gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Орос хэл судлал орон бүрт адилгүй байна

Боловсрол
2007-06-15
0
Twitter logo
0
Twitter logo
Боловсрол
2007-06-15

Азийн орос хэл судлаачдын форум, олон улсын орос хэлний багш нарын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 12-14-нд нийслэл хотноо болж өндөрлөлөө. Орос хэл судлал Монголд ямар хэмжээнд хөгжиж байгаа, урьд нь байсан түвшингээсээ хэр зэрэг өссөн, орос хэлний хэрэгцээ шаардлага ямар байгаа, улсын болоод хувийн секторынхон ямар үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг нэгтгэн дүгнэж, хэлэлцсэнээрээ энэ хурал ач холбогдолтой болсон хэмээн эрдэмтэд үзэж байна. Уг хуралд ОХУ-ын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Дэлхийн орос хэл, уран зохиолын багш нарын холбооны дэд ерөнхийлөгч, А.С.Пушкины нэрэмжит    орос хэлний институтын ерөнхийлөгч В.Г.Костомаров урилгаар оролцсон юм. Түүнтэй ярилцлаа.
-Юуны өмнө холбооныхоо талаар товчхон танилцуулахгүй юу?
-Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо бараг 50-иад жилийн өмнө Францын нийслэл Парист байгуулагдсан. Орос хэлийг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Дөрвөн жилд нэг удаа их хурлаа хийдэг уламжлалтай. Энэ оны есдүгээр сард манай XI их хурал Болгарт болно.
-Хэдэн оронд салбартай вэ?
-Манай холбооны жинхэнэ болон жинхэнэ бус гишүүн гэж байдаг. Жинхэнэ гишүүд нь тухайн улс оронд байгаа үндэсний холбооны үйл ажиллагааг удирдан чиглүүлж явуулдаг. Танайд ч гэсэн Монголын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо бий шүү дээ. Дэлхийн 80 гаруй оронд манай салбар бий. Тухайлбал, Европын орнуудаас гадна Вьетнам, Тайвань, Африк, Египет, Нигер, Синегал, Латин Америк зэргийг нэрлэж болно.
-Орос хэлийг дэлгэрүүлэх талаар яг ямар ажил хийдэг вэ?
-Орос хэлийг улс орнуудад түгээн дэлгэрүүлэх ажлыг манай холбоо биш, үндэсний холбоод зохион байгуулдаг.
Тэдэнд манайхаас мэдээж хэрэг янз бүрийн тусламж дэмжлэг үзүүлдэг. Мөн санхүүгийн туслалцаа ч олгодог.
-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хурлын гол үр дүн нь Таны бодлоор юу бол?
-Би энэ хуралд урилгаар оролцож байгаа. Хуралд хоёр илтгэл тавьсан. Нэг нь "Орчин цагийн орос хэлэнд ямар үйл явц болж байна вэ" нэртэй. Хоёр дахь илтгэлийн маань сэдэв бол гадаадын олон оронд орос хэлийг хэрхэн яаж үзэж байгаа талаар юм. Бид тэр талаар мэдээлэл цуглуулдаг. Энэ хуралд Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны нарийн бичгийн даргын газрын төлөөлөгч оролцож байгаа. Тэр хүн "Мир русского языка" сэтгүүлийн эрхлэгч. Энэ хурлын талаарх үр дүн, бүх зүйл тэр сэтгүүлд нийтлэгдэнэ.
-Улс орон болгонд судалгаа явуулдаг гэж байна. Дэлхийн улс гүрнүүд орос хэлийг хэр судалж байна  вэ?
-Орон бүрт адилгүй байна л даа. Бүх оронд орос хэлийг үзэж байгаа. Төв болон зүүн Европын орнуудын хувьд орос хэл үзэж байгаа дунд сургуулийн хүүхдүүдийн тоо сүүлийн жилүүдэд цөөрсөн. Ялангуяа 1990-ээд оны сүүлчээр ЗХУ задарснаас энэ үйл явц эрчээ авсан гэж үзэж болно. Одоо бол хуучин дүр зураг эргээд сэргэж байна. Гэхдээ бүх оронд биш ээ. Орон болгонд өөр өөр. Австри, Финландад гэхэд орос хэл сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа. АНУ, Германд орос хэлийг идэвхтэй судалж байна.

Г.Оюун 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан