УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлд Хүн амын тоог сонгуулийн нутаг дэвсгэртэй харьцуулан зардлыг тухай бүр тогтооно гэж заажээ.
Энэ дагуу Сонгуулийн ерөнхий хороо 16.4 тэрбум төгрөгөөр зардлыг тооцож, УИХ-д орууллаа. Сонгуулийн зардлын талаар гишүүдийн тавьсан асуулт, хариултыг товчлон хүргэж байна.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Сонгуулийн насны хэчнээн хүн байна гэж зардлыг тооцсон бэ, хэмнэлт гэж гарна биз дээ. Сонгуулийн зардал 2008 онд 7.2 тэрбум, 16.5 тэрбум төгрөг байсан. Зардал жил ирэх тусам нэмэгдэж байна. Багасгаж яагаад болохгүй байна вэ? Техник хэрэгсэлд 2.5 тэрбум төгрөг зарцуулна гэж байна. Бид автомат машинаа авчихсан байхад ямар зардал гарч байгааг тайлбарлаач.

Ц.Содномцэрэн: Өмнөх дөрвөн жилд ашигласан автомат техник хэрэгслийн батерейг авна. Сэлбэг, цэвэрлэгээний материалыг гаднаас худалдаж авна. Энэ бүх зардалд 2.5 тэрбум төгрөг зарцуулна гэж үзсэн.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн: Зардал өмнөх сонгуулиас 500 сая төгрөгөөр багассан. Сонгуулийн насны хүний тоо өмнөх сонгуулиас 146 мянгаар нэмэгдэж байна. Хүний тоо нэмэгдсэнээр 2012 оны сонгуулиар 1905 хэсэг байсан бол 2091 хэсэг болно.
Хэсгийн тоо нэмэгдэхэд ажиллах хүний тоо 5000 гаруйгаар нэмэгдэж байна. Мөн аймгийн сонгууль хамт явагдах болсон учир саналын хуудсын тоо нэмэгдэнэ. Өмнөх сонгуулиар саналын хуудас нэг талтай байсан бол энэ удаа нөгөө талд нь аймгийн, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналын хуудсыг хийнэ. Зардлаа батлуулаад бид аймгийн хэсгийн хороодод хуваарилна.
Өмнөх дөрвөн жилд ашигласан автомат техник хэрэгслийн батерейг авна. Сэлбэг, цэвэрлэгээний материалыг гаднаас худалдаж авна. Энэ бүх зардалд 2.5 тэрбум төгрөг зарцуулна гэж үзсэн. Хамгаалалтын программын серверийн хамгаалалтын зардлыг бид компанид төлдөг.
Сонгуулийн насны 2 сая 4000 хүний нэр Улсын бүртгэлийн газраас авсан. Үүнээс ял эдэлж байгаа, гадаадад амьдарч байгаа хүмүүсээ хасалт хийгээд, сонгуулиас 14 хоногийн өмнө нэрс бэлэн болно. Үүнээс хэмнэлт гарна. Хэмнэсэн хөрөнгийг Улсын төсвөөс буцааж татдаг. Өмнөх сонгуулиар татаж байсан.
Д.Тэрбишдагва: Эдийн засгийн хүндрэлийн үед зардал хэмнэх боломж байна уу?
Ц.Содномцэрэн: Өмнөх сонгуулиар бид саналын хуудсыг 10 хувийн илүү нөөцтэй хэвлүүлдэг байсан бол энэ удаа саналын хуудсыг нөөцгүй хэвлэнэ. Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах албан хаагчдад өмнө нь сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгодог байсан бол энэ жил нэг хүнд 240 мянган төгрөгийн урамшуулал олгохоор тусгасан.
Гэвч Аудитын байгууллагаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр урамшуулал олгох шийдвэр гаргаж, хэмнэлт хийж байна.
А.Бакей: 2012 оны УИХ-ын сонгуулиар 16.8 тэрбум төгрөг, НИТХ-ын сонгуульд 464 сая төгрөг, нийтдээ 17.3 тэрбум төгрөг зарцуулсан. Намар явуулсан аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 5.2 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Ц.Содномцэрэн: СЕХ хороо зардлыг жил ирэх тусам багасгах, хэмнэх бодлого барьж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулиар 3.4 тэрбум төгрөг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 4.7 тэрбум төгрөг хэмнэж төсөвт буцааж шилжүүлсэн.
Су.Батболд: Нэг хүнд 160 мянган төгрөг зарцуулна гэдэг манай улсын хувьд хэтэрхий өндөр байна. Сонгуульд төрийн албан хаагчид ажиллаж байна. 16 тэрбум төгрөг биш, 1.6 тэрбум төгрөгөөр явуулах боломж бий. Зардал их байснаар сонгууль шударга болно гэсэн үг биш биз дээ.
Ц.Содномцэрэн: СЕХ хороо зардлыг жил ирэх тусам багасгах, хэмнэх бодлого барьж байгаа. 2012 оны УИХ-ын сонгуулиар 3.4 тэрбум төгрөг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 4.7 тэрбум төгрөг хэмнэж төсөвт буцааж шилжүүлсэн. Олон улсын дунджаар нэг хүнд ногдох зардал 9-15 евро байдаг. Манайх бол гурван евро байна.
Нэр дэвшигч тус бүрт хэдэн төгрөг зарцуулахыг Үндэсний аудитын газрыг дарга тогтооно. 48 нэр дэвшигч тус бүрт зардал өөр өөр байгаа.
УИХ-ын дарга З.Энхболд Су.Батболд гишүүний хийсэн тооцоо буруу юм байна шүү. 16 тэрбум төгрөгөө 2.2 сая сонгогчдодоо хуваахад нэг хүнд 7200 төгрөг л гарч байгаа юм байна. Тэгэхээр 3 евро буюу дэлхийн дунджаас 3-4 дахин бага байна хэмээн залруулав.
Ц.Содномцэрэн: 26 тойрогт нэг нэр дэвшигчид оногдох зардлын дээд хэмжээг 100-300 сая төгрөгөөр багасгаж өгсөн. Тухайлбал, Чингэлтэй дүүрэгт 600 сая төгрөг байсан бол 300 сая болгож багасгасан.
Ё.Отгонбаяр: Сонгуулийн аюулгүй байдлын зардлыг яаж төлөвлөж, тусгасан бэ?
Ц.Содномцэрэн: Аюулгүй байдлын асуудлаар санал авах байрны хамгаалалт, цагдаагийн албан хаагчийн томилолт мөнгөн урамшлыг тогтоох ёстой. Энэ зардлыг Цагдаагийн байгууллага төсөвтөө оруулж чадаагүй юм билээ. Тиймээс Засгийн газрын нөөц сангаас гаргаж болох тухай яригдсан.
А.Бакей: УИХ, аймаг, Нийслэлийн ИТХ-ыг хамтад нь явуулснаар хамгийн багадаа 2.5 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах боломж байна гэлээ.
Ингээд санал хураалт явуулахад 59 гишүүн оролцсоноос 50 нь дэмжсэнээр тогтоолын төслийг баталлаа.

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд GoGo.mn хариуцлага хүлээхгүй.