RIVER GARDEN – ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ,
ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН БОЛЛОО
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЧАДВАРАА ГАЙХУУЛЛАА
Монгол архитектор, инженерүүдийн чадвар дэлхийн түвшинд хүрч, олон улсад өрсөлдөх хэмжээний бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж чаддаг юм байна гэдгийг харуулах нэгэн үйл явдал энэ сарын найманд Малайзын Куала Лумпур хотод боллоо.
Энэ бол 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа олон улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдгийг шалгаруулдаг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох INTERNATIONAL PROPERTY AWARDS-д NCD группын RIVER GARDEN төсөл ASIA PACIFIC PROPERTY AWARDS-д шилдгээр шалгарч, Монгол улсаас ТАВАН ОДТОЙ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ шагналыг хүртсэн явдал юм.
![]() |
![]() |
INTERNATIONAL PROPERTY AWARDS нь Архитектур, Интерьер Дизайн, Орон сууцны төсөл, Үл хөдлөх хөрөнгө зуучлал гэсэн дөрвөн үндсэн төрлөөр Ази номхон далай, Араб, Канад, Карибийн тэнгис, Төв болон Өмнөд Америк, Европ, Их Британи, Африк гэсэн найман бүсийн шилдэгүүдийг шалгаруулдаг. Ази, Номхон далайн бүсээс энэ шагналын төлөө 25 орны 800 гаруй төсөл өрсөлдсөн.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа туршлагатай, бие даасан, хараат бус салбарын 70 гаруй мэргэжилтнүүд төсөл бүрийг стандарт үзүүлэлтийн дагуу шүүн үзэж, Вьетнам, Тайланд, Малайз, Энэтхэг, Хятад, Сингапур... Австрали, Монголын тус бүр нэг төслийг ТАВАН ОДТОЙ ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ-д шалгаруулжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://propertyawards.net/asia-pacific-2016/
Олон улсад хамгийн өргөн цар хүрээг хамарсан, нэр хүндтэй шагналд Монголоос үндэсний шилдэг бүтээн байгуулагч NCD группын бүтээн байгуулж буй River Garden хотхон ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН, ТАВАН ОДТОЙ, ШИЛДЭГ ОРОН СУУЦНЫ ХОТХОН болсон нь Монгол улс олон улсын стандартад нийцсэн, жишиг болохуйц орон сууцны төсөл хөтөлбөр хэрэгжүүлж чаддагаа олон улсын тавцанд батлан харуулсан үйл явдал юм.
![]() |
![]() |
![]() |
БИД ЮУГААРАА БУСДААС ДАВУУ БАЙЖ ЧАДАВ ?
Монголын гэх тодотголтой бүхэн олон улсад нэрээ гаргахад бид омогшдог. Гэхдээ энэ шагналыг Монголын олон компаниуд хүртээсэй гэж хүсэхдээ, ганцаараа биш Монголчууд бүгдээрээ олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч байхын тулд NCD группын сайн туршлагаас суралцах хэрэгтэй юм байна гэх бодол төрснөө нуух юун.
Сэтгүүлчийнхээ хувиар тэдний ажилтай танилцаж, сурвалжлахаасаа өмнө би иргэний хувиар River Garden хотхоныг сонирхож байснаа тодхон санаж байна. Тэр үед надад “Би чинь Улаанбаатарт байгаа билүү? гэх бодол гэнэт төрж билээ. Нээрээ л тэд чадсан...
Бидний мэдэх орон сууцны хороолол гэх ойлголтыг эвдэж, өндөр хөгжилтэй оронд амьдарч байгаа мэт тэр мэдрэмжийг оршин суугчдад, ирсэн зочдод нь мэдрүүлж чадсан. Одоо эргээд харахад River Garden хотхоноос түүчээлэн олон ч төсөл дэлхийн жишигт нийцсэн хотхон, хороолол байгуулахыг зорин ажиллах болж.
River Garden төслийн ногоон байгууламж олон улсын дунджаас илүү буюу хотхоны нийт талбайн 70 хувьд 15 төрлийн 25 мянган мод суулгаж, 45 мянган метр квадрат талбайг зүлэгжүүлсэн гэх. Магадгүй зургаан жилийн өмнө NCD групп энэ төслийг хэрэгжүүлэхдээ ашиг харсан бол River Garden хотхонд дахиад 450 орчим айл амьдрах боломжтой байжээ. Хүртэх ашиг нь ч хоёр дахин их байх байсан ч тэд тэгээгүй. Ирээдүйд бий болох үнэ цэнийг эрхэмлэсэн нь өнөөгийн бахдам амжилтыг эзэн болгосон ч билүү. Хэн мэдлээ...
River Garden төслийг амжилттай хэрэгжүүлсэн нь өөрөө асар том маркетинг болж чадсан гэдгийг NCD группын борлуулалтын менежер онцолж байсан удаатай.Барилгын компаниуд борлуулалтаа нэмэгдүүлэхээр толгойгоо гашилгаж байхад энэ үг ямар тод сонсогдов оо... Бүгд л ийм байхсан.
Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, сэтгэлээ шингээсэн бүтээн байгуулалтын үр дүнд Монголын №1 ногоон хотхон сүндэрлэж, улсын хэмжээнд нэг оршин суугчид ойролцоогоор 26 метр квадрат ногоон байгууламж ногдох шинэ жишиг тогтоосон юм.
Дотоодын хөрөнгө оруулалтаар Монгол архитекторуудын ур ухааныг шингээж Монгол инженерүүд барьж босгосон River Garden хотхоныг 100 хувь хүлээлгэн өгч, 382 айл мөнх ногоон хотхондоо амар тайван амьдарч байна. Зах зээлийн бодит эрэлт хэрэгцээг хангах үүднээс NCD групп River Garden хотхоны үргэлжлэл болгож 2-р ээлжийн, экстерьер, интерьер дизайны шинэлэг шийдэл бүхий хотхоныг бүтээн байгуулах ажил эхлэн эхний барилгуудыг улсын комисст хүлээлгэн өгч, ирээдүйн оршин суугчдаасаа захиалгаа авч эхлээд байгаа юм байна.
RIVER GARDEN ХОТХОНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР
“River Garden” хотхоны 2-р ээлжийн төсөл нь Монголдоо анхдагч экстерьерийн өвөрмөц зуйван хэлбэрийн хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 14 давхар 7 орон сууцны барилгаас бүрдэнэ. Улаанбаатар хотын хамгийн үнэ цэнэтэй бүс болох Богд уулын бэл, Туул голын хөвөөнд 5 га газарт, 360 айлын 101м2-216м2 3-5 өрөө бүхий River Garden 2 хотхоны эхний ээлжийн орон сууцыг саяхан улсын комисст хүлээлгэн өгчээ.
Ашиглалтад ороод удаагүй River Garden 2-р ээлжийн хотхоны байрнаас Хаан банкны 10 жилийн хугацаатай болон Худалдаа хөгжлийн банкны 20 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлээр захиалан авах боломжтой гэж NCD групп мэдээллээ.
www.ncd.mn, www.rivergarden.mn, Tel:7577-7577, www.facebook.com/ncdgroup, NCD app: IOS, Android
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, таван одтой шилдэг орон сууцны хотхон бүтээн байгуулсан “NCD Group” - ийн хамт олондоо баяр хүргэж цаашдын бүтээн байгуулалтаа итгэл төгс амжилттай хэрэгжүүлэн, бүс нутгийн болон дэлхийн түвшинд Монгол улсаа төлөөлөн өрсөлдөх шилдэг төслүүдийг хэрэгжүүлэх үйлсэд өндрөөс өндөр АМЖИЛТ ХҮСЭЕ!
Сэтгүүлч: Г.Баярмаа