Энэ оны эхний улиралд 110.9 тэрбум төгрөгийн барилга угсралт, засварын ажил хийгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Ялангуяа 82.9 тэрбум төгрөгийн орон сууцны барилгын ажил хийгдсэн талаар Улсын Бүртгэл, Статистикийн Ерөнхий газраас мэдээллээ.
Харин Барилга, Хот Байгуулалтын яамнаас мэдээлснээр өнгөрсөн улиралд улсын хэмжээнд орон сууцны 67 төсөл ашиглалтад орж, 4000 гаруй айлын орон сууцыг улсын комисс хүлээн авсан байна. Зөвхөн Улаанбаатар хотод нийт барилга угсралтын ажлын 90 хувь төвлөрч, 47 төсөл ашиглалтад оржээ.
Энэ оны III, IV улирлаас ашиглалтад орох орон сууцны тоо нэмэгдэж, энэ онд урьдчилсан байдлаар 26 мянган айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна. Тухайлбал “Макс Өргөө” компани “Хийморь 13” орон сууцны төслийн 264 айлын орон сууцыг ашиглалтад оруулаад байгаа аж. Энэ онд тус төслийн 96 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаас гадна 130 айлын “220К Residence” тансаг зэрэглэлийн орон сууцны төслийг удахгүй ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж мэдээлсэн юм.
Санхүүжилтийн асуудлаас болж зогссон барилгын тоо 100 орчим байгаа талаар салбарын яам мөн мэдээллээ. Энэ болон бусад асуудлаас болж хэсэг хугацаанд зогсоод байсан Хүнс, Хөдөө Аж Ахуйн яамны урд байрлах “Hi Apartment” төслийн санхүүжилт шийдэгдэж, барилгын ажлаа эхлүүлээд байгаа талаар “Орчлон Констракшн” компаниас мэдээлсэн байна.
Байршил сайтай учраас борлуулалтын асуудалд төдийлөн санаа зовохгүй байгаагаа тус компанийн удирдлага илэрхийлсэн юм. Үүнээс гадна өнгөрсөн улиралд орон нутагт 500 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон байна. Хөдөө орон нутагт 11 тэрбум төгрөгийн барилга, угсралтын ажил хийгдсэнээс зүүн аймгуудад барилгажилтын ажил эрчимжжээ.
Мөн ипотекийн 5 хувийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь орон нутагт хэрэгжиж буй төслийн борлуулалтыг дэмжиж байгаа талаар “БҮТИ” компанийн Гүйцэтгэх захирал Г.Батжаргал мэдээлсэн юм. Тус компани Хөшигийн хөндийн нисэх буудлын барилгын ажлыг гүйцэтгэж байгаагаас гадна Төв аймгийн Зуунмод хотод 1000 айлын “Манзушир өргөө” орон сууцны төслийг хэрэгжүүлж байгаа ажээ.
Э.Нарантунгалаг