gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ

Х.Көгершин
2016-04-21
0
Twitter logo
Х.Көгершин
0
Twitter logo
2016-04-21

Ази, Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт өнөөдөр эхэлж байна. Энэ сарын 23-нийг дуустал үргэлжлэх тус уулзалт “АСЕМ-д Ази, Европын парламентын гишүүдийн үүрэг оролцоо” сэдвээр Төрийн ордонд болно.

Энэхүү уулзалт нь АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан есөн арга хэмжээний эхнийх бөгөөд 23 орны парламентын 100 гаруй гишүүн оролцохоор бүртгүүлжээ. Тодруулбал, гурван орны парламентын дарга буюу спикер, зургаан орны дэд дарга уулзалтад хүрэлцэн ирэх тухайгаа албан ёсоор мэдэгдсэн байна. 

Тэгвэл ийм олон улсын төрийн дээд албан тушаалтнууд Монголд ирж байгаа энэ үед биднээс аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр хариуцлага шаардах нь гарцаагүй.

Энэ талаар "АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт, түүнийг угтсан арга хэмжээнүүдийн үеэр аюулгүй байдлыг хангахаар бид Герман, Итали, Франц улстай хамтарч ажиллаж байна. Энэ улсуудаас олон улсын, өндөр түвшний хурлын үеэр хэрхэн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж авч байна" хэмээн АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны орлогч дарга Б.Баясгалан хэлсэн юм.

Тэгвэл гадаадын улс орнууд төрийн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахдаа аюулгүй байдлыг хэрхэн хангадаг туршлагыг сонирхлоо.

ХОЁР ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫГ ГУРВАН ХОНОГИЙН ДОТОР НЭГЭН ЗЭРЭГ ЗОХИОН БАЙГУУЛСАН УФА ХОТ

ОХУ-ын Уфа хотод өнгөрсөн оны долдугаар сард Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) болон "БРИКС"-ийн дээд хэмжээний уулзалт нэгэн зэрэг болсон юм. Долдугаар сарын 8-10-нд буюу гурван өдөр үргэлжилсэн уулзалтад ШХАБ, БРИКС-ийн гишүүн байгууллагуудын төр, Засгийн газрын тэргүүн, өндөр дээд албан тушаалтнууд гээд нийт 10 мянга гаруй зочноос гадна 1400 сэтгүүлч иржээ.

Зочид төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэдний машинд хяналтын камер суулгажээ. Түүнчлэн Уфа хотын Замын цагдаагийн газраас хотын замын хяналтын камерийг 214-өөр нэмэгдүүлжээ.

Мөн цэрэг, тусгай, цагдаагийнхан гээд нийт 10 мянга гаруй ажилтан дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хамгаалахад дайчлагдсан байна.

Дэлхийн удирдагчдын амар амгалан байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн тусгай албаныхан үүсэж болзошгүй заналхийллийн төлөвлөгөөг боловсруулж, урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авчээ. Тэд арга хэмжээний хөтөлбөрийн дагуу зочид, төлөөлөгчдийн бүх арга хэмжээг нэг нэгэнгүй тооцож тагнуулчдын өгсөн мэдээллийн дагуу бүхий л төлөвлөгөөг нарийвчлан боловсруулдаг гэж РИА Новости мэдээллээ.

Түүнчлэн ихэнх тохиолдолд их орны удирдагчид өөрсдийн хамгаалалтын албатайгаа ирдэг. Тухайлбал Уфад болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Си Зиньпин өөрийн хамгаалалтын албаны багтайгаа ирсэн байна. Хамгаалалтын алба нь төрийн тэргүүн нь буудалласан зочид буудлын нэг жигүүрийг тэр чигээр нь түрээсэлж, хамгаалалтад авсан бөгөөд онцгой тохиолдолд нүүлгэн шилжүүлэх бүхий л хувилбарыг тооцдог ажээ.

АНХ УДАА ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН КАМБОЖИЙН ЖИШЭЭ

АСЕАН буюу Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалт 2002 онд Камбожийн нийслэл Пномпен хотод зохион байгуулагдсан юм. Тус уулзалтад АСЕАН-ий гишүүн 10 орны төрийн тэргүүнээс гадна БНХАУ, Япон, Өмнөд Солонгос болон Энэтхэгийн удирдагчид оролцжээ.

Камбожийн хувьд ийм томоохон хэмжээний уулзалтыг анх удаа зохион байгуулсан нь энэ байв. Иймээс тус улсын эрх баригчид дээд хэмжээний уулзалтад оролцогчдын аюулгүй байдлыг хангахын тулд маш их хүчин чармайлт гаргасан.

Хоёр хоног үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд цагдаа, цэрэг, тусгай албаныхан гээд нийт 5000 гаруй хүнийг хамруулжээ.

Дээд хэмжээний уулзалт болж буй ордон зочид буудлуудын орчмын замын хөдөлгөөнийг зогсоож, гудамнуудыг нь төмөр хашлагаар хаажээ. Сурвалжлах эрх авсан зарим сэтгүүлчдийг хүртэл зочид буудал руу нэвтрүүлээгүй байна. Учир нь халдлагаас хамгаалан зочид буудалд хэвлэлийн мэдээллийн төв нээгээгүй юм.

Төр, Засгийн газрын тэргүүнүүд байрлаж буй зочид буудал руу нэвтэрч буй хүмүүсийн цүнх, түрийвч, утас зэрэг бүх зүйлийг нь шалгажээ.

Анхны дээд хэмжээний уулзалтаа амжилттай зохион байгуулсан Камбож улс 2012 онд АСЕАН-ий Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг зохион байгуулах эрхтэй болж байсан юм.

НҮБ-ЫН ЧУУЛГАНААР ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ АНУ-ЫН ТУСГАЙГИЙНХАН ХАНГАДАГ

Ерөнхий Ассамблейн түүхэн 70 жилийн ойн чуулган энэ онд тохиосон билээ. АНУ-ын Нью-Йорк хотод болсон дээд хэмжээний тус уулзалтад дэлхийн 120 гаруй орны төр, засгийн тэргүүн болон Ромын Пап Франсис оролцсон.

Эдгээр хүмүүсийн аюулгүй байдлыг хамгаална гэдэг бас томоохон ажил юм. НҮБ-ын Аюулгүй байдлыг хангах албанд дэлхийн 90 гаруй орны төлөөлөгчид ажилладаг байна. Дээд хэмжээний үеэр тэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилждэг байна.

Тодруулбал дээд хэмжээний уулзалт дуустал аюулгүй байдлын ажилтнуудад ямар ч амралтын өдөр, ээлжийн амралт олгохгүй. Бүх ажилтнуудын ажлын цагийг нь 12 цаг болгон сунгах аж.

Мөн НҮБ-ын чуулганы аюулгүй байдлыг хангахаар Нью-Йорк хотын цагдаа, тусгай албаныхан нэгдэх юм байна. Төр, Засгийн газрын тэргүүнүүдийн аюулгүй байдлыг АНУ-ын тусгайгийнхан, Гадаад хэргийн сайд нарын аюулгүй байдлыг Төрийн департаментын Дипломат аюулгүй байдлын алба хангадаг байна.

Харин НҮБ-ын Аюулгүй байдлын ажилчид зочид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын үнэмлэхийг шалгах зэргийг хариуцах юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан