Театрын урлагийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын Шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улсын Драмын Эрдмийн Театрт эхэлж байна.
Энэ жил 13 дахь удаагаа зохион явуулах тус наадмыг GoGo мэдээний агентлаг ШУУД дамжуулж байна.
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Гомбо-Очир ая дуугаа өргөн ёслолын ажиллагааг нээлээ.
Хөгжимт жүжгийн төрөлд нэр дэвшигчпийг тодруулах ёслол эхлэх гэж байна.
Шилдэг эрэгтэй туслах дүр
- Б.Батмэнд “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр
- Б.Сүхчулуун “Гэгээн тамлан” жүжгийн Эршүү тайганы дүрээр
- Н.Далхжав “Дуун хэлхээ” жүжгийн Ламъяа ламын дүрээр
- А.Шинэбаяр “Надад үлдсэн найз” жүжгийн Сэргэлэнгийн дүрээр нэр дэвшиж байна.

Жүжигчин Б.Батмэнд “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр шилдэг туслах эрэгтэй дүрийн шагнал хүртлээ

"Баярлалаа. Энэхүү жүжгийг бүтээсэн уран бүтээлчдэдээ баярлалаа. Энэхүү наадамд нэр дэвшиж байгаа уран бүтээлчдэдээ амжилт хүсье. Гэгээн Муза наадмын тэнгэр мөнхөд цэлмэг байх болтугай" гэлээ.

Энэ бол Монгол Улсын Хүүхэлдэйн театрын ерөөлийн ес дэх Муза билээ. Надад итгэл найдвар ухаарлыг өгсөн Хүүхэлдэйн театрын хамт олондоо маш их баярлалаа. Мөн ижий аав, ах эгч, анд найз нартаа баярлалаа" гэлээ.
Хүүхдийн жүжгийн төрөлд Шилдэг жүжгийн найруулагч

Тэрбээр "Би жүжгийн зохиолын замналаа эхлээд удаагүй байгаа. Гэхдээ утга зохиолынхон намайг моно гэдгээр илүү мэддэг. Энд гар, ганзага нийлсэн Батхуяг, Бат-Өлзий хоёртоо баярлалаа. Нийт монголчуудыг минь сайн сайхны бурхад харж хандаж байх болтугай. Аливаа бүхний сайн сайхан нь ашдын билгээс эхэлдэг гэж монголчууд бид үздэг. Баярлалаа та бүхэндээ" гэлээ.

Тэрбээр "Хамгийн түрүүнд намайг төрүүлсэн ээждээ маш их баярлалаа. СУИС-т намайг жүжигчний мэргэжилд хүлээн авасан Дэмидбаатар, Чаминчулуун багшдаа баярлалаа. "Хатагтай Капулетта" жүжигт хамтарч ажилласан Ж.Оюундарь эгчдээ, хайртай ханьдаа баярлалаа. УДЭТ-ийн нийт хамт олондоо маш их хайртай шүү, маш их баярлалаа. Намайг энд зогсох боломжийг олгосон "Гэгээн муза" академийнхандаа маш их баярлалаа" хэмээн талархлаа илэрхийллээ.

С.Болд-Эрдэнэ "Таван удаа муза үртэнэ гэдэг маш гоё байна. Наранбаатар найз маань тэнд сууж байна. Найздаа энэ тайзан дээрээс дахин чин сэтгэлээсээ маш их баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Наранбаатартай хамтарсан уран бүтээлээрээ гурван муза авсан байна. УДЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Энд би аавынхаа нэрийг дурсмаар байна. Ээждээ маш их хайртай. Та бүхэндээ аз жаргал хамгийн сайн сайхныг хүсье. Гэгээн муза академийнхдаа маш их баярлалаа" гэлээ.
"Зурагтаар л харж байсан юмаа өөрөө гартаа бариад зурагтаар гарч байгаадаа маш их баяртай байна. Ээждээ маш их баярлалаа. Энд зогсох боломжийг олгосон Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчдаа баярлалаа. Хүн амьдралд хоёр зүйлийг сонгоход амьдрал аяндаа болоод явдаг гэж ярьдаг. Би мэргэжлээ зөв сонгосон гэж боддог. Найдангийн Ганхуяг багшдаа маш их барялалаа. Миний арыг дааж явдаг ханьдаа маш их баярлалаа. УДЭТ-ын хамт олондоо маш их баярлалаа. Гэгээн муза академийнхандаа баярлалаа." гэлээ.