Өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Кремльд 1364 сэтгүүлчийг хүлээн авч тэдний сонирхсон асуултад хариулсан байна. Тэдний 200 нь гадаадын сурвалжлагч байжээ. В.Путин жил бүр хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлеөлөгчдийг хүлээн авч тэдний сонирхсон асуултад хариулдаг уламжлалтай билээ.
Уулзалтын гол онцлог нь Оросын орон нутагт ажилладаг сэтгүүлчдэд асуулт тавих боломж олгосонд байв. Түүнээс гадна уулзалтыг англи, герман, франц, япон хэлээр орчуулж, Оросын төв телевизээр шууд дамжуулсан байна. Мөн ОХУ дахь гадаадын орнуудын ЭСЯ-дын хэвлэл мэдээллийн ажилтнууд ч оролцжээ.
В.Путин найман жил Ерөнхийлөгчөөр ажиллахдаа юу хийснээ тэдэнд тайлагнасан байна. Тэрээр "Би найман жил төрийн тэргүүнээр ажиллахдаа Оросын ард түмний боол мэт хөдөлмөрлөсөн" гэж мэдэгджээ. Ажлынхаа үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа ч онцлон дурдсан байна. Тиймээс ч түүний төлөө хоёр удаа саналаа өгсөн сонгогчдоосоо ичих зүйл байхгүй гэв. Өнгөрсөн жил В.Путинээс сурвалжлагчид төрийн тэргүүний ажлаа өгснийхөө дараа юу хийх талаар нь ихэд сонирхон асуусан билээ. Гэвч тэр үүнд нь хариулт өгөөгүй юм.