ХҮН-ын удирдлагууд 15.00 цагаас хэвлэлийн бага хурал хийж, мэдээлэл өглөө.
Тус намын дарга С.Боргил "СЕХ-ноос манай намыг дөрвөн зүйл заалтаар УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй хэмээн шийдвэрлэжээ. Эрх баригчдын улс төрийн захиалгаар манай намын зарим нэг гишүүний оролцоотойгоор ХҮН намыг 2016 оны сонгуульд орохгүй, АН-ыг дэмжинэ гэх мэдэгдэл гаргасан нь биднийг оролцуулахгүй байх шалтаг боллоо. Улс төрийн нөхцөл байдал бидний эсрэг байгаа ч бид эхлүүлсэн ажлаа дуусгаж энэ улсын эрх тэгш ялгаваралгүй болгохын тулд үргэлжлүүлэн ажиллах болно.
ХҮН нам 2016 оны УИХ-ын сонгуульд гишүүдээ бие даан нэр дэвшүүлнэ.Харин нийслэл орон нутгийн сонгуульд нам дангаараа оролцоно гэдгээ мэдэгдэж байна гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.
Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд өрсөлдөх намуудын баримт бичгүүдийг нягталсны үндсэн дээр 11 нам, 3 эвслийг бүртгэхээр болсноо өнөөдөр зарлаж, батламж гардуулсан юм.
Гэвч хүсэлтээ өгсөн намуудаас ХҮН болон ИЗНН-ыг бүртгээгүй. Иймд ХҮН хэвлэлийн бага хурал хийв.
Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан “Сонгуульд оролцох нам 10 төрлийн бичиг баримт ирүүлэх ёстой. ХҮН бичиг баримт дутуу ирүүлсэн. Тэр нь сонгуулийн дансны мэдээлэл байсан. Мөн хоёр өөр тамгатай баримт бичиг илгээсэн. Сонгуульд оролцох хүсэлтэд намын дарга гарын үсэг зурж, тамга дарж батагаажуулахыг шаарддаг. Энэ бичигт дарагдсан тамгыг хуулийн этгээдийн бүртгэлийн газраас хүчингүй гэж үзсэн. Ирүүлсэн бичгүүдэд хоёр өөр тамга дарсан байсан. Нэгэнт ийм байсан тул ХҮН-ыг бүртгэх үндэслэлгүй гэж үзсэн" гэж тайлбарласан юм.
Харин ХҮН-ын Хан-"Уул дүүргийн хорооны дарга Б. Мөнхцэлмэг энэ талаар "Алтан Дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд манай намд албан ёсоор элсэн, Хан-Уул дүүргийн гишүүн болсон. Гэвч тэрээр эрх баригчдын захиалгаар ажиллан, намын тамгыг хууль бусаар авч зугтсан. Мөн Одонгуяа гэдэг хүн энэ хэрэгт хамтран оролцсон. Тэд санаатайгаар намыг хагалан бутаргасан. Т.Ганболд СЕХ-нд намын тамгыг ашиглан, дур мэдэн албан хүсэлт гаргасан байсан.
Гэхдээ энэ бол Т.Ганболдын ч үйлдэл биш. Улс төрийн томоохон хүчин цоо шинээр гарч ирэх нь гэж болгоомжилсон эрх баригчдын буюу АН, МАН, ИЗНН-ын увайгүй үйлдэл. Төрийн, мөнгөний, эрх баригчдын машин бидний өөдөөс ажиллаж байна" гэв.
Бид маш том зорилготой гэх ХҮН намын 20 орчим гишүүн бие даан сонгуульд өрсөлдөх юм байна. ХҮН-ын даргаар ажиллаж байсан Т.Ганболд одоо ч намын тамгыг хүлээлгэн өгөөгүй, авч зугтсаар байгааг хэвлэлийн хуралд оролцогчид онцолсон юм.