Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч З.Алтанцэцэгийг “Мөрдөгч” буландаа урьсан юм. Цагдаагийн байгууллагад түүнээс өөр эмэгтэй мөрдөн байцаах тасгийн дарга байдаггүй аж. З.Алтанцэцэг даргын удирдлагад ажилладаг албан хаагчид “Манай даргын далайлт нь хатуу ч буулт нь зөөлөн. Асуудалд уян хатан, ямар ч үед биднийг ойлгож, хүлээцтэй хандаж чаддаг” хэмээн ам сайтай байдаг юм билээ. -Эмэгтэй хүн хүчний байгуулага, тэр тусмаа цагдаад ажиллахаар сонголт хийсэн нь хачирхалтай. Яагаад энэ мэргэжлийг эзэмших болов?
-Аав маань цагдаагийн байгууллагад насаараа ажилласан.
Хэсгийн төлөөлөгчөөс Эрүүгийн ахлах төлөөлөгч, Гэмт хэргээс урдчилан сэргийлэх
ахлах байцаагчаар ажиллаж байгаад хошууч цолтой тэтгэвэрт гарсан.
-Аавынхаа ажлыг залгамжлахаар
МУИС-ийн мөрдөн байцаагчийн ангийг 1987 онд төгсөн. Дараа нь прокурорын
байгууллагад ажиллаж байгаад цагдаад шилжиж, одоо14 дэх жилдээ ажиллаж байна
даа.
-Ажлын гараагаа аль прокурорын байгууллагаас эхэлсэн бэ?
-Сэлэнгэ аймгийн прокурорт анх
ажилласан. Харин 1994 оноос хойш цагдаагийн байгууллагад ажилласан. Сүүлд
гурван жил Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтэст Мөрдөн байцаах тасгийн даргаар
ажиллаж байгаад жилийн өмнөөс энд ирж ажиллаж байна даа.
-Цаг, наргүй албанд ар гэрийн асуудал орхигддог нь тодорхой.
-Эмэгтэй хүний хувьд хүнд алба л
даа. Олон эрчүүдийг удирдаг, ноцтой хэргийн газар шөнө орой дуудагдаж очно.
Гэрийн эзэгтэйн ажил ар талд орхигдоно. Миний хувьд өөрөө энэ ажилд
сонирхолтой болохоор аль болох чадахаас чадахгүйгээ хүртэл явна гэсэн
зорилгоор мөрдөн байцаагчийн албанд зүтгэж байна. Хүүхэд бага байхад ажил
хүнд байсан. Аав ээж маань тусалдаг байсан. Миний хань цэргийн хүн байсан
болохоор ажлын ачааллыг ойлгодог байсан. Одоо ээж, охин хоёр минь л арын алба
залгуулдаг.
-Эмэгтэй хүн энэ албыг хашихын давуу болоод сул тал нь
юу байдаг бол?
-Мөрдөн байцаах тасгийн даргаар
ажиллаад 10 шахам жил болжээ. Туршлагаас харахад эрчүүдийг бодвол зохион
байгуулах тал дээр эмэгтэй хүн давуу юм байна гэж боддог. Ямар ч байсан
холбогдогч нараар хэргийг нь хүлээлгэдэг. Эвийг нь олоод үг алдуулчихдаг л юм.
Хүнд хэцүү гэвэл зөндөө бэрхшээл гарна. Тэр болгонд нь шантарч, няцаад байхгүй
дээ.
-Мөрдөн байцаах тасгийн даргаар ажилладаг танаас өөр
эмэгтэй хүн байдаггүй гэж сонссон?
-Одоогоор байхгүй. Урд нь Баянзүрх
дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга н.Алтанцэцэг ажиллаж байсан.
Биднийг ижил нэртэй болохоор хүмүүс одоо хүртэл андуурдаг юм.
-Голдуу хүн амины хэрэг мөрддөг байсан гэж сонссон. Энэ
төрлийн хэчнээн хэрэг мөрдсөн бол?
-Ахлах мөрдөн байцаагчаар ажилласан
болохоор голдуу хүн амины хэрэг мөрддөг байсан. Олон ч хэрэг мөрдсөн. Яг
тодорхой тоо хэлж мэдэхгүй байна. Одоо бодоход жилд хүн амины 10 гаруй
хэрэг гардаг байсан гэж бодохоор мөрдөн байцаагч байх хугацаандаа 50 гаруй
хэрэг дээр ажилжээ.
-Таны мөрдөж илрүүлсэн онц ноцтой ямар хэрэг байдаг бол?
-Хүний амь хохирсон юм чинь
бүгд л онц хүнд хэрэг болно л доо. Санаанд ойрхон хэрэг гэвэл Сэлэнгэ аймгийн
Ерөө суманд дагавар хүүхдээ хөнөөсөн н.Лхагвасүрэн гэгч хүний хэргийг мөрдөж
байсан.
Биднийг очиход н.Лхагвасүрэнгийн эхнэр нь амаржаад долоо хонож байсан. Эхнэрээс нь асуухаар манай хүүхэд менингит тусаад нас барсан. Өчигдөр оршуулчихсан гэдэг юм.
Одоо гавьяат хуульч болсон Б.Эрдэнэсамбуу гуай намайг “Талийгаачийн дүү охинтой уулзаад асуу. Чамайг эмэгтэй хүн болохоор хэлж магадгүй” гээд... Нөгөө охиныг өдөржин дагаж явж байж “Аав зодсон” гэдэг хоёр үг унагасан. Харанхуй шөнө оршуулгын газар очиж задлан хийхэд суурь яс нь хугарч, гадны нөлөөтэй нас барсан нь тогдоогдсон. Хойд эцэг нь их хэрцгий хүн байсан юм билээ. Дагавар хоёр охиноо өвлийн хүйтэнд ёмкостой усанд байлгадаг. Талийгаачийг нэг хурга алдсан гээд банзаар цохиж алсаныг нь шалгаж илрүүлсэн. Б.Эрдэнэсамбуу гуайн удирдлагад ажиллаж олон хэрэг илрүүлж байсан.
-Эмэгтэй хүн, эх хүн гэдэг утгаар зарим холбогдогчийг хэрэг
үүрүүлэхгүй гаргачих юмсан гэсэн бодох тохиолдол бий юу?
-Хүн л юм чинь тэгж бодогдоно.
Гэхдээ мөрдөн байцаагч хүн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх
хуульд захирагдаж ажиллах ёстой. Мэдээж нотлох баримт дээр тулгуурлаж
хэргийг ялгаж, салгана. Хэн нэгнийг энэ хийсэн гэж гөрдөөд эсвэл энэ
зайлуул хаанаас хэрэг хийх вэ гэсэн сэтгэлийн хөдлөлөөр шийдэж болохгүй.
Хамгийн гол нь яллах, цагаатгах хоёр талаа барьж мөрдөн байцаах ажиллагаа
явагдах ёстой.
-Хэрэгт холбогдоод шүүхээр шийдүүлсэн хүмүүсээс эргээд
байцаагчдаа өсөрхөх, заналхийлэх явдал байдаг уу. Танд тийм тохиолдол таарч
байсан уу?
-Жилд 100 гаруй хэрэгт мөрдөн
байцаах ажиллагаа явуулдаг байсан. Өнгөрсөн хугацаанд тийм тохиолдол гараагүй.
Нотлох баримт нь тогтоогдож, холбогдогч өөрөө хийсэн хэргээ хүлээсэн тохиолдолд
хонзон санаад явна гэдэг ойлголт байдаггүй. Харин ч “баярлалаа хэргийн үнэн,
мөнийг олж тогтоолоо” гэх хүмүүс цөөнгүй байдаг шүү.
-Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн нөхцөл байдал ямар
вэ?
-Юуны өмнө Мөрдөн байцаах тасгийнхаа
тухай танилцуулах нь зүйтэй байх. Манайх одоо 28 мөрдөн байцаагчийн
бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. Ажил мэргэжилдээ үнэнч, чадварлаг хамт олон
бүрдэж чадсан гэж боддог.
Сонгинохайрхан дүүрэг нийслэлд хамгийн олон хүн амтай. Ажилгүй хүмүүс их байдаг. Түүнээс үүдээд архидалт, гэмт хэргийн гаралт ихтэй. Дээрэм булаалтын хэрэг их гардаг. Хэргийн дуудлага Баянзүрх дүүргийн дараа хоёрдугаарт ордог. Өнгөрсөн жил манайд 1565 өргөдөл гомдол ирж 1300 гаруй хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулсан. Ажлын үзүүлэлтээрээ III байранд орсон.
С.Ганболд