“Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх юм. Төслийн нээлт маргааш Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болно.
Орон нутгийн иргэдийн оролцоонд тулгуурлан аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар нутгийн иргэдийн орлогыг нэмэн, амьжиргааны түвшинг дээшлүүлэх нь дээрх төслийн гол зорилго.
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт суудаг иргэд, малчдын амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийг нэгдсэн байдлаар анх удаа авч үзэх гэж байна. Нийт гурван сая ам.долларын санхүүжилттэй төслийг Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн таван суманд 2016-2019 онд хэрэгжүүлнэ.
Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн эх үүсвэр бүхий Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Азийн Хөгжлийн Банк, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран төслийг хэрэгжүүлэх гэнэ.
Маргааш болох нээлтэд Азийн хөгжлийн банк, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Зам тээврийн яамны Далайн захиргаа, Хөвсгөл аймгийн ЗДТГ, аймгийн Алаг-Эрдэнэ, Цагаан-Үүр, Чандмань-Өндөр, Ханх, Рэнчинлхүмбэ сумд, Хатгал тосгоны албаны хүмүүс, малчид, аялал жуулчлалын бизнес эрхлэгчид, жижиг үйлдвэрлэгчид болон энэ бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-ынхан оролцоно.
Төслийн үр шимийг 80 орчим хүн хүртэх бөгөөд нээлтийн ажиллагаа, эхлэлийн семинарын үеэр төслийн зорилго, үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулна хэмээн АХБ-наас мэдээлэв.