Худалдаа үйлчилгээний салбар эрчимтэй өөрчлөгдөж энэ салбараас хурдан шуурхай, шинэлэг, хэрэглэгчийг хүндэтгэсэн, хэрэглэгчдэд “хүрч үйлчлэх” чадварыг шаардаж байгаа. Энэ нь үйлчилгээний бас нэгэн байгууллага болсон эмийн сангийн зах зээлийг тойроогүй. Эмийн зохистой хэрэглээний талаар мэдээ мэдээлэл түгээх, хэрэглэгчийн эрүүл мэнд, гоо сайхан, таатай амьдралын төлөө бүхий л төрлийн үйлчилгээ үзүүлэх гэсэн нэр томьёо хүртэл сүүлийн жилүүдэд гарч ирлээ. Тиймээс эрүүл мэнд, гоо сайхны сүлжээ дэлгүүрүүд дэлхийн олон оронд өөрийн үйлчилгээгээрээ хэдийнээ танигдан амьдралынх нь нэгэн хэв маяг болжээ. АНУ-д гэхэд CVS-г мэддэггүй хүн гэж ховор. Энэхүү сүлжээ дэлгүүрээс өөрт хэрэгтэй эм, эмнэлгийн бүтээгдэхүүнээс гадна гоо сайхан, арьс арчилгааны бараа, ахуйн хэрэглээ, хүнсний бүтээгдэхүүнээ хүртэл авдаг.
Европ, Америкийн 49 гаруй оронд 9500 гаруй эрүүл мэнд, гоо сайхны сүлжээтэй CVS- дэлгүүрт үйлчлүүлэгчид
Тэгвэл Монголын эмийн худалдааны зах зээлд тэргүүлэгч, Монголд анхны хувийн хэвшлийн эмийн санг 1990 онд үүсгэн байгуулсан “Монос” эмийн сан энэхүү салбарын дэлхийн жишгийг Монголд нэвтрүүлэхээр тасралгүй ажилласаар байгаа билээ. “Монос” эмийн сан 2004 онд лангууны наана цаанаас үйлчилдэг тогтолцоог халж “Маркет” чиглэл рүүгээ шилжиж анхны Фарммаркет эмийн санг нээж байсан. Тэр цагаас хойш бусад эмийн сангууд ч энэ чиглэл рүү шилжиж байгаа нь олзуурхууштай. Учир нь Фарммаркет нь хэрэглэгч таны цаг завыг хэмнэхээс гадна эмийн сангийн ажилчид зөвлөгөө мэдээллээр тогтмол үйлчилдэг үйлчилгээний чиглэл рүүгээ орж буй хэрэг юм.
Дэлхийн чиг хандлагыг даган өөрчлөгдөх “Монос” Фарммаркет эмийн сан
Сингапур, Малайз, Тайвань, Хонконг гээд Азийн олон оронд эмийн сан, гоо сайхны салбаруудаа амжилттай ажиллуулж буй Watsons сүлжээ
Өнгөрөгч 10 жилд дэлхийн хүн амын насжилт, ужиг, хүнд өвчний зохимжтой эмчилгээ хараахан нээгдээгүйтэй холбоотойгоор дэлхий даяар эмийн хэрэглээ өндөр хандлага ажиглагдаж байсан боловч харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Шинэ үеийн хэрэглэгчид эмнэлэг гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч нэмэлт витаминаар эрүүлжих хандлага гарч ирж байгаа. Тиймдээ ч өсөн олширч буй мөн насжилт нь уртсаж буй дэлхийн хүн ам эмнэлгийн анхан шатны үйлчилгээг эмийн сангуудаас шаардах болжээ. Энэ шаардлагатай нийцүүлэн “Монос” эмийн сан даралт үзэх, цусан дахь сахар тодорхойлох, ясны сийрэгжилт үзэх, хүчилтөрөгчийн коктейлоор үйлчлэх хамгийн гол нь хэрэгцээт эрүүл мэндийн зөвлөгөө өгөх зэрэг үнэгүй үзүүлэх үйлчилгээгээ тэлсээр байна.
“Монос” эмийн сангийн үнэгүй үзүүлэх үйлчилгээнүүд
Мөн интернет худалдаа ч хүч түрэн орж ирж буйтай холбогдуулан манай эмийн сан эрүүл мэндийн бүтээгдэхүүний Монголын анхны захиалгат хүргэлтийг Монголдоо нэвтрүүлсэн билээ. Энэ мэтчилэн эмийн сангийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан эмийн худалдаанаас гадна эх хүүхдийн бүтээгдэхүүн, гоо сайхан, арьс арчилгаа, эмчилгээний гоо сайхны болон нүүр будалтын бүтээгдэхүүнүүдийг ч хэрэглэгчдэд санал болгодог дэлхийн хандлагыг Монголд нэвтрүүлсэндээ бид баяртай байна.
“Монос” эмийн сангийн интернет худалдаа