ХХ зуун дахь Монгол-Хятадын харилцаа БНХАУ байгуулагдсан өдөр 1949 оны аравдугаар сарын 1-нээс 15 хоногийн дараа буюу 10-р сарын 16-нд дипломат харилцаа тогтсоноос чухам эхэлсэн юм. Нэг ёсондоо Дундад улс БНУ болсны дараахан хамгийн анхны хүлээн зөвшөөрч дипломат харилцаа тогтоосон улс нь чухам БНМАУ юм.
Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүд эхэлсэн үе гэвэл 1952 оны аравдугаар сарын 4-нд БНХАУ, БНМАУ-ын хооронд анхных гэх ийм хэлэлцээрийг Бээжин хотноо байгуулж, энд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Жоу Эньлай, БНМАУ-ын Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нар гарын үсэг зурсан юм.
1955 оны дөрөвдүгээр сарын 7-нд БНХАУ-аас манай бүтээн байгуулалтанд Хятад ажилчдыг оролцуулахаар илгээх хэлэлцээр байгуулагдаж эмч, сувилагч, багш, мужаан, ваарчин, тогооч, оёдолчин болон ногоочин, гахай, шувуучин зэрэг 8200 хүн ирж байв. Улмаар 1960 оны есдүгээр сард хоёр удаагийн хэлэлцээрээр 12 мянган ажиллах хүч илгээснээр хятад ажилчдын тоо 30 мянгад хүрч байв. Ихэнх нь Улаанбаатар хотод ажиллаж аймгуудад мөн хуваарилагджээ.
1961 оны тавдугаар сарын 9-нээс 1963 оны дөрөвдүгээр сарын 3-ны хооронд Улаанбаатар, Зүүнхараа, Дархан хотод 50 мянган м квд орон сууц, 1966 он хүртэл 11.87 мянган м квд орон сууц барьсан нь тухайн үедээ томоохон ажил болж, оргил үедээ хятад барилгачдын тоо 4200 гаруйд хүрч, Хятадын барилгын компани Монголд салбар компаниа нээж байв.
1961 онд Хятадын урт хугацааны зээлээр барьсан Толгойтын цахилгаан станцыг Монголын талд хүлээлгэн өгч байв. 1958 онд Хятадын тусламжаар баригдсан 377.1 метр урт Энхтайвны болон Баянзүрхийн, мөн Яармагын, Архангайн Тамирын гол, Сэлэнгийн гүүрүүд, Улсын Их дэлгүүр, Спортын ордон, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Баянгол” зочид буудал, Хархорины услалтын байгууламжийг Элчин сайд Сиэ Фүшэн хүлээлгэн өгчээ.
Түүхэн учир шалтгааны улмаас гэрээгээр ирсэн Хятад ажилчид мэргэжилтнүүд, тэдний гэр бүл 1964 онд нутаг буцсан юм. Сүүлд 1973 оны гуравдугаар сарын 5-нд үлдсэн сүүлчийн 82 мэргэжилтэн, ажилтан эх орондоо буцсан юм.