Монгол оронд маань урин цаг ирж байгаад баярлах ч сүүлийн үед их хэмжээгээр талхлагдаж, эвдэрсэн хөрс газар авсантай холбоотойгоор хогийн ургамал болох шарилж, луулины тоосонцрын харшилтай хүний тоо жил ирэх бүр нэмэгдэж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна. Тэр дундаа, Улаанбаатар хотын иргэдийн багагүй хэсэг нь ургамлын харшилтай бөгөөд тэдний 70 гаруй хувь нь шарилжны харшилтай болохыг тогтоожээ.
Хуучнаар ЗХУ-д 1960-аад оноос харшил судлалын тэргүүлэх төвүүдэд идэвхтэй судалгаа явуулсны дүнд анхны харшлын шахмал бэлдмэл Казахстанд бүтээж ийнхүү хөгжсөөр 2002 оноос “Антиполлин” хэлэн доорх дархлалын вакцин эмчилгээг худалдаанд гаргасан байна. Мөн хэлэн доорх дархлалын вакцин эмчилгээг ДЭМБ-аас тарилга хэлбэрийн вакциныг бүрэн орлож чадна гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Хүмүүс харшил хөдлөнгүүт ам дамжсан буруу эмчилгээ хийж өвчнөө хүндрүүлэх нь бий. Тиймээс харшлын үе эхлэхээс урьтаж эмнэлэгт хандан лабораторийн аргаар сорил тавиулж, зохих урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх шаардлагатай юм. Ялангуяа, дөрөвдүгээр сард шарилж, лууль тоосоо агаарт цацахаас 2-2,5 сарын өмнө эмчийн зааврын дагуу урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамрагдах нь хамгийн үр дүнтэй байдаг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.
Тэгвэл энэ ургамлын харшлаас хамгаалах “Антиполлин” бэлдмэлийг Эрүүл мэнд, Спортын яамны магадлан итгэмжлэгдсэн “Аллерги Мед” эмнэлэг нь Улаанбаатар хотод 1 дүгээр ээлжийн вакцинжуулалтаа эхлүүлсэн бөгөөд 2 дугаар ээлжийн вакцинжуулалтыг 04 дугаар сарын 25-аас 29-ны хооронд Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотод хийж эхэллээ.
Мэдээллийн утас: (976) 7000 5353, 7700 5353, 9919 8413
Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.facebook.com/allergymed/?fref=ts