Дүрслэх урлаг, түүн дотор контемпорари урлагийн талаар уран бүтээлчид, урлагийн байгууллагууд, сэтгүүлчид, сонирхогчдын дунд олон асуулт эргэлзээ бий. Уран бүтээлийг хэрхэн ойлгох вэ, бүтээлийн чанарт ямар хүчин зүйлс нөлөөлдөг вэ, бүтээл туурвих процесс, уран бүтээлч хувь хүн талаасаа хэр хамааралтай вэ, ер бусын эсхүл өдөөн хатгасан бүтээлүүдийг бид хэрхэн ойлгох вэ, тийм бүтээл бүр урлагийн бүтээл мөн үү, хамгийн хүчирхэг бүтээлүүд яаж төрдөг гэхчлэн эцэс төгсгөлгүй асуултууд байдаг.
Контемпорари урлагийн тухай гурван өдрийн цуврал хэлэлцүүлгээр эдгээр асуудалд дүгнэлт хийх, хариулт хайх, аливааг нотолж батлахыг зориогүй.
Харин олон талт асуудлыг сөхөж, контемпорари урлагийг сонирхдог, дэмждэг, бүтээдэг хүмүүс хоорондоо үзэл бодлоо хуваалцах, оюунлаг яриа өрнүүлэх, тэндээс хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ хийх боломж олгохыг зорьсон юм. Хэлэлцүүлэгт монголын шилдэг контемпорари уран бүтээлчид, энэ салбарт хамаатай байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм байна.
Гурван өдрийн турш үргэлжлэх хэлэлцүүлэг энэ сарын 13-15-ны хооронд АНУ-ын соёл мэдээллийн төвд болно.
976 Арт Галерей, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Монголын урлагийн зөвлөл, Хөх Нар төв хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ I: Контемпорари урлаг урлаг уу солиорол уу: Перформанс урлаг 2016.04.13-ны 14.00-16.30 цагт
Уран бүтээлч Д,Батзоригийн “Нүүдэл суудал” перформанс - 976 Арт галерейгаас эхлэн Америкийн соѐл мэдээллийн төв хүртэлх орон зайнд болно.
Уран бүтээлч С.Ганзүгийн “Ус урсана, салхи салхилна” перформанс. Энэхүү бүтээлийг Венецийн 56-р олон улсын биенналийн нээлтийг тохиолдуулан Венец дахь UNESCO-ийн байранд анх удаа толилуулж байсан юм.
Олон улсад шуугиан дэгдээсэн перформанс уран бүтээлчид: СУИС-ын багш, уран бүтээлч Э.Жанцанхорол, Венецийн 56-р олон улсын биеннальд монгол улсыг төлөөлөн анх удаа оролцсон уран бүтээлч Т.Энхболд нар бүтээлийнхээ талаар илтгэл тавьна.
Нээлттэй ярилцлага
Хэлэлцүүлгийг 976 Арт Галерейн захирал Б.Гантуяа, МҮОНРТ-ийн Соѐл эрдэнэ нэвтрүүлгийн сэтгүүлч Майцэцэг нар хөтөлнө.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ II: Контемпорари урлаг урлаг уу солиорол уу: Инстоляц буюу өрөг урлаг 2016.04.14-ны 14.00-16.30 цагт
Өрөг урлагийн үзэсгэлэн АСМТөв дотор Монголын дүрслэх урлагийн салбар ба өрөг урлагийн хөгжил сэдвээр Хөх нар контемпорари урлагийн төвийн тэргүүн Ё.Далх-Очир илтгэл тавьна Венецийн 56-р олон улсын биенналийн хүрээнд зохион байгуулагдсан Personal Structures олон улсын үзэсгэлэнд монгол улсыг төлөөлөн анх удаа оролцсон уран бүтээлч Ж.Мөнхцэцэг өөрийн уран бүтээлийн талаар ярьна.
14.30-14.45 Олон улсад шуугиан дэгдээсэн, хүлээн зөвшөөрөхөд төвөгтэй бүтээлүүд, шүүмж, эрэгцүүлэл: СУИС-ийн багш, уран бүтээлч Э.Жанцанхорол
Хэлэлцүүлгийг Монголын Урлагийн Зөвлөлийн УЗ-ийн гишүүн, Гуру Медиагийн продюсор Ц.Ариунаа, 976 Арт Галерейн захирал Б.Гантуяа нар хөтөлнө.
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ III: Дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол тоглогчид 2016.04.15-ны 14.00-16.30 цагт Америкийн соѐл мэдээллийн төвд болно.
Өнөөгийн дүрслэх урлагийн салбарын чиг хандлага хэрхэн тодорхойлогдож, үнэ цэнийг хэн тогтоож байгаа талаар тэр бүр сайн мэддэггүй. Монголын шилдэг уран бүтээлчдийн бүтээл сайн байхаас гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийн тулд юу хийгдэх ѐстой вэ? Бид гадаад орнуудад зохион байгуулагдаж буй үй түмэн үзэсгэлэн, олон улсын чанартай фестивал, биенналь, триенналь, үзэсгэлэн болон дуудалгат худалдааны зэрэглэл, цар хүрээ, ач холбогдол, давуу болон сул талын талаар хэр мэдэх вэ? Монголын хэвлэл мэдээлэл энэ талаар хэр бодит мэдээлэл өгдөг бол? Бид хязгаарлагдмал нөөц, боломжоо зөв чиглүүлж чадаж байна уу?
Дэлхийн дүрслэх урлагийн салбарын гол тоглогчид хэн бэ, бид хаана явна, сэдвээр Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, 976 Арт Галерейн үүсгэн байгуулагч Б.Гантуяа илтгэл тавьна. Олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд тустай төсөл хөтөлбөрүүд, МУЗ-ийн Урлаг ба хөгжлийн асуудал хариуцсан гүйцэтгэх дэд захирал Б.Номинтуяа, ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын захирал Мандахцэцэг болон бусад зочид оролцоно. Дараа нь асуулт хариултын цагтай.