“Монгол Контент” ХХК дэлхийн хөгжмийн салбарт томоохон байр суурь эзэлдэг “Universal Music Group”-ийн ОХУ дахь салбартай хамтран ажиллахаар боллоо.
Ийнхүү хамтарснаар тус группын алдартай хамтлаг дуучдын дуу хөгжмийн бүтээлийг Монгол улсын нутаг дэвсгэрт албан ёсны зөвшөөрөлтэй ашиглах эрхтэй болж байгаа юм.
“Universal Music Russia” компанийн захирал Дмитрий Конновтой ярилцлаа.
-“Монгол Контент” компанитай гэрээ хийж, Монголын хэрэглэгчдэд олон улсын уран бүтээлийг албан ёсны зөвшөөрөлтэй хүргэхээр болсон нь том боломж нээгдлээ гэж харж байна. Та санал бодлоо хуваалцахгүй юу?
-Монгол Улс дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, гар утасны оператор компаниуд болон тэдгээрийн хамтрагчид хөгжмийн контентыг хэрэглэгчдэд хууль ёсны дагуу хүргэхэд анхаарал хандуулж байгааг харах маш таатай байна.
Монголын хөгжмийн зах зээлд хөл тавьж, биднийг залуу байхад хит болж байсан хамтлаг дуучдаас эхлээд өнөөдөр 19 настай охины маань сонсдог шилдэг бүтээлүүдийг Монголын хэрэглэгчдэд хүргэхээр болж буй нь нэр төрийн хэрэг юм.
Тиймээс Монголд ч, дэлхий дахинд ч хүмүүс ямар хөгжим сонсож байна тэдгээрийг манай хөгжмийн сангаас сонирхох боломжтой.
-Та компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулахгүй юу?
-Би компанидаа 11 дэх жилдээ ажиллаж байна. “Universal Music Group” 100 гаруй жилийн түүхтэй компани. Харин өнөөдөр явуулж буй үйл ажиллагааны чиглэл нь 1998 оноос эхтэй. Хорь орчим жилийн хугацаанд хөгжмийн салбарт хамгийн том компани хэвээр байна. Манай компани анх пянз болон CD гаргах чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан. Харин өнөөдөр дуу хөгжимтэй холбоотой бүх чиглэлээр ажилладаг.
Тухайлбал манайд хөгжмийн зохиолчидтой хамтарч ажилладаг салбар бий. Мөн уран бүтээлчдийн авьяасыг нээж, шинээр төрүүлэх, эсвэл бага зэрэг мартагдаад байсан уран бүтээлчдийн карьерыг өсгөх зэрэгт чиглэн ажилладаг.
Бидний хувьд бүтээлээ боловсруулан түгээдэг хамгийн гол газар нь АНУ болон Европын улс орнууд. Тиймээс ч бид Лос-Анжелес, Лондон хотод хоёр үйлдвэртэй гэж хошигнон ярьдаг юм. Хэрвээ та дэлхий дахинд алдаршмаар байгаа бол Америкт нүүж ирэх хэрэгтэй. Америк болон дэлхий дахинаа алдартай болсон тийм л азтай хүмүүстэй бид хамтран ажилладаг.
Тийм учраас Монгол, Албани, Орос, Вьетнам, Солонгос, Итали гээд дэлхийн хаана ч бидний хамтарч ажилладаг тэдгээр оддын дуу хөгжмийг сонсох боломжтой юм. Мэдээж бүгдийг нь тоочих боломжгүй учраас би Леди Гага, Элтон Жон, Гвен Стефани, Эминем, Викнд, Жастин Биберийг хэлмээр байна. Тэд бүгд манайх.

-Тэгвэл Оросын уран бүтээлчдийн хувьд?
-Оросын уран бүтээлчдийн хувьд гол нь тоглолт байдаг. Манай компанийн үйл ажиллагааны чиглэл зөвхөн сонсох контент бүтээхэд чиглэж байсан болохоор Оросын уран бүтээлчдийнхээс энэ талаараа ялгаатай. Гэхдээ бид Алсу, Анита Цой болон манай компанийн үүсгэн байгуулсан хүмүүсийн одоо ч сайн мэддэг Тату хамтлаг зэрэг уран бүтээлчидтэй ажиллаж байлаа. Бид тун удахгүй Оросод Universal–ийн оршин тогтнолын томоохон шинэ эрин үеийг бий болгоно гэж найдаж байна. Гэхдээ энэ талаар ярих харьцангуй эрт байна.
-Танай компанийн 20 жилийн хугацаанд гаргасан амжилт юу байв?
-Энэ хугацаанд манай компани дэлхийд нэг ч удаа тэргүүлэх байр сууриа алдаж байгаагүй. Оросын тухайд яривал сүүлийн 10 жилийн хугацаанд ОХУ-ын хамгийн том хөгжмийн компани юм. Бид зөвхөн Америк, Англид тэргүүлдэг талаар яриагүй. Оросод ч бас ийм байгаа тул энэ манай хамгийн том амжилт гэж хэлмээр байна.
-Танай компани нийгэмд, хөгжмийн салбарт ямар нөлөө үзүүлсэн гэж боддог вэ?
-Бодит байдалд Орос болон олон улсын хөгжмийн салбар удаан хугацаанд хоёр өөр замаар явж ирсэн. Оросод тайзан дээр сайн дуулж чаддаг дуучныг гаргаж ирэх, тэднийг хөгжүүлэх нь чухал гэж үздэг байсан бол олон улсад хөгжмийн бичлэг, аранжировкийн чанарыг чухалчилдаг. Харин одоо энэ хоёр чиглэл зохицон нэгдэж байна. Дэлхийн хаана ч уран бүтээлчид амьд тоглолтыг чухалчилдаг боллоо.
Жишээ нь, 10 жилийн өмнө дуучин Мадонна цомгоо гаргачихаад аялан тоглолтод явдаггүй байсан бол одоо аялан тоглолтод явсныхаа дараа цомгоо гаргадаг болсон. Ойрын 10 жилийн хугацаанд оросуудын тоглолтдоо, барууны контентдоо анхаардаг байдал нь нэгдэх байх гэж бодож байна.
Энэ нь орчин үеийн технологи хөгжмийг илүү далайцтай хүргэх боломжийг олгож байгаатай холбоотой юм. Та ч, би ч утсаараа хөгжим сонсох боломжтой болсон. Тийм учраас та үргэлж дуртай хөгжмөө томоохон хөгжмийн сангаас хямд өртгөөр сонсох боломжтой болж байгаа юм. Ингэснээр халаасанд тань тоглолт үзэх мөнгө үлдэнэ гэсэн үг. Энэ нь танд маш ашигтай.
-Харин хэрэглэгчид зохиогчийн эрхтэй контентыг ашиглаж хэвшиж байна уу?
-Юу гээч, энэ бол хүмүүсийн үүрэг биш зохиогчийн эрхийг эзэмшиж буй бидний болон хамтрагчдын маань үүрэг гэж бодож байна. Зарим шалтгааны улмаас хамтрагчид маань зохиогчийн эрхийн асуудлыг үл хайхарч байсан.
Харин одоо Орос, Монгол, Украин, Казахстан болон манай оффис ажилладаг газрууд, гар утасны болон бусад интернэт сүлжээнд ажилладаг хамтрагч компаниуд зохиогчийн эрхэд анхаарлаа хандуулах болсон. Ингэж хамтын журмаар зохиогчийн эрхэд анхаарал хандуулвал хүмүүс ч зохиогчийн эрхтэй контент ашиглах болно. Гол нь бизнесийн байгууллагууд анхаарлаа хандуулах ёстой. Албан ёсны эрхтэй контентыг ашиглахгүй байгаа хүмүүсийг мөрдөж мөшгинө гэдэг хэзээ ч болохгүй зүйл. Хамгийн гол нь тийм боломж олгох ёсгүй юм.
-Оюуны өмчийн хулгайтай хэрхэн тэмцдэг вэ?
-Оюуны өмчийн хулгай маш том асуудал. Өмнө хэлсэнчлэн зохиогчийн эрхийг удирдан чиглүүлэх бодлого хэрэгтэй. Хүмүүст хямд үнээр юм уу үнэгүйгээр томоохон хэмжээний контентод нэвтрэх эрхийг олгох хэрэгтэй. Хоёрдугаарт, зохиогчийн эрхийг эзэмшигчтэй хуваахгүйгээр ашиг олох гэж оролдож байгаа хүмүүстэй тэмцэж байна. ОХУ-д өнгөрсөн жил оюуны өмчийн хулгайтай тэмцэх тухай хамгийн сайн хуулийн заалтуудын нэг батлагдсан. Бид засгийн газартай нягт холбоотой ажиллаж байна. Хууль батлагдах гэж удсан. Ямартай ч дэлхийн хамгийн сайн хуулийн заалтуудын нэг болсон.
-Монгол уран бүтээлчдийн хилийн дээс алхах бололцоог хэрхэн харж байна вэ?
-Үнэндээ би гуравхан цагийн өмнө Монголд ирээд байгаа болохоор тэдний талаар юу ч хэлэхэд бэлэн бус байна. Гэхдээ дэлхий даяар хүмүүс өөрийн хэл дээр дуу хөгжим сонсох хандлагатай байдаг. Харин англи хэл дээрх дуу сонсох нь харьцангуй бага. Жишээ нь хэрвээ та Германд ирвэл радиогоор явж байгаа 10 дууны найм нь герман хэл дээр байх болно. Тэдгээр дуу нь танд таалагдахгүй, эсвэл инээдтэй, хуучинсаг санагдаж магадгүй. Гэвч энэ бол германчуудын сонголт.
Хэрвээ та Итали эсвэл Испанид очвол бас л тийм нөхцөл байдалтай тулгарах болно. Энэ маш энгийн асуудал. Яагаад гэвэл хүн дуу сонсоод баярлаж эсвэл гунигладаг. Хэрвээ та хэлийг нь ойлгохгүй бол тэр дууг сонсоод догдлохгүй шүү дээ. Хэрвээ та шөнийн клуб орж бүжиглэх гэж байгаа бол танд дууны хэмнэл чухал болохоос үг тийм ч чухал биш байх болов уу.
Харин сонсогчдын 50-60 хувь нь дуучдыг юуны тухай дуулж байгааг сонирхож байдаг. Тиймээс монгол дуучид монгол хэлийг ойлгодог сонсогчдодоо дуугаа хүргэхийг зорьсон нь дээр болов уу. Би яг үүнийг Оросын уран бүтээлчдэдээ ч хэлдэг.
-Та Монголд анх удаа ирж байна уу?
-Тийм ээ, анх удаа ирж байна. Танай орон сайхан дулаахан юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.