gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлсэн хүүхдийн тоо 2.5 дахин өсчээ

Р.Адъяасүрэн
Эрүүл мэнд
2016-05-10
0
Twitter logo

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт хэвтэн эмчлүүлсэн хүүхдийн тоо 2010 оноос хойш 2.5 дахин нэмэгджээ. Үүний дотор мэдрэлийн ядаргаа-неврозоор болон төрх үйлийн эмгэгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүд дийлэнхийг эзэлж, жилээс жилд тоо нь өссөөр байна.

Эдгээр хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 15-18 насныхан хамгийн их  хувийг эзэлж байгаа талаар өнөөдөр болсон “Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт зөвлөгөөний үеэр онцоллоо.

Мөн тус төвд цахим тоглоомд донтож, хэвтэж эмчлүүлсэн хүүхдүүд дунд 11-16 насныхан голчилж байна. Зөвхөн 2015 онд Хүүхдийн сэтгэцийн клиникт  компьютер болон дэлгэцийн донтолттой 41 хүүхэд хэвтэж эмчлүүлсэн байна.

Гэтэл улсын хэмжээнд хүүхдийн сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн 3 их эмч, 1 нийгмийн ажилтан ажиллаж байна. Хүүхдийн сэтгэцийн төрөлжсөн нарийн мэргэжлийн  үйлчилгээ үзүүлэх 30 ор бүхий клиник үйл ажиллагаа явуулж байна. Орон нутагт хүүхдийн сэтгэцийн чиглэлээр мэргэшсэн их эмч одоогоор байхгүй. Мөн хүүхдийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан дутагдалтай байгаа талаар зөвлөгөөнд оролцогчид ярилаа.

Монгол Улсад өсвөр насны хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал жилээс жилд хурцдаж, холбогдох бүх салбарууд үүнд яаралтай арга хэмжээ авах болсныг дээрх зөвлөгөөнөөр хэлэлцсэн юм.

Өсвөр насны хүүхдийн тулгамдсан асуудлаар салбар хоорондын зөвлөгөөнийг өмнө нь хийж байгаагүй бөгөөд өнөөдрийн арга хэмжээг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан холбогдох яам, агентлаг болон НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулав.

10-19 насны хүүхдийг өсвөр насны хүүхэд гэж үздэг. Энэ л насанд хүүхдийн бие хүн болж төлөвших суурь нь бий болдог учир өсвөр насны хүүхдэд бие физиологийн болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлт бий болдог. Энэ үедээ тэд сэтгэл зүйн онцлогийн хувьд тогтворгүй, аливаа буруу муу зуршилд татагдан автах нь түгээмэл, хүний үгэнд оромтгой, уруу татагдах, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй, сэтгэлийн хөөрлөөс асуудлыг шийдэх хандлагатай байдаг.

Түүнчлэн гэмт хэрэгт татагдан орох, гэмт хэргийн хохирогч болох, бие махбодод гарч буй өөрчлөлт, өвчин зовиураа үзүүлж харуулахаас ичиж зовох, мансууруулах бодис, архи тамхины хэрэглээг туршиж үзэх, улмаар донтох, сургуулиас гарах, гадуур тэнэх, хүчирхийлэл, хүний наймааны золиос болох гэх мэт маш олон тулгамдсан асуудлууд дунд өсвөр насны хүүхэд амьдарч байна. 

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 450 000 гаруй өсвөр насны хүүхэд байгаа бөгөөд тэдний эрүүл мэндэд тулгарч байгаа асуудал их байгааг судалгаа нотолж байна. 2013 онд хийсэн “Дэлхий дахины сургуульд суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны дүнгээр Монголын өсвөр насныхны архи болон тамхины хэрэглээ 2010 онтой харьцуулахад өссөн.

Ялангуяа өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн асуудал хамгийн их анхаарал татаж байна. 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох талаар бодож байсан, 9.6 хувь нь сүүлийн 12 сард амиа хорлох оролдлого хийсэн болохыг дээрх судалгаанд дурджээ.

“Өсвөр үеийнхэн бол нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах нөөц, боломж юм. Тэдний хөгжилд хөрөнгө оруулснаар Монгол Улсын ойрын ирээдүйд  эрүүл чийрэг, боловсролтой, амьдрах ур чадвартай, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэх замаар ядуурлыг бууруулах буюу тэгш бус байдал, алагчлах үзэлгүй нийгмийг бий болгоход хувь нэмэр оруулах ач холбогдолтой” гэж Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч зөвлөгөөний үеэр Роберто Бэнес онцлов.

Зөвлөгөөнд оролцсон салбар салбарын мэргэжилтнүүд өсвөр үеийнхний талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, авч хэрэгжүүлж  буй арга хэмжээ, тулгамдсан асуудлыг хэлэлцэж, цаашид шийдвэрлэх арга зам, хэрхэн салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар зөвлөмжийг боловсруулах юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан