Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 2-7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 2-4 градус дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Анхааруулахад өнөөдөр Төв, Хэнтийн нутаг, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.