gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголын анхны ХУРДНЫ ЗАМ 2018 онд ашиглалтад орно

Р.Адъяасүрэн
Нийгэм
2016-05-06
0
Twitter logo
 
Монголын анхны хурдны замын шав тавих ёслол өнөөдөр Төв аймгийн Бөхөгийн даваанд боллоо. Ийнхүү Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлж байгаа юм. Хурдны зам 2018 оны долдугаар сард ашиглалтад орно.

Хурдны авто замын Яармаг-Зуунмод чиглэлийн авто замын 10 км цэгээс эхэлж шинэ нисэх онгоцны буудлын авто замтай холбогдоно.

Төслийн нийт трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байх юм. Авто замын хучилтын өргөн 31 м, зам барилгын ажлыг 34 сарын хугацаанд БНХАУ-ын Экспорт-Импорт банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэх юм.

Зам барилгын ажлаар хурдны авто замын далангийн газар шорооны ажил, суурь, хучилтын байгууламж, далангийн бэхэлгээ, ус зайлуулах систем, хоёр түвшний уулзвар, гүүр, хоолой, ногоон байгууламж зэрэг багтах юм.

ЗОРЧИГЧДЫН ХАМГИЙН ИХ ЗОРИХ ЗАМЫГ НЭЭЖ БАЙНА

Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг дэд бүтэц, замын салбарт шинэ түүхийн хуудас нээгдэж байгааг онцоллоо.

Тэрээр сүүлийн жилүүдэд зам, тээврийн салбарт бүтээн байгуулалтын ажил өрнөж байгааг ч дурдсан юм.

Мөн хурдны зам баригдсанаар Монгол Улсын авто замын хөгжилд шинэ хуудас нээгдэж, шинэ стандарт тогтож, шинэ технологи нэвтэрч дараа дараагийн шинэ хурдны замуудын эхлэл, Улаанбаатар-Хөшигийн хөндийн хурдны зам Монголчуудын, зорчигчдын хамгийн ихээр зорих зам болно гэв.

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 309 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Засгийн газраас олгох 500 сая ам.долларын экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр гурван чиглэлийн авто замын төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд эхнийх нь Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто зам юм.

ЗАМ, БАРИЛГЫН АЖИЛД МОНГОЛ КОМПАНИУДЫН ОРОЛЦООГ ХАНГАЖ ЧАДСАН

Зам тээврийн сайд Д.Зоригт нээлтийн үеэр,

“1938 оноос 2012 он хүртэл 74 жилийн хугацаанд нийт 2,964 км хатуу хучилттай зам барьж байгуулсан бол 2012 оноос өнөөдрийг хүртэл дөрвөн жилийн хугацаанд зам тээврийн салбарт бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж 3,405 км зам барьж ашиглалтад орууллаа.

Энэ онд шинээр 1,535 км зам, 1,346 м төмөр бетон гүүр барина. Хурдны замын чанар, стандарт дээр Зам тээврийн яамны мэргэжилтнүүд хяналт тавих учраас сайн байна. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр хийх бүтээн байгуулалтыг тус улсын компани гүйцэтгэх ёстой байдаг. Энэ дагуу хурдны замыг БНХАУ-ын компани гүйцэтгэж байна. Гэсэн хэдий ч бид зам, барилгын ажилд Монгол компаниудын оролцоог хангаж чадсан" гэв.

Хурдны замын насжилтад гүйцэтгэгч компанийн талаас олон улсын жишгийн дагуу гурван жилийн хугацаа өгөх юм байна.

БНХАУ-ЫН ХУРДНЫ ЗАМЫН ЕСНИЙ НЭГИЙГ БАРЬСАН КОМПАНИ УГ ЗАМЫГ БАРИНА

“Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК тухайд БНХАУ-ын төмөр зам инженерийн корпорацын дөрөвдүгээр компани бөгөөд өмнө нь 2001-2005 онд Чойр-Налайх чиглэлийн авто замыг барьжээ.

26 улсад зам барилгын ажил гүйцэтгэж байсан туршлагатай компани бөгөөд БНХАУ-ын хурдны замын есний нэгийг барьсан гэдгийг нээлтийн үеэр онцолж байсан юм.

БНХАУ-ын төмөр зам инженерийн корпорацын дөрөвдүгээр компанийн “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп”-ийн төлөөлөгч Жан Хө Чуань “Хэдийгээр тийм том бүтээн байгуулалт биш хэдий ч чанарын өндөр түвшинд хурдан шуурхай гүйцэтгэнэ. Хурдны зам хамтран барьж байгаа нь хоёр орны сайн хөрш, сайн хамтрагчийн харилцааг улам сайжруулж байгаа нэг хэлбэр гэж итгэж байна” хэмээлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан