“Лемонс” хамтлаг ирэх тавдугаар сард бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэлдээ оржээ. Тоглолтод хамтлагийн гаргасан гурван цомогт багтсан дуунууд эгшиглэх юм байна. Тун өвөрмөц, гоё тоглолт болно гэж хамтлагийнхан ам алдана лээ.
Мөн залуус тоглолтон дээр ямар дуу сонсох хүсэлтэй байгаагаа цахим хуудсаараа дамжуулан өгч болно гэв. Тэд тоглолтынхоо дараа шинэ цомгийн ажилдаа орж дөрөв дэх цомгоо гаргахаар төлөвлөжээ.
Сонирхуулахад, “Лемонс”-ийн залуус Монголд өмнө нь тоглож байгаагүй урсгалыг гаргаж ирж, түүгээрээ дамжуулан хүмүүсийн амьдрал, үзэл бодолд, тэр байтугай хувцасны загварт нь хүртэл нөлөөлөхийг зорьж байгаа аж.
М.Үг