үүргийг хүлээж авсан гэдгээ ухамсарладаг. Тэгэхээр энэ намыг ийм нөхцөл байдалд ялуулахаас өөр аргагүй. Ялах итгэл бидэнд байна. Бид мэдэрч байна. Яаж гэвэл нэг талаас Засгийн газрын үйл ажиллагаа олны дэмжлэг авч байгаа. Нөгөө талаас намын жирийн гишүүд биднийг дэмжиж байна. Шороон хулгана жилд  хоёр талаасаа ийм үйл явц нэгдэж байгаад бидний итгэлтэй байх гол үндэс.

-Ялагдвал яах вэ, хариуцлага хүлээх үү?
-Аль ч улс төрийн хүчин өөрийн зорьсон амжилтыг авчраагүй бол тухайн намыг удирдаж байгаа хүмүүс хариуцлага хүлээдэг. Бид ч тэр зарчмаар явна.

-Гэхдээ сонгуулийн бэлтгэл санал өгсний маргааш өдрөөс эхэлдэг гэж үзвэл ердөө зургаахан сар ажилласан танай баг хариуцлага хүлээх нь гомдолтой болох биш үү?
-Үнэхээр дөрвөн жилийн ажлын хариуцлагыг сүүлийн зургаа долоохон сарын үйл ажиллагаагаар хүлээнэ гэдэгт би том асуудлыг хамааруулж хэлсэн гэдгийг ойлгож байна. Намын хамт олон жин банг нь тааруулах биз дээ.

-Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг унагаж, Ерөнхий сайдын албыг МАХН-ын дарга авч, шинэ Засгийн газраа эмхлэх үед Таныг сайдаар үлдэнэ гэж олон хүн бодож байсан байх. Гэтэл таавар зөрж та Засгийн газрын төдийгүй улс төрийн гадна үлдсэн. Энэ юутай холбоотой байсан юм бол?

-Би цаашид хэнийг дэмжиж, яаж ажиллах сонголтоо намын XXIV их хурлын дараа хийчихсэн. С.Баяр даргыг дэмжиж ажиллана гэдгээ, намыг шинэчлэхийн төлөө ажиллахаа ил тод илэрхийлчихсэн байсан юм.

-Таныг Байгаль орчны сайдын ажлаа өгсний дараа гадаадад Элчин сайдаар томилогдох нь гэж яригдсан ч тэгсгээд сураг алдарсан. Та ч дуугараагүй, танд ч нэг их олон албан тушаал санал болгоогүй байх. Ерөнхийлөгч Н.Энхбаярын талын хүн гэгддэг таныг ийн хоосон хоцроход гайхсан хүн цөөнгүй. Энэ хоёр жилд та хаана байсан юм бэ?
-МАХН-ыг шинэчлэх үйл ажиллагааны төлөө л явсан. Засгийн газрын гишүүн, сайд байхад намын гишүүнийхээ үйл ажиллагааг идэвхтэй явуулах цаг зав, бололцоо байгаагүй. Нэгэнт Засгийн газрын гишүүн учраас намын удирлага лидерийн бодлогыг дагаж явахаас өөр аргагүй. Улс төрийн хамгийн том албан тушаалыг нь авчихаад тухайн намд шинэчлэл хийнэ гэдэг асуудлыг ярихаасаа илүү хариуцсан ажлаа л сайн хийе гэж боддог байсан.

2006 оны нэгдүгээр сард сайдын ажлаа өгчихөөд “Улаан сарнай хөгжил” хөдөлгөөний ерөнхийлөгч гэдэг олон нийтийн сонгуульт ажилдаа анхаарч, ганцхан зорилго тавьсан. Энэ намыг шинэчлэх гэж бодож явсан зүйлээ л хийе гэж. Магадгүй ийм түүхэн цаг хугацаа, бололцоо цөөн таарах байх гэж үзсэн маань зөв байсан юм билээ. Бусад хөдөлгөөнүүдтэйгээ эрчимтэй хамтарч ажилласан маань энэ намд шинэчлэл авчрах XXV их хурлыг хуралдуулахад том түлхэц болсон. Миний энэ үг зарим хүнд онцгүй сонсогдох байх. Гэхдээ гарцаагүй үнэн энэ. Энэ дөрвөн хөдөлгөөн нэгдэж байж л ийм амжилтад хүрсэн. Хоёр жилд хийсэн ажил маань энэ. Ажил албын хувьд БНАСАУ-д Элчингээр явах уу гэж асууж байсан. Гэхдээ би Элчингээр яваад яах вэ, түүний оронд намаа шинэчилмээр байна гэж удирдлагадаа шууд хэлсэн.

-Таныг намын нарийн бичгийн дарга болсныг ч Н.Энхбаяртай холбодог. С.Баярыг гаргаж ирсэн их хурлаар уг нь Ерөнхийлөгчийн нам дахь нөлөөг сулруулах гэж оролдсон ч тэр өөрийн хүн Барсболдыг түүний багт оруулж ирсэн гэдэг.
-Та намайг Ерөнхийлөгчийн хүн мөн үү, биш үү л гэж асуух гээд түүнийгээ аль нэг тал руу нь батлах гэж л оролдоод байх шиг байна. Энд би өөрийнхөө хувийн зан чанарыг тайлбарламаар байгаа юм. Би улс төрд, гэр бүлд, ялангуяа найз нөхдийн харилцаанд их тогтвортой хүн. Нэг хүнтэй хэл үгээ ойлголцоод нөхөд болсон бол өөрийгөө тэр хүний найз гэж хатуу боддог. Гэхдээ энэ маань сар, жилээр хэмжигддэг найзын холбоо биш. Хэдэн арван жилээр л гэж ярина шүү. Хүмүүс намайг тэрний, энэний хүн гээд ярьж байдаг юм. Би харин хэзээд тогтвортой. Олон найз минь мэднэ. Барсболдтой нэг л ойлголцсон бол арван жилийн дараа уулзсан ч хэвээрээ гэж.

-Энэ албыг танд С.Баяр дарга санал болгосон уу гэдгийг л сонирхож асуусан юм.
-Тэгсэн. МАХН-ын нарийн бичгийн даргын албыг аваад Удирдах зөвлөлд орж ажиллаач. Сонгуулийн асуудлыг хариуцаач гэдэг саналыг Баяр дарга тавьсан нь үнэн.

-Та энэ тухай нь мэдэж байсан уу?
-Ний нуугүй хэлэхэд тооцоолоогүй байсан. Хөдөлгөөн, жигүүрийн тэргүүнүүдийг Удирдах зөвлөлд оруулж магадгүй гэсэн сураг байсан. Орох ёстой гэж хүмүүс шаардаж байсан. Тэгэхээр нь Удирдах зөвлөлийн гишүүн бол гэвэл татгалзахгүй, намын шинэчлэлээ тэнд ороод хийхэд илүү дөхөм гэж бодож байсан минь үнэн. Тэр хурлын дараа Ховдын Мөст рүү яаралтай явах хэрэгтэй байсан. Ээж, аав хоёр тэнд хийд байгуулаад нээлтийг  нь хийх гээд намайг хүлээж байсан юм. Тэгтэл хурал дууссан, надад Баяр дарга санал тавьсан. Тэр үед нь уучлаарай би хийдийн нээлтэд очих ёстой гэж хэлж чадаагүй л дээ.

-Сонгуулийн асуудлыг хариуцуулсан гэхээр та өмнө нь сонгууль удирдаж чадвараа харуулсан байсан гэсэн үг юм болов уу?
-Их итгэл хүлээлгэж байна л гэж ойлгосон. Нөгөө талаар том хариуцлага учраас татгалзах аргагүй байсан. Сонгуулийн туршлага гэвэл 2000 онд яг одоогийнх шиг намын бодлого сурталчлах комиссыг тэргүүлсэн. 2004 онд УИХ-ын 65 дугаар тойрогт тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярын сонгуулийн штабыг удирдаж байсан.

Хөшөөтийн уурхайн төсөл амжилттай хэрэгжвэл Ховд аймагт
МАХН Ялах том үндэслэл болно

-Сонгуулийн бэлтгэлийн гол ажлыг нугалж яваа гэхээр тань таныг нэр дэвшихгүй юм болов уу гэж бодлоо.

-Нарийн бичгийн даргын хэмжээнд хүртэл сонгогдоод ажиллаж яваагийн хувьд  намын удирдлага болоод намын гишүүд дэвш гэвэл гэвэл дэвшинэ. Чи хэрэггүй гэвэл зүтгэхгүй. Дэвшихсэн гэж шунах сэтгэл, больё гэж зугтах санаа  аль аль нь алга.

-Таныг нэр дэвшвэл сайнаар ч муугаар ч ярих зүйлийн сэдэв байгаль орчинтой холбоотой байх биз. Хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй гэж олон хүн үнэлдэг ч сөрөг юм бас сонсогдоод л байдаг юм. Хамгийн сүүлийн дуулиан Хөшөөтийн уурхайтай нэр тань холбогдсон. Хаа байгаа Ховдын уурхай танд яагаад хамаатай болчихов?
-Миний аавын нутаг гэдэг утгаар, тэндээс сонгогдсон намын Бага хурлын гишүүний хувьд аймгийн хөгжилд тус болохоор тодорхой ажил хийгээч гэдэг саналыг Ховдын одоогийн удирдлага, Иргэдийн хурал тавьсан. Тэдний нэг хүсэлт нь Хөшөөтийн уурхайг хөгжүүлэх явдал. Хувьчлагдаад хамаг хөрөнгө нь тоногдож дууссан энэ газарт ердөө хэдхэн нинжа л ажилладаг. Сумын хэмжээний нүүрсний уурхайг сэргээхэд дэмжлэг үзүүлэх гарц олж өгөөч гэсэн хүсэлтийнх нь дагууд хүмүүстэй холбож өгсөн. Нутагтаа тус болох гэснийг улс төрийн бусад хүчин ашиглаж жүжиг дэглэсэн нь тэр. Хэнбугай нь ч байсан үүгээр дамжуулан улс төрийн ашиг хонжоо олохоор зүйл болж чадахааргүй гүтгэлэг. Энэ асуудлын бодит үнэнийг ажил асуудлаа хариуцаж байгаа Засгийн газрын байгууллагууд хэлэх биз дээ.

-Хэр их нөөцтэй том уурхай юм бэ, Хөшөөт?
-Социализмын үед 40 жил ажилласан, зэргэлдээх сумдыг нүүрсээр хангадаг жижиг уурхай. Тавантолгойн нөөц 6,5 тэрбум, тэнд 30 сая байвал байгаа. Тэгэхээр 220 дахин бага гэсэн үг юм уу. Том хөрөнгө оруулагчид сонирхохооргүй жижиг уурхайд ажиллахаар гаднаас хөрөнгө оруулагч орж ирсэн нь олзуурхууштай. Үндсэндээ Хөшөөтийн уурхайн төсөл амжилттай хэрэгжвэл Ховд аймагт МАХН ялах том үндэслэл болох учраас сөрөг хүчинд таалагдахгүй байгаа юм.

-Таныг тэнд нэр дэвшинэ гэж хардаж байгаа юм болов уу?
-Намын хэлэлцүүлгээр Ховдоос миний нэр дээгүүр гарч ирсэн болохоор тэгж хардаж байж магадгүй. Аавын минь төрсөн нутаг юм. Булган ээжийн нутаг, би Улаанбаатарт төрсөн гэхээр бүгдэд нь бас хамаатуулж хардах хэрэг үү.

-Илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
-Би ч гэсэн та бүхэнд баярлалаа.. Нийгмийн нүд, чих нь болж явдаг хэвлэл мэдээллийн салбарт Бал эрхлэгчийнхээ эхлүүлсэн их үйл хэргийг чандлан үргэлжлүүлж явахыг та нараас хүсье. Энэ бол танай “Өнөөдөр” сонинд өгч байгаа гурав дахь ярилцлага гэж санаж байна. Анх Бал эрхлэгч “Улаанбаатар” ресторанд бүр өглөө 8.00 цагт Өглөөний ярилцлага зохион байгуулж, дараа нь танай сонины редакци, уншигчидтай шууд ярилцлагад орж байснаа тод санаж байна. Юманд их голч ханддаг, ажил хийж байгааг хүмүүсийг онцгойлон хүндэлдэг сайхан хүн байж билээ. Байхгүй ч байгаа л юм шиг, яваад одсон ч эргээд ирэх юм шиг санаж ажиллаж яваарай.

Н.Сарангэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан