Энэ оны эхний гурван сарын байдлаар улаанбурхан өвчний 13690 тохиолдол бүртгэгдэж, 59 хүүхэд эндсэн. Эндсэн хүүхдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд байгаа талаар салбар яамныхан мэдээлээд буй. Ингэхдээ хүүхдүүд хавсарсан өвчлөл, тэр дундаа уушгины хатгалгаагаар өвчлөх нь их байгаа юм.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ –д нийт 400 орчим хүүхэд улаанбурхан өвчний шалтгаанаар хэвтэн эмчлүүлж байгаа аж.
“Мандал Женерал Даатгал” компани ХӨСҮТ-ээс тус өвчний дэгдэлттэй холбоотой нэн яаралтай тоног төхөөрөмж, эм тарианы хэрэгцээг тодруулсны үндсэн дээр 10 ширхэг утлагын аппаратыг зориулалтын эмийн хамт өчигдөр буюу 2016 оны 04 сарын 19-ний өдөр хандивлалаа.
Тус утлагын аппарат яагаад нэн тэргүүний шаардлагатай байгаа талаар ХӨСҮТ-ийн наймдугаар тасгийн эрхлэгч Б.Энхжаргал “Улаанбурхан өвчний үед амьсгалын дээд замын үрэвсэл их явагддаг. Тийм болохоор хүүхэд ханиалгаж, хоолой нь сөөдөг. Энэ үед утлагын аппаратыг ашиглах шаардлагатай. Энэ нь гуурсан хоолойг тэлж, ханиадыг нь намдааж өгдөг” тухай яриад улаанбурхан өвчний дэгдэлт их байгаа энэ үед манай эмнэлэгт утлагын аппарат бэлэглэсэн “Мандал даатгал” компанийн хамт олонд талархаж буйгаа илэрхийллээ.
ХӨСҮТ-ийн нэг тасаг нэг л утлагын аппараттай. Наймдугаар тасгийн хувьд 60 хүүхэд ганц аппаратыг ээлжлэн хэрэглэж байгаа аж.
Утлагын аппаратыг хүүхдийн биеийн байдал, ханиаднаас шалтгаалан өдөрт гурван удаа хэрэглэх шаардлагатай байдаг. Тасаг болгон зөвхөн ганц аппараттай үед бүх хүүхдийг нэг удаа утахад л бүтэн өдрийн цаг авдаг байсан бол ийнхүү хоёр аппараттай болсноор ачаалал буурах боломжтой болж байгааг эмч, мэргэжилтнүүд онцлов.
“Эрүүл мэнд гэдэг бол хүн бүрийн хувьд чухал, эрхэм нандин зүйл. Эрүүл мэндээ хамгаалахын тулд бид учирч болзошгүй аливаа эрсдэлүүдийг тооцоолж байх хэрэгтэй. Эрсдэлүүдийг тооцоолж хардаг байх, санхүүгийн болон бусад байдлаар бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг бид алхам тутамдаа харж, мэдэрч байна. Үүний нэг жишээ бол улаан бурхан өвчний дэгдэлт юм. Бид ХӨСҮТ-ийн Тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг эмчтэй ирж, уулзан нэн тэргүүнд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, эм тарианы талаар тодруулсан. Ингээд Германы “Beurer” брэндийн утлагын аппарат нь энэ төрөл дундаа илүү чанартай байдаг. Мөн тус утлагын аппаратанд “Будизол” гэдэг эмийг хийж, хүүхдүүдийг утдаг гэсний үндсэн дээр Мандалын Женерал Даатгалын ЖАРГАЛАН эрүүл мэндийн даатгалын зүгээс өнөөдөр нэн шаардлагатай байгаа 10 ширхэг утлагын аппаратыг дотор нь хийж хэрэглэдэг 50 ширхэг эмийн хамт хүлээлгэн өгч байна” гэж Мандал Женерал Даатгал компанийн Маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Т.Очирдарь хэллээ.
Эдгээр утлагын аппаратуудыг зөвхөн улаан бурхан өвчний хүндрэлийн үед хэрэглээд зогсохгүй астма, уушги, амьсгалын дээд замын цочмог үрэвслийн үед ч цаашид ашиглах боломжтой юм байна.