Энэ жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг шинээр сонгох юм. Өчигдөр явагдсан хуралдааны үеэр тус асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд НҮБ-ын зүгээс дүрмэндээ түүхэн өөрчлөлт оруулсан байна.
Тодруулбал Ерөнхий нарийн бичгийн дарга сонгох үе шат нууц санал хураалтын дагуу явагддаг байсан бол энэ удаад НҮБ-ын гишүүн бүх улс орнуудад нээлттэй байдлаар явуулах шийдвэр гаргажээ.
НҮБ-ын одоогийн Ерөнхий нарийн бичгийн даргаар Бан Ги Мүн ажиллаж буй. Тэрээр НҮБ-ын улс төрийн үйл ажиллагааг эдийн засагжуулах, өндөр технологи түгээх, банкны даяаршил, эдийн засгийн өсөлтийг хангах зорилт тавьж ажилласан ч энэ нь хараахан хэрэгжсэнгүй.
Энхийг дэмжин сахиулах чиглэлээр НҮБ-ын үйл ажиллагааг шинэчлэх, уг байгууллагад шинэчлэл хийх, бүтцийг нь боловсронгуй болгох талаар жил бүрийн Ерөнхий ассамблейн үеэр мэдэгддэг ч энэ нь мөн л ам тунхаг төдий үлдсэн хэмээн олон улсын шүүмжлэлд өртөөд байгаа юм.
2011 оноос хойш өрнөөд буй “Арабын хавар” НҮБ нь олон улсын харилцааны тогтворжуулагч, зохицуулагчийн баталгаа байхаа больсон гэдгийг харуулсан гэж олон мэргэжилтнүүд үздэг байна.
Бан Ги Мүн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл ажиллах ёстой байсан ч энэ жилийн Ерөнхий ассамблейн үеэр олон орны төлөөлөгчид түүнийг огцоруулж, шинэ хүн сонгох талаар санал дэвшүүлсэн.
Одоогийн байдлаар уг албан тушаалд дөрвөн эмэгтэй, дөрвөн эрэгтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд байна. Тодруулбал ЮНЕСКО-н Ерөнхий Захирал Ирина Бокова, Македони улсын Гадаад Хэргийн Сайд асан Сргжан Керим, Хорватын Гадаад Хэргийн Сайд асан Весна Пукич, Словений Ерөнхийлөгч асан Данило Турк, Молдовын Гадаад Хэргийн Сайд асан Наталиа Герман, Португалийн Ерөнхий Сайд асан Антонио Гутеррес болон мөн одоо НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийг удирдаж байгаа, Шинэ Зеландын Ерөнхий Сайд асан Хелен Кларк нар нэр дэвшжээ.
Мөн энэхүү хариуцлагатай албан тушаалд хэзээ ч эмэгтэй хүн сонгогдож байгаагүй учир энэ удаад НҮБ-ын гишүүн болох 56 улс орон нэгдэн анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарыг дэмжих кампанит ажлыг эхлүүлээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters