“Туул амь тавилаа”, “АСЕМ-ийн хотхонд усан сан бүрдүүлэхийн тулд Туул голыг “юүлж” байна”, “АСЕМ-аас болж гол тасарлаа” гэх мэдээлэл сүүлийн үед чих дэлсэж, амтай болгон ярих болсон.
Эрдэмтэн судлаачид өмнө нь хоолой мэдэн хашгирсан ч олон нийт тэр бүр авч хэлэлцээгүй. Гэтэл энэ удаад иргэний хөдөлгөөнүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, иргэд хоолой мэдэн “хашгирч”, өдрөөс өдөрт харангадаж буй голынхоо хойноос эмгэнэх болов.
Үнэн сэтгэл байна уу, үүний цаана агуулга байв уу. Ямартай ч үүний хариултыг олохоор хатан Туулын зүг жолоо мушгин хоёр өдрийн сурвалжлага хийлээ.
ЭХНИЙ ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА БУЮУ ТУУЛ ГОЛЫН ТАСАРСАН ШАЛТГААНЫ ЭРЭЛД ГАРАВ
2016.04.25
АСЕМ-ийн зочид тухлах “Асем Вилла” хотхон руу зүглэв.
Хотхоны зүүн хойд хэсэг буюу “Скай ресорт”-ын харалдаа Туул голын дээгүүр төвийн шугамтай холбох бохир, цэвэр усны шугам бүхий гүүр тавьж байлаа. "Асем Вилла" хотхоны ус хангамж, шугам сүлжээний ажлыг шийдвэрлэхийн тулд “Тэргүүн инвест” ХХК өнгөрөгч есдүгээр сард Туул голын сав газрын захиргаанаас ажиллах зөвшөөрлийг авсан нь энэ аж.
Тэд шугам сүлжээний хоолой тавихын тулд гүүр барьсан бөгөөд голын хоёр урсгалыг боож 10 гаруй бетонон багана босгожээ.
Үүргээ гүйцэтгэж явсан тус компанийн төслийн удирдагч н.Лут-Очироос хэдэн зүйл тодрууллаа.
-Шугам хоолой татах нэрээр Туул голын урсгалыг хааж байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах болсон?
-Өнгөрөгч есдүгээр сараас гүүр барих ажил эхэлсэн. Одоо шугам хоолой тавиад дуусч байна. Бид ажлаа хийхийн тулд нэг талын урсгалыг түр хааж нөгөө талаар нь урсгаж байгаа. Түүнээс бус огт хаасан зүйл үгүй.
-Ажил эхлэх үед голын урсгал ямар байсан бол?
-Гол гурван салаа урсаж байсан. Бид ажлаа дуусгаад өмнө нь ямар байсан тэр чигээр нь янзлан үлдээнэ. Өвөл мэдээж гол хөлдүү байсан. Одоо гэсээд урсаж эхэлж байна.
-Мэргэжлийн байгууллагууд хэр хяналт тавьж байна?
-Туул голын сав газрын мэргэжилтнүүд байнга хяналт тавин ажиллаж зөвлөмж өгч байгаа. Манай захиалагч компани болох Скай ресорт холбогдох газраас албан ёсны зөвшөөрлөө авсан гэсэн.
-Энэ ажил хэзээ дуусах вэ?
-Ажил шувтарч байна. Долоо хоногийн дараа гэхэд бүрэн дуусна гэв.
Түүнтэй ярилцсаны дараа голын урсац ямар байгааг харахын тулд Маршалын гүүрээс Туул гол даган явлаа. Голын урсгал илт багасч Зайсангийн гүүрээс эхлэн татарч эхэлсэн юм. Цаашлах тусам багассаар Яармагийн гүүрээс Сонсголон, тэндээс Био комбинатын гүүр хүртэл хуурай хайрга угтав.

Харин Биогийн гүүрэн доогуур гол урсаж байх бөгөөд ойр орчимд амьсгалахын аргагүй өмхий үнэртэж байлаа. Холбогдох мэргэжилтнүүдээс тодруулбал Төв цэвэрлэх байгууламжаас нийлүүлж буй ус гэсэн юм.
Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны ахлах мэргэжилтэн С.Сүхбатын мэдээлснээр Туул гол нийт 23 км тасарчээ.

Нийслэлийнхний усны хэрээс хэтэрсэн хэрэглээ болоод голын хамгаалалтын бүсэд барилга байгууламж барих асуудлаас шалтгаалж Туул гол 1940-өөд оноос эхлэн тасарч эхэлсэн байна.
СУРВАЛЖЛАГЫН ХОЁР ДАХЬ ӨДӨР БУЮУ ТУУЛ УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
2016.04.26

Сурвалжлага хийсний хоёр дахь өдөр нь Асем Вилла хотхон руу татаж буй шугам сүлжээний ажил голын урсцад хэрхэн нөлөөлж болзошгүй талаарх эрдэмтний байр суурийг сонсохоор Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Усны секторын эрхлэгч, доктор Г.Даваа гуайн хамт очлоо.
Маргаан дагуулсан Туул гол өнгөрөгч шөнөөс эхлэн урсаж эхэлжээ. Тэрбээр энэ мэдээг бидэнд дуулгаад гол дээгүүр хөндлөн тавигдаж буй гүүрэн байгууламж орчмын газарт мэргэжлийн үнэлэлт дүгнэлт хийн дараахь тайлбарыг өгөв.
Г.ДАВАА: БАЙГУУЛАМЖ БАРИХ АЖИЛ ГОЛЫН УРСГАЛ, ГОРИМ, ЧАНАРТ НӨЛӨӨЛӨХГҮЙ
-Та сая гүүрэн байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа. Мэргэжилтний хувьд ямар дүгнэлтэд хүрэв?
-Туул голд Зайсан харуул гэж байдаг. 1942 оноос хойш ажиллаж байгаа. Өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл голд хэмжилт хийдэг юм. Эндээс үзвэл Туул голын түвшин энэ хаварт нэлээн багассан. Хамгийн багадаа саяхан 72 см хүрч байсан. Өчигдрөөс эхлэн голын төвшин 22 см-ээр нэмэгдэж 94 см-т хүрсэн байна. Энэ нь хавартаа сэрүүн байснаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл Улаанбаатараас дээшээ Гачуурт, Босгын гүүр, Тэрэлж орчмын голын эхээр мөсөн бүрхүүлтэй байж байгаад дулаарлын явцад хайлан өнөөдөр устай залгалаа. Би сая АСЕМ-ийн зочдын хотхон руу цэвэр, бохир усны хоолой татаж байгаа ажилтай танилцлаа. Тэд Туул голыг өвөл урсацгүй байх үед нь газар шорооны ажил хийж жижиг салааг нь боох байдлаар ажлаа явуулсан нь харагдаж байна. Одоо Туул гол устай болсон учраас энэ жижиг боолтууд боомт болохгүй л дээ.
-Өчигдөр боосон усны хоёр урсгалыг өнөөдөр нээсэнтэй холбож хүмүүс Туул голыг урсаж эхэллээ гэж ойлгож болох юм. Усыг салаагаар урсгасан нь үүнтэй холбоогүй юу?
-Мөс хайлж гол урсаад ирэхээр энэ боолтууд урсгалыг хааж дийлэхгүй шүү дээ. Голын урсгалыг хүчээр хаана гэвэл тусгай техник эдийн засгийн үндэслэл бүхий ажил хийгдэнэ гэсэн үг. Гэтэл тэр дайны боомт болгосон зүйл энд алга. Харин түр зуурын үйл ажиллагаа явуулахдаа газар шорооны ажил хийсэн байна. Одоо гол урсаад эхэлсэн учраас урсгалыг нь боож дийлэхгүй. Туул гол мөсгүй байсан. Харин хавар болж жамаараа урсаж эхэллээ.
-Усны тухай хуульд онцгой хамгаалалтын бүсэд барилга байгууламж барихыг хориглосон байдаг. Энэ гүүрэн байгууламж хууль зөрчиж, усны урсцад нөлөөлөхгүй гэж үү?
-Гүүрэн хийц бол байдаг л байгууламж. Тэгэхээр энэ нь голын урсгалын горим, чанарт нөлөөлөхгүй. Барилга, газар шорооны ажил хийгдэж байх үед түр зуурын бохирдол бий болохыг үгүйсгэхгүй. Туул голын дагуу энгийн болон онцгой хамгаалалтын бүсүүд байдаг. Тэнд л барилга, байгууламж барихыг хориглодог.
ТУУЛ ГОЛ МӨСГҮЙ БАЙСАН. ХАРИН ӨНӨӨДРӨӨС УРСАЖ ЭХЭЛЛЭЭ
-Асем Вилла хотхонд усанд сан хийхийн тулд Туулын урсгалыг боож, урсгалынх нь гольдролыг өөрчиллөө гэх юм билээ?
-Тэр зүгт харвал бороожуулалт, усалгаа хийж байгаа нь харагдаж байна. Гэхдээ яг Туул голоос татаад, соруулж байгаа үйл ажиллагаа алга. Бодвол тэндээ худагтай байх.
-Гол тасрах үзэгдлийг шинжлэх ухааны үүднээс юу гэж тайлбарладаг юм бэ. Гол тасрах нь хэвийн үзэгдэл үү?
-Мэдээж байх ёсгүй. 1940-өөд оноос хойш Улаанбаатар орчмын Туул голд мөсгүйдэх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн. Харин хавартаа мөсгүй болох үзэгдэл түгээмэл байгаагүй. Үүнд нөлөөлж байгаа хоёр хүчин зүйл бий. Нэгдүгээр Туул гол байнга хөрснийхөө усыг тэжээдэг болчихсон. Эндээс дээш яваад Туул тэрэлжийн бэлчрээс доод талд Харзтайн амралт гэж байдаг. Тэндээс доош голын урсац Сонгино хүртэл багассаар байгаа. Энэ үйл явц яагаад болж байна вэ гэхээр Улаанбаатарчууд бид хоногтоо 300 орчим мянган метр куб ус газрын гүнээс соруулж авах хүчин чадалтай. Харин өнөөдрийн байдлаар 160-180 мянган метр куб ус хэрэглэж байна. Оргил ачааллынхаа үеэр 300 мянган метр куб ус хэрэглэдэг байх. Хэрэглээнээс үүдэн уул хөрсний усны хэмжээ багасч байгаа учраас Туул гол түүнийг нь нөхөхийн тулд хөрсрүүгээ нэвчиж байна. Энэ мэт хөрснийхөө усыг тэжээсээр намар гэхэд харьцангуй нимгэн мөсөн бүрхүүлтэй хөлдөж байгаа юм. Харин өвөлдөө хот орчим үүсэж буй тоос тортог зэргээс шалтгаалан түрүүлэн хайлж мөсгүйдэх үзэгдэл сүүлийн үед ажиглагдаж байна.
-Тэгэхээр Туул гол тэр чигтээ тасарсан асуудал биш юм байна. Тийм үү?
-Тийм ээ. Тасраад алга болсон юм ажиглагдахгүй байгаа. Нимгэн мөстэй болж байгаа нь нийслэлийнхэн бидний нөлөөллөөс шууд хамаарч байна. Дээр нь Туул голын горимыг сэргээхийн тулд Улаанбаатараас дээш 6300 орчим км кв нутаг дэвсгэрт ойжуулалт хийх ёстой. Бэлчээрийн менежментийг зөв зохистой хийж, гол дагуу байрласан амралтын газруудыг цэгцлэх шаардлагатай. Мөн саарал усаа дахин ашиглаж газрын гүний усаа хэмнэх нь энэ үзэгдэл дахин давтагдахаас сэргийлж чадна.
Бид тэндээс Сонсголонгийн гүүр хүртэл Туул гол даган уруудав. Өчигдөрхөн Зайсангийн гүүрээс Биогийн гүүр хүртэл хуурай байсан газарт голын урсгал түрж эхэлжээ.
Тухайлбал, Зайсангийн гүүрээс Вива сити орчимд гол дараахь байдалтай урсаж байсан юм.
Харин Сонсголонгийн гүүрт мөнөөх урсгал хараахан хүрч амжаагүй байлаа.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Усны секторын эрхлэгч, доктор Г.Даваа “Гол сайхан урсаж байна. Маргааш гэхэд энд хүрчих нь ээ” гэв.
Ямартай ч нийгэмд үүссэн эргэлзээ, шуугианыг намжаан Туул гол урсаж эхэллээ. Магад хэсэгхэн зуурт түгшүүлсэн гол мөсгүйдэх энэхүү үзэгдэл нийслэлчүүд бидэнд Туул гол амь тавихад ойрхон байгааг сануулсан гэлтэй.
Гэрэл зураг, видеог Д.Жавхлантөгс