gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Засгийн газар 500 сая ам.долларын шинэ бонд авчээ

Р.Адъяасүрэн
2016-03-30
0
Twitter logo
 
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  09 цаг 04 минут
2016.03.30

Монголын эдийн засгийн чуулган 2016 Төрийн ордны их танхимд эхэллээ. Чуулганыг "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор зохион байгуулж байна.

Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч. Сайханбилэг үг хэлж байна.

  10 цаг 08 минут
2016.03.30

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАХ АЖИЛ ЦААШИД Ч ҮРГЭЛЖИЛНЭ

Тэрээр сүүлийн үед улстөрчид их тоо ярьдаг болсныг онцолсон бөгөөд өнгөрснөөс олсон сургамж, одоогийн сорилт, ирээдүйн шийдлийн талаар онцолж байв.

Өнгөрсөн хугацаанд тавьсан өрийг чухалчилж байгаа хэдий ч энэ хэмжээний мөнгийг ард түмэнд тараах бус бүтээн байгуулалтад зарцуулсан гэлээ. Мөн цаашид ч гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлаа үргэлжлүүлнэ гэв.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хэлсэн үгийг БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:

Түүний хэлсэн үгээс:

Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвад эхэлж гардаг цаг өнгөрөөд 26 жил болж байна.

Эдийн засаг хямрахаа болиход бид ч хүнээ байсан. Хувааж идээд, нэмж нэхээд, илүү амлаад л байсан.

Оюутолгойн хоёр дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоос хоёр дахин дээр сууж байх байлаа.

Тэр үед Тайланд, Солонгосын далайн эрэг дээр Туул, Сэлбийн эрэг дээрх шиг олон Монголчуудтай тааралдаж болохоор байлаа.

Өнөөдөр уул уурхай, газрын баялагт суурилсан бүх эдийн засаг манайхтай адил хямарч байна. АНЭ улсын барагдашгүй баян эдийн засаг анх удаа иргэдээсээ татвар авах тухай ярих боллоо.

  10 цаг 19 минут
2016.03.30

      10 цаг 33 минут
    2016.03.30

    ДЭЛХИЙН БОЛОН БҮС НУТГИЙН ЭДИЙН ЗАСАГ

    Олон улсын санхүүгийн корпораци, Зүүн азийн бүсийн захирал Вивек Патхак: 

    Нэгдсэн хуралдаан Дэлхийн болон бүс нутгийн эдийн засаг сэдвээр болж байна. Олон улсын санхүүгийн корпораци, Зүүн азийн бүсийн захирал Вивек Патхак үг хэлж байна.

    АНУ, Хятадын эдийн засагт ямар өөрчлөлт гарч байна гэдэг их чухал асуудал болоод байна. Олон улсын байгууллагуудын хувьд бизнесийнхэн ч мөн адил хувьцааны үнэдээ өдөр шөнөгүй анхаарч байна. Бид богино хугацааны үр ашгаас илүүтэй урт хугацааны үр дүнгээ харахын тулд өдөр бүр анхаарлаа хандуулах хэрэгтэйг тэрээр онцолж байна.

    Манай корпорациас Монголд үзүүлж буй хөнгөлөлт, зээлүүд бусад байгууллагаас илүү байгаад бид баяртай байдаг. Бид уул уурхай, жижиг дунд үйлдвэрлэлд илүү анхаарал тавьж байна.

    Хятад хөрөнгө оруулалт татахаас илүү хэрэглээний эдийн засаг руу шилжиж байна. Энэ нь бууралт мэт харагдаж байгаа хэдий ч үнэндээ бол шилжилтийн үе юм.

    Монголын хүн амын дийлэнхийг залуучууд эзэлж байна. Залуучууд чадварлаг, дэлхийд өрсөлдөхүйц байж чадна. Мөн Монголчуудын дасан зохицох чадвар сайн байдаг нь ч өнөөгийн тогтворгүй нөхцөлд илүү давуу тал болно.

    Хятадад ашигт малтмалын үнэ унаж, эдийн засгийн өсөлт саарч байна гэж хүмүүс ярьж байна. Одоогийн эдийн засгийн өсөлт нь их биш ч 5-7 жилийн өмнөхтэй харьцуулахад ойролцоо. Хятад хөрөнгө оруулалт татахаас илүү хэрэглээний эдийн засаг руу шилжиж байна. Энэ нь бууралт мэт харагдаж байгаа хэдий ч үнэндээ бол шилжилтийн үе юм.

    Монголын тухайд ярихад ашигт малтмалын үнэ өмнө нь өсөх буурах олон мөчлөг дамжиж байсан. 1990-ээд оны үед ч өсөлт Монголд төдийлэн байгаагүй. Яваандаа тус салбарын эрэлт хэрэгцээ өссөн.

    Бодлогын орчин тодорхой байж, хөрөнгө оруулалтыг татаж чадвал цаашид Монгол Улс эдийн засгийн өсөлт үзүүлэх боломжтой.

    Сонгуулийн өмнө шийдвэр гаргахад хүнд байдаг ч чухал шийдвэрийг гаргахаас өөр аргагүй. Аялал жуулчлал, хүнсний бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн салбар, санхүү, мэдээллийн технологи салбар гээд олон салбарт Монголчуудад боломж байна.

    Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар бий болсон орлогыг бусад салбар руу зарцуулах замаар эдийн засгийг олон тулгууртай болгох хэрэгтэй.

    Одоо тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадвал урт хугацаандаа илүү сайхнаар харж байна.

    Монгол бизнес эрхлэх тал дээр өндөр үзүүлэлттэй, мөн жендерийн тэнцвэрт байдал дээр сайн үзүүлэлттэй.

    Монгол Улсыг богино хугацаанд хүнд хэцүү үе тулгамдаж байгаа ч эдийн засгаа олон тулгууртай болж, олон түнштэй болж дэд бүтэцтэй хөрөнгө зарцуулах, зардал багатай хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг хөгжүүлэх нь чухал гэж бодож байна хэмээн тэрээр илтгэлээ өндөрлөлөө.

      10 цаг 56 минут
    2016.03.30

    Нэгдсэн хуралдааны асуулт хариулт эхэллээ.

    МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ЗОЛЖАРГАЛ:

    Уул уурхайд суурилсан биш мэдлэгт суурилсан эдийн засгийн цаашид хөгжүүлэх хэрэгтэй. Дотоодын экспортыг аль болох уул уурхайн бүтээгдэхүүн бус байх зэрэг нэг талаас хамгаалалтын нөгөө талаас тогтвортой байдлыг хангах бодлого юм.

    Гадаадын хөрөнгө оруулалт буурсан 2011, 2012 онд гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирсэн татвар, импортоор л халамжаа тавьж байсан. Энэ үед инфляци маш өндөр байсан. Үүнийг зогсоогоогүй бол бид их өндрөөс унах байсан. Гадаадын хөрөнгө оруулалтаас авсан татвараасаа төсвөө тэлж, халамж тараах нь буруу гэдэг сургамжийг бид авсан. Дундаж түвшний хадгаламж чухал гэдгийг бид ойлгосон.

    Дөрвөн жилийн өмнө бид ЗУРГААН хувийн инфляци руу зорьж байсан, өнөөдөр ХОЁР хувьтай байна.

    Шинэ тэнцвэр буюу бодлого бидний сорьж байна. Цаашдаа үүнийг үргэлжлүүлэх нь чухал.

    МУИС-ИЙН БАГШ, ДОКТОР, ЭДИЙН ЗАСАГЧ Ч.ХАШЧУЛУУН:

    -Дундаж давхрагын амжиргаа, орлого бол уул уурхайн салбараас ихээхэн хамаардаг. Дундаж давхрагын амжиргааг сайжруулъя гэвэл ашигт малтмалын үнэ өндөр байхад дэмжих, унахад харин яах вэ гэдгийг хариулах боломж тааруу байна.

    Уул уурхайн хамааралтай манай эдийн засаг мөчлөгийн уналтын үетэй таарах үе цаашид ч гарна. Тэгэхээр төсвийн бодлого дээр хүнд шийдвэрийг зоригтой хийлээ. Хийх нь зөв. Цаашдаа энэ хандлагыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Саяын хямралаар манай эдийн засгийг хямраасан гол газрууд бол төрийн нэртэй компаниуд. Төрийн компани төрийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдэг ч мөнгө босгох ч гэх юм уу өөр зүйл хийдэг. Тэгэхээр төрийн өмчит компаниудыг компаний эрхийг нь аваад өөрийн бодлого явуулах эрхийг цуцлах хэрэгтэй.

    Төсвийг алдагдалгүй батлах боломжтой юу. Төсвийг алдагдалгүй батлах бодлого чиглэл яаж явж байна вэ гэсэн асуултад САНГИЙН БАЙД Б.БОЛОР:

    2016 оны төсвийг сонгуулийн жил хэдий ч зөв оруулж ирэх бодлогыг Засгийн газар барьсан. Төсвийг алдагдалгүй батлах зайлшгүй шаардлага бий. Өмнө нь алдагдалтай баталж байсны үр дүнд өнөөдөр эдийн засгийн хямралд хүрч байна. Цаашид төсвийг алдагдалгүй батлах бололцоо харагдаж байна. Улс төржилт багатай байж эдийн засгийг эрүүл болгохын төлөө бид хамтдаа явах ёстой.

    УИХ-ЫН ГИШҮҮН Ц.БАЯРСАЙХАН:

    Барилгын салбарт 2012 оноос материалын үнийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлсэн. Материал болон барилгын ажил улирлын чанартай байдаг учраас гаднаас бүтээгдэхүүн авдаг тогтолцоотой байсан. Үүнийг өөрчлөхийн тулд барилгын салбарт томоохон бодлого хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтөд тодорхой үр дүн үзүүлсэн. Цемент, арматур зэрэг дээр 80-100 хувь хангах боломжтой. Цаашид экспортод ч гаргах боломж бий. Моргейжийн зээл гэдэг нь хуримтлал, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг дэмжиж байна.

    Цаашид эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд олон төрлийн арга хэмжээг ч анхаарч ажиллана. Моргейжийн зээлээс гадна өөр төрлийн зээлийг ч бий болгох хэрэгтэй.

    Ирэх жилийн төсөв батлахдаа сонгуулиас үл хамаараад эрүүл байлгах хэрэгтэй байна.

    ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ НЭЙЛ САККЕР:

    Монгол Улсын ирээдүй сайхан харагдаж байна. Хадгаламжийг дэмжих нь зөв. Ингэснээр өмнө нь эдийн засагт тулгарч байсан асуудлыг шийдвэрлэхэд тусална. Голланд өвчинг ч Монгол Улс туссан гэж хэлж болно. Тиймээс энэ сургамжаа хараад хадгаламж бий болгож, гаднын хөрөнгө оруулагчийг татах хүчин зүйл болно. Бодлого зөв байснаар хүндрэлээс гарч чадсан гэж бодож байна.

    2016 ХАМГИЙН ИХ ХУГАЦАА АЛДАЖ БАЙГАА, ХАМГИЙН ТҮРҮҮНД ШИЙДВЭРЛЭХ ЁСТОЙ АСУУДАЛ ЮУ ВЭ?

    Н.Золжаргал: Эхний хоёр сар өдөр болгон муу мэдээтэй өдрүүд өнгөрлөө. Сар шинээс хойш харин сайн мэдээ дуулж эхэллээ. Сонгуулийн жил учраас зарим бодлогын арга хэмжээг сонгуулийн шоутай андуурах тохиолдол гарах байх. Гэсэн хэдий ч зайлшгүй чухал шийдвэрүүдийг гаргах ёстой.

    Гаргах боломжтой зээлүүдийг цаг нартай уралдаж хийж байна. Ачаалал ихтэй сарууд өнгөрөх нь. Бизнесийнхэн гуравдугаар сардаа багтаагаад энэ жилийн дүр зургаа бий болгосон байх ёстой. Ханш энэ жилдээ тогтвортой байх юм шиг байна. Цаашид ч эерэг байх болов уу. Мөнгөний нийлүүлэлтийг инфляци тогтвортой байгаагаас үүдэн нэмэх боломжтой.

    Малчид дэмжлэг авч, төрийн нөөцийг ашиглаж байгаа хэдий ч ямар ч татвар төлдөггүй

    Мэдлэг шингэсэн салбарыг дэмжихийн тулд зээлүүдийг ч мөн өсгөх байх гэсэн хүлээлттэй байна.

    Вивек Патхак: Сонгуулийн жилтэй холбоотойгоор олон Засгийн газар популист шийдвэр гаргадаг. Үүнээс татгалзах хэрэгтэй гэж хэлэх байна.

    Нэйл Саккер: Хадгаламжаа нэмэгдүүлэх ёстой.

    Б.Болор: Сонгуультай холбоотойгоор эдийн засгаа муутгах гадаадын хөрөнгө оруулалтаас татгалзсан шийдвэр битгий гаргаасай. Салбар бүрт эдийн засгаа сэргээх бодлого хэрэгжүүлж байна. Үүнийгээ таслахгүй байвал эдийн засаг өсөх боломж бий.

    Ч.Хашчулуун: Малын татвартай болох хэрэгтэй. Орон нутагт төсөвтэй болно. Малчид дэмжлэг авч, төрийн нөөцийг ашиглаж байгаа хэдий ч ямар ч татвар төлдөггүй. Хүмүүст таалагдахгүй  хэдий ч энэ шийдвэрийг гаргах ёстой. Дараагийн дөрвөн жилд маш сайн хөрөнгө оруулалтын бодлоготой болох хэрэгтэй. Салбар бүрийг хөгжүүлэх ч шаардлагатай байна.

    Кэйт Погсон: Хөрөнгө оруулагчид бага эрсдэлтэй, өндөр шагналтай улс орныг хайж байдаг. Монгол Улс эрсдлийг бууруулах юм бол хөрөнгө оруулагчдыг татаж чадна.

      11 цаг 02 минут
    2016.03.30

    П.ЦАГААН: МОНГОЛ УЛС ДЭЛХИЙН ДУНД ОРЛОГОТОЙ ҮНДЭСТНИЙ ЭГНЭЭНД ШИЛЖЛЭЭ

    “Монголын Эдийн засгийн чуулган” төрийн бус байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Монголын эдийн засгийн 2016 оны чуулганыг нээж үг хэлсэн юм.

    Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь ЭНДЭЭС  авна уу. 

      11 цаг 12 минут
    2016.03.30

      11 цаг 27 минут
    2016.03.30

    МОНГОЛ УЛС ӨНГӨРСӨН 25 ЖИЛИЙН ХУГАЦААНД АМАРГҮЙ ДАВААГ ДАВАН ТУУЛЖ ӨНӨӨДРИЙГ ХҮРСЭН

    Монгол Улс Азийн хөгжлийн банкны гишүүнээр элссэний 25 жилийн ой тохиож байна. Эдийн засгийн чуулганд хүндэт зочноор Азийн хөгжлийн хөгжлийн банк, Зүүн бүсийн захирал ноён Аюүми Кониши үг хэллээ.

    Тэрбээр "Азийн хөгжлийн банк өнгөрсөн хугацаанд хоёр тэрбум ам.долларын буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл олгосноор Монгол орны хөгжилд онцгой байр суурь эзэлсэн. Монгол орны хот суурин газрын хөгжүүлэх, нийгэм эрүүл мэнд, боловсролын чанарыг сайжруулах, ХАА, харилцаа холбоо, эрчим хүч, иргэний нисэх зэрэг бүхий л салбарт  анхаарч ирсэн.

    2000 оноос эхлэн боловсролын салбарын чанар сайжирч Азидаа өндөр түвшинд хүрч хөгжиж байгаа гэж хэлж болно

    Бүс нутгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Азийн автозамын коридорыг барих ажлыг гүйцэтгэж Замын-Үүд болон бусад хил дагуух зам барих ажилд онцгой анхаарч ирсэн. 25 жилийн турш ажиллаж анхаарч ирсэн салбар бол боловсрол. Монгол Улсын сум бүрт хүүхдийн боловсролд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллаж байгаа.

    2000 оноос эхлэн боловсролын салбарын чанар сайжирч Азидаа өндөр түвшинд хүрч хөгжиж байгаа гэж хэлж болно. Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд амаргүй давааг даван туулж өнөөдрийг хүрсэн. Азийн хөгжлийн банкны гишүүнээр элсэх тэр үед Оросын хэдхэн машин гудамжинд хөлхөж, олон улсын чанартай зочид буудалгүй, дэлгүүр, ресторанд хүнсний ногоо байхгүй  тийм л дүр зураг угтаж байлаа" хэмээн үгэндээ хэллээ.

      12 цаг 13 минут
    2016.03.30

    МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ САЛБАР ХУРАЛДААН-БИДНИЙ ЭТИК?

    Мэргэжлийн ёс зүй салбар хуралдаан эхэллээ. Салбар хуралдааныг "Майнд" сангийн тэргүүн А.Баярцэцэг хөтлөн явуулж байна.

    Салбар хуралдаанд

    • Анагаахын шинжлэх ухааны доктор профессор Б.Саранцэцэг,
    • ШУТИС-ын багш Олхонуд овгийн Д.Сэрдарам,
    • "Бүх нийтийн боловсролын төлөө" иргэний нийгмийн үндэсний эвсэлд Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг,
    • Эрүүл мэндийн яамны харьяа Анагаарын ёсзүйн хорооны гишүүн Ц.Ариунаа,
    • МУИС дэд профессор Ү.Отгонбаяр нар панелистаар оролцож байна.

    Нийгэмд ёсзүй хамгийн чухал хэмээн "Майнд" сангийн тэргүүн А.Баярцэцэг  салбар хуралдааны илтгэлээ эхэллээ. Германд төгсөгчдийн үүсгэн байгуулсан "Майнд" сангийнхаа үйл ажиллагаа, хийсэн ажлуудыг тэрээр танилцулж байна. 

    Этик ба Монголын нийгэм буюу өнөөдөр эрүүл мэндийн салбарт эмчийн мэргэжлийн ёс зүйтэй холбоотой зөрчил гардаг ч шийдвэрлэж чаддаггүй. Цэцэрлэгийн хувьд ч мөн адил. Цөмийн хаягдал булшлах асуудал ч сүүлийн үед халуун сэдэв болж байгаа учраас салбар бүрийн төлөөлөлтэй ярилцах боломжийг өнөөдөр олгоно гэдгийг тэрээр онцолж байна.

    Сүүлийн хэдэн сарын турш олон нийтийг талцуулж байгаа Мүүний шашны тухай ч өнөөдрийн салбар хуралдаанаар ярилцах юм.

    Бид сайн мууг ялгаж байгаа бол сайныг дэмжиж, мууг таслан зогсоож байх ёстой. Надад хамаагүй хэмээн өнгөрөх юм бол нийгэмд замбараагүй байдал үүснэ.

    Ёс зүй бол хар цагааны ялгаа биш. Хуулиар зохицуулж болох асуудал байна. Эрх ашгийн зөрчил яригдаж байдаг саарал бүс ч ёсзүйгээс урган гарч ирдэг талаар хэлж байна.

    Зөвхөн Мүүний шашны талаар гэхэд л олон ёсзүйтэй холбоотой асуудал гарч ирнэ. Цэнхэр үст Цэрэн үнэхээр иргэний зориг гаргасан уу, эсвэл үймээн самуун тарих зорилготой юу, хэн нэгний гар хөл үү, Л.Мөнхбаягалан сэтгүүлч мэргэжлийн ёсзүйтэй байсан уу зэрэг юм.

    Харин энэ бүхнийг шийдвэрлэх шийдэл нь гаднын улс орнуудад Этикийн комисс байдаг аж.

    Манайд энэ талаар бэлтгэгдсэн мэргэжлийн боловсон хүчин дутмаг, хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай, хараат бус үйл ажиллагаа явуулах боломж хомс, бие даасан хөрөнгө оруулалт дутмаг зэргээс үүдэн мэргэжлийн ёсзүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл учирч байгааг тэрээр онцолж байв.

    ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ИТГЭХ ИТГЭЛИЙГ МЭРГЭЖЛИЙН ЁСЗҮЙН АЛДАА НӨЛӨӨЛЖ БАЙНА

    Эхний асуултыг олон нийтийн зүгээс хамгийн их гомдол дагуулдаг эрүүл мэндийн салбараас эхэлж байна. Эрүүл мэнд, спортын яамны ёс зүйн хяналтын хорооны дарга Б.Саранцэцэг салбарынхаа мэргэжлийн ёсзүйн талаар,

    -Мэргэжлийн үнэт зүйлийг бий болгох нийгмийн хөрс, суурь алдагдаж байна. Сүүлийн 15 жилийн судалгаагаар эмч, мэргэжилтнүүдийн ёс зүйгээс үүдэн салбарын нэр хүнд унаж байна. Улс төрийн хараат байдалд ажиллаж байгаа учраас салбарын манлайлал үгүй байна. Хариуцлагаас айсан байдалд ажиллаж байна.

    ЭМСЯ-ны харьяа ёсзүйн хороо ажилладаг. 1997 онд Эмнэлгийн мэргэжилтний хороо байгуулагдаж байсан бөгөөд улсын хэмжээнд анхны байгууллага нь байсан. Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн асуудал, анагаахын салбарын ёс зүйн байдлыг хариуцан ажиллаж байв.

    Ёсзүйн хорооны гишүүд нь гаднаас сонгогдсон төлөөлөл бүхий 35 гишүүнтэй. Хяналтын хороо нь мэргэжил аргазүйгээр хангах, салбар хороодын гишүүдийг чадавхижуулах сургалтыг зохион байгуулах, анагаахын төгсөгчдөд ёсзүйн асуудалд үнэлгээ хийж, сургалтын хөтөлбөрийг үүсгэх зэрэг ажлуудыг хийдэг.

    Хороонд иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шийдвэрлэх, эмнэлгийн үйлчилгээний лицензийг цуцлах зэрэг асуудлыг хэлэлцдэг.

    Ёс зүйн хороо ажилаж байгаа ч мэргэжлийн ёс зүй гарахаас урьдчилан сэргийлэх ажил жигд бус байна. Эрүүл мэндийн салбарт мэргэшсэн хуульч байхгүй. Мөн хариуцлага тооцох тал дээр хууль эрхзүйн орчинтой зөрчилдөж байна. Цаашид санхүүжилтийн асуудлыг шийдэх, хороодын чиг үүргийг бий болгох, мэргэшсэн боловсон хүчнээр хангах, гаднын туршлага судлах зэрэг ажлыг зохион байгуулах нь тулгараад байгаа бэрхшээлээс гарах боломж гэж харж байна гэлээ.

    Ёс зүйн хороо бүх шатанд байгаа ч ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой бус хаягийн шинжтэй болчихсон мэт харагдаж байгааг А.Баярцэцэг хэллээ.

    Боловсролын салбарт ч мөн ёс зүйн хороотой хэдий ч багшийн ёс зүй мөн л асуудал хэвээр байна.

    СУРГУУЛИУД ЁСЗҮЙН ХОРОО БАГШИЙН ЭСРЭГ ЗЭВСЭГ БОЛСОН УЧРААС ТАТАН БУУЛГАСАН

    Сургууль дээр байсан ёсзүйн хороо нь багшийн эсрэг зэвсэг болсон учраас татан буулгасан байна. Өөрөө хэлбэл, дургүй багш нарыгаа хавчих, ажлаас нь халах гэх мэт зүй бусаар ажиллаж байсан учир татан буулгаж, дүүрэгт шилжүүлжээ.

    Ёс зүйн хорооны үндсэн үүрэг болох мэргэжлийн ёс зүйн алдаанаас урьдчилан сэргийлэх тал дээр тодорхой үр дүнтэй ажил хийхгүй, зөвхөн хариуцлага хүлээлгэх механизм болж байгаа аж.

    Мөн ёс зүйн хорооны гишүүдэд олон нийтийн төлөөлөл байх шаардлагатай бөгөөд хорооны гишүүдийг сургах, бэлтгэх ажил төдийлөн үр дүнтэй биш байна.

    Багшийн мэргэжлээр бэлтгэж эхлэхдээ л хамгийн түрүүнд мэргэжлийн ёс зүйг чухалчлан үзэх хэрэгтэй.

    ХУВЬ ХҮНИЙ ЁС ЗҮЙ БАЙСАН Ч АЖИЛ ОЛГОГЧИЙН ХҮСЭЛ СОНИРХЛЫГ ДАГАДАГ

    Хэвлэл мэдээллийн салбарын ёс зүйн талаар Хэвлэлийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Б.Мөнхмандах үг хэлж байна. Тэрээр,

    Сэтгүүлч хүний хувь хүний хариуцлага, ёс суртахууны талаар олон нийт ярьдаг ч өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарын тал орчим нь 35-аас доош насныхан. Тэгэхээр нийгмийн чиг баримжаа алдагдсан үед боловсрол эзэмшиж, сэтгүүлзүйн салбарт орж ирсэн байдаг.

    Хэвлэл мэдээллийнхэнтэй шууд хариуцлага тооцох боломж хомс. Ямар ч салбар хувь хүний ёс зүйгээс гадна байгууллагын соёл, орчин их нөлөөлдөг. Гэтэл хувь хүн өөрийн гэсэн ёс суртахуунтай байлаа ч тухайн ажил олгогчийн шаардлагад нийцүүлэн ажилладаг. Бүх зүйл цахимжиж байгаа энэ үед хэвлэл мэдээллийн салбарынхан мэдээ, мэдээллийг хамгийн түрүүнд хүргэж чадахаа больж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагад хамгийн том сорил бол бид хэрхэн мэргэжлийн түвшинд баримт нотолгоотой, олон талын эх сурвалжтай мэдээлэл хүргэх вэ болчихоод байна. Сайн зүйл гэвэл бид өөрийн зохицуулах байгууллага болох Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй болсон. Хэвлэл мэдээллийн хамтын оролцоо дэмжлэг, олон нийтийн зөв шаардлага энэ байгууллагын тогтвортой, үр дүнтэй ажиллах нөхцөл юм гэлээ.

    БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМ БОДЛОГЫН БИШ УРИА ХЭЛБЭРЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА

    Байгаль орчны асуудал гэдэг сайн дурын үйл ажиллагаа. Өөрөөр хэлбэл сэтгэлгээнд тулгуурласан сайн дурын ажиллагаа юм. Байгаль орчны яам бодлогын чанартай биш нэг удаагийн, уриа хэлбэрээр ажиллаж байгаа нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна. Тиймээс байгаль орчин гэдэг бүхий л салбарт уягдаж байх ёстой хэмээн ШУТИС-ын багш Д.Сэрдарам хэлж байна.

    Хашаандаа мод тарьсны төлөө мөнгө авна, өгнө гэдэг бол зөв шийдэл биш. Байгаль орчны асуудлыг хүн бүрийн сэтгэлгээнд суулгаж өгөх ёстой. Мөнгө авахын тулд мод тарьж байна гэдэг сэтгэлгээ асуудалтай байна гэсэн үг гэдгийг тэрээр мөн онцолж байв.

    БАГШ ЗААХААР, ДАРГА ХЭЛЭХЭЭР ҮНЭН БИШ, ТҮҮНИЙГ НЯГТАЛЖ, ЭРГЭЦҮҮЛЭХ ЧАДАВХИТАЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

    Манай улсад эрдэм шинжилгээний ажилтан хоёр мянга орчим, багш нараа нийлүүлбэл гурван мянга орчим. Манай улс мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлнэ гэж байгаа хэдий ч энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн ажлын үр дүнг зөв үнэлж чадахгүй байгаа нь ажиглагдаж байна.

    Тархи угаалт, оюуны хоосролоос гаргахын тулд олон нийтийг аливаа зүйлийг үнэн үү гэдгийг бодох, эргэцүүлэх чадавхитай болгох хэрэгтэй. Багш заахаар, дарга хэлэхээр зөв гэсэн үзэл бодлоос салах хэрэгтэй.

    Багш өөрөө хичээлээсээ хоцордог, хичээлээ бэлдэлгүй ирдэг, зарим тохиолдолд согтуу хичээл дээрээ ирж байгаа бол суралцагч яаж ажил дээр гараад ажлын цагаа яс барьдаг, ажилдаа сайн байх билээ. Оюутан байхад нь заана гэдэг оройтсон байж болох ч их сургуульд оюутнуудын үлгэр дууриал нь багш байх ёстой гэдгийг МУИС дэд профессор Ү.Отгонбаяр хэллээ.

    Салбар хуралдаанд оролцож буй МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хувь хүн бүр ёс зүйтэй биш байгаагаас, салбарынхан даргынхаа үгээр ёс зүйг орхигдуулж байгаагаас өнөөдөр бид ийм түвшинд хүрсэн гэдгийг онцолж байна.

    ЁС ЗҮЙГ ХОРООГООР ШИЙДДЭГ ЗҮЙЛ БИШ

    Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эхлээд л ээжийг нь тайван байлгахаас эхлээд 6 нас хүртэл ямар хүн болох төлөв нь тогтдог.

    Ямар нийгмийг бий болгох гэж байна түүндээ тохирсон хүнийг бэлдэх ёстой. Ёс зүй гэдгийг мэргэжлийн хороо гаргаад шийддэг зүйл биш. Тиймээс гэр бүл, цэцэрлэг, сургууль, ажлаас эхлээд л анхаарах ёстой.

    Миний хүү Германд их сайн цэцэрлэгт явдаг байсан. Өглөө багш нь хүүхэд бүртэй гар барин мэндэлнэ. Сэтгэл санаа тавгүй бол өвөр дээрээ суулгаж, тайвшрахаар нь хүүхдүүдтэй хамт тоглуулдаг. Ширээг нь засаж, дуртай хүүхэдтэйгээ хамт тоглох боломжийг олгодог. Ингэснээр хүүхэд бусдыг хүндлэх, хамтарч тоглох зэрэг асуудлыг суралцдаг. Тэгэхээр ёс зүй гэдэг зөвхөн хорооны асуудал биш эцэг эх, багш, хамт олон гээд бүхий л шатанд тавих асуудал юм хэмээн Удирдлагын академийн багш н.Батсүх багш хэллээ.

      12 цаг 16 минут
    2016.03.30

    УУЛ УУРХАЙН САЛБАРЫН "АЛСЫН ХАРАА" САЛБАР ХУРАЛДААН

    Уул уурхайн салбарын алсын хараа салбар хуралдаан Төрийн ордны "А" танхимд эхэлж байна.

    Монголын уул уурхайн салбарт гарсан ололт, сургамжийн талаарх судлаачдын төлөөлөгч М.Дагвын илтгэлээр салбар хуралдаан эхэлж байна.

    М.Дагва хэлэхдээ "Монгол орон даяар уул уурхайг хэтэрхий яриад сүүлийн үед бүр залхсан шинжтэй болжээ. Макро эдийн засагт эрдэс баялгийн салбарын эзлэх хувь экспортын бүтээгдэхүүн дээд тал нь 90 хувь, улсын төсвийн 10 гаруй хувь эзэлж байгаа гэхээр уул уурхайгаас салшгүй холбоотой байна. Эдийн засгаа солонгоруулах, уул уурхайгаас хамааралтай байдлаас салах хэрэгтэй. Гэхдээ уул уурхайн салбараас хамааралгүй эдийн засагтай болох нь гарын алга урвуу харуулахын төдий зүйл биш болов уу. Бид эдийн засгийн өсөлтийн циклд ч, уналтын циклд ч алддаг улс юм байна" гэдгийг хэллээ.

    Уул уурхайн сайд: Р.Жигжид

    2012 онд Засгийн газар байгуулагдахад уул уурхайн яам ямар байдалтай салбар хүлээж авсан талаар эргэж харах хэрэгтэй болов уу.
     
    Хамгийн том алдаа гэвэл уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэх ёстой атал нийгмийн халамжид мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болгох аюулд хүргэсэн

    Эрхзүйн орчны хувьд тогтворгүй, үндсэрхэг үзэл газар авчихсан, геологи ашигт малтмалын хайгуул лизензийг замбараагүй олгосноос болж Ерөнхийлөгч хориг тавих дээрээ тулчихсан, үүнээс үүдэлтэй гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, урт нэртэй хууль гэх мэт хатуу хуулиуд гарч эхэлсэн нөхцөл байдал бий болсон.

    Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон төрийн байгууллагын мэдээлэл бүрэн гүйцэд биш, хоорондоо зөрүүтэй байсан. Энэ бүхнээс хамгийн том сургамж авсан зүйл бол уул уурхайн салбарын мэдээ, мэдээллийг ил тод үнэн бодитойгоор өгөх ёстой юм байна гэж үзээд сар бүр “Ил тод” уул уурхай хурлыг хийдэг болсон. Бид уул уурхайн салбарыг бодлогыг урт хугацаанд тогтвортой, олон улсад өрсөлдөх чадвартай байлгахыг зорьж байна.

    Хамгийн том алдаа гэвэл уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэх ёстой атал нийгмийн халамжид мөнгийг үрэлгэн зарцуулснаас аж ахуйн нэгж, компаниудыг эргэлтийн хөрөнгөгүй болгох аюулд хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд маш сайн төлөвлөж,хэрэгжүүлж, хянаж шалгаж байсан боловч алдаагаа хэрхэн засч сайжруулах вэ гэдгээ орхигдуулсан. Урт нэртэй хуулиар 488 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон, Хан ресурсын арбитрийн хэргийн үйл явц гээд хэлж болно.

      12 цаг 35 минут
    2016.03.30

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Эдийн засгийн форумыг нээн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

      13 цаг 18 минут
    2016.03.30

    Сангийн сайд Б.Болор Эдийн засгийн чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанд оролцов. Тэрээр Засгийн газар дотоодын бондоо эргэн төлөхийн тулд 500 сая ам.долларын шинэ бонд авсныг дуулгалаа.    

      14 цаг 13 минут
    2016.03.30

    Үндэсний стратегийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Н.Мөнхсоёлтой Эдийн засгийн чуулганы ач холбогдлын талаар ярилцлаа. Тэрээр зургаа дахь удаа энэ чуулганд оролцож байгаа юм. 

      14 цаг 49 минут
    2016.03.30

    НОГООН БИЗНЕС САЛБАР ХУРАЛДААН

    Тогтвортой санхүүжилт хөтөлбөрийн хэрэгжилт, ногоон бизнесийн олон улсын туршлага, ногоон бизнес ба инноваци сэдвийн дор өрнөх салбар хуралдаан эхэллээ.

    Салбар хуралдааны хөтлөгчөөр Эм Ай Си Пи ХХК-ийн гүйцэтгэх захриал Д.Нэргүй байх бол

    • УИХ-ын гишүүн С.Оюун,
    • “Клийн энержи Ази” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганхуяг,
    • Бизнесийн удирдлагын магистрийн холбооны ерөнхийлөгч, Чродер инкам гроуф сангийн ТУЗ-ийн дарга Сэр Пол Жаже,
    • Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын МОнгол дахь суурин төлөөлөгч Жон Луонс,
    • Монголын банкны холбооны ТОС хөтөлбөрийн УЗ-ийн гишүүн Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү,
    • Сумитомо Мицуи банкны корпорацийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Учида Хажимэ нар тэргүүлэх оролцогчид байх юм.

    Ногоон бизнес нэр томъёо хэдийгээр шинэ байж болох хэдий ч агуулга бол бидэнд ойр гэдгийг хурлын хөтлөгч Д.Нэргүй онцоллоо.

    Эхний асуулт: Монгол Улсын тогтвортой, урт хугацааны хөгжилд бизнесийн салбарынхны үүрэг юу байж болох вэ?

    УИХ-ЫН ГИШҮҮН С.ОЮУН: НОГООН БИЗНЕСТ ИРЭЭДҮЙ БАЙНА

    Тавхан жилийн өмнө байгаль орчин, ногоон бизнесийн асуудал төдийлөн яригдаж байсангүй. Сүүлийн таван жилд дэлхий нийтээр төрийн тэргүүний хэмжээнд бодлогын түвшинд энэ асуудлыг авч үздэг болж. 2015 оныг анзаарсан бол есдүгээр сард 150-160 орны тэргүүнүүд НҮБ-ын ерөнхий ассамблейд тогтвортой хөгжлийн зорилтоо хэлэлцэж, баталсан.

    2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь суурьшсан буюу хотод амьдардаг болох төлөвтэй байна. Ингэхээр хэрэглээ асар хурдтай нэмэгдэж

    Яагаад байгаль орчины талаар ярьж эхэлсэн гэхээр дэлхийн хүн амын өсөлтөөс шалтгаалаад хүнсний, эрчим хүчний, усны хэрэглээ ихэссэн гээд дэлхий маань бидэнд хүрэлцэхгүй болсон.  2050 он гэхэд дэлхийн хүн амын 70 хувь нь суурьшсан буюу хотод амьдардаг болох төлөвтэй байна. Ингэхээр хэрэглээ асар хурдтай нэмэгдэж, 21-р зууны төгсгөлд 11 тэрбум хүнтэй болох нь ээ. Хэрэглээ ихсээд ирэхээр хандлагаа өөрчлөхгүй бол болохгүй болж байгаа юм.

    Бүх салбар ногоон бизнес рүү явбал ашигтай, ирээдүй тэнд байна гэдгийг харах цаг болсон. Хөрөнгө оруулалтын банкууд ч нүүрсэнд хөрөнгө оруулалт хийхгүй гэдгээ зарлалаа. Хэрэглэгчид хүртэл байгаль дэлхийд ээлтэй биш бизнесийг дэмжихгүй гэдэг болсон байна. Тэгэхээр бизнес эрхлэгчид үүнийг сайн мэдрэх хэрэгтэй болов уу.

    Компаниуд, бизнес эрхлэгчид ногоон бизнес гэж яг юу юм, яах ёстой вэ, ямар ашигтай гэдгийг сайтар судалж үзэх нь хамгийн нэн тэргүүний асуудал. Төрөөс бодлого боловсруулж байгаа хэдий ч бизнес эрхлэгчид мэдлэгтэй байх нь чухал.

    “КЛИЙН ЭНЕРЖИ АЗИ" ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Д.ГАНХУЯГ:

    Салхит цахилгаан станцын үнийг баталж байхад тухайн үед эсэргүүцэлтэй тулгарч байсан. Хямд үнэтэй цахилгаан байхад үүнийг чинь яах гэж авах юм бэ гэж байлаа. Тухайн үед бидэнд итгэл үнэмшил байсан учраас үнэтэй ч гэсэн батлуулж байлаа. Одоо ОХУ цахилгааны үнээ гэнэт өсгөх, төлөхгүй гэвэл тасална гэвэл бидэнд хэлсэн үнийг нь төлөхөөс өөр аргагүй.

    Ногоон бизнес гэдэг шинэ технологийг нэвтрүүлэхээс гадна, боломж нь нээлттэй болчихсон байна. Өөрөөр хэлбэл нөөц боломж их байна.

    Бидэнд ногоон буюу байгальд ээлтэй технологийг нэвтрүүлэх өргөн боломж бий.

    Ирээдүйд орлого олъё гэвэл байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй.

    "Байгаль орчноо хайхрахгүйгээр бизнесээ хөгжүүлнэ гэдэг бол байж болохгүй зүйл. 19-р зууны үед бизнест хандаж байсан хандлага өнөөдөр эсрэгээрээ болсон байна. Байгаль орчноо хамгаалах бол бизнест хамгийн чухал болоод байна" гэдгийг Сумитомо Мицуи банкны корпорацийн Улаанбаатар дахь суурин төлөөлөгч Учида Хажимэ хэллээ.

    Ирээдүйд орлого олъё гэвэл байгаль орчинд ээлтэй байх хэрэгтэй. Ногоон бизнес гээд ярихаар тогтвортой санхүүжилт гэсэн нэр гарч ирдэг. Энэ нь  тухайн төсөл байгаль орчин, нийгэмдээ үзүүлэх нөлөөх тооцоолж, энэ хоёр нөлөө сөрөг байвал санхүүжилт хийхээс татгалздаг байна.

    Ногоон зээлийн механизм буюу санг байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд зээл олгохдоо тухайн компанийн байгаль орчинд ээлтэй эсэхийг судалж байж шийдвэр гаргадаг гэдгийг Ариг банкны гүйцэтгэх захирал Д.Төмөрхүү хэллээ. Ногоон хөгжил бол иргэн, байгууллага, төр гээд олон талт оролцооны үр дүнд бий болдог гэдгийг ч тэрээр онцлов. Инноваци гэхээр хаана ч хэнийг ч хийгээгүй зүйлийг хийх гээд байх шаардлагагүй. Тиймээс өөрийнхөө нөхцөлд тааруулах нь чухал.

    СЭР ДОЛ ЖАЖЕ: УЛААНБААТАРТ ТУЛГАРЧ БАЙГАА АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ БОЛОМЖ БИЙ

    Монгол Улс гуравхан сая хүнтэй, газар нутаг, мал аж ахуйн асар их баялагтай. Засгийн газар эдийн засгийн өсөлт гэж ярьж байгаа хэдий ч энэ асуудлыг ярихдаа нэн тэргүүнд байгаль орчны асуудлыг шийдвэрлэх ёстой. Агаарын бохирдол, цөлжилт гээд олон асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг Сэр Жол Жаже хэллээ.

    Дэлхийн олон улсыг харахад хаягдал хог боловсруулж мөнгө хийж байгаа бизнес, малын бууц, аргал зэргийг ашиглаж эрчим хүч гаргах технологийг ч ашиглаж байна

    Лондон манан буданд байгаа юм шиг л утаатай, агаарын бохирдолтой байсан. Яг танай улс шиг. Тэгэхээр Улаанбаатарт тохиолдож байгаа асуудлуудыг шийдвэрлэх боломжтой. Органик хүнс бэлдэх, эдийн засгийн өсөлтөд нөлөөлөх боломж их байна. Лондон өнөөдөр хүлэмжийн хийгүй хот болж чадсан. Хятадад ч нүүрсээр ажилладаг үйлдвэрийн хот байснаа өнөөдөр бүрэн өөрчлөгдөж чадсан хот ч бий.

    Дэлхийн олон улсыг харахад хаягдал хог боловсруулж мөнгө хийж байгаа бизнес, малын бууц, аргал зэргийг ашиглаж эрчим хүч гаргах технологийг ч ашиглаж байна. Зуны цагт Монголд олон улсын ногоон хөгжлийн хурлыг зохион байгуулж болно шүү дээ. Аливаа асуудалд зорилго хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэн улс орны төлөө гэсэн зорилго байвал түүнийг нь дэмжих хэрэгтэй.

    Улс төрчид санаачилсан зүйлээ хийхгүй яриад явах нь популизм. Ярьж явах биш хийх чухал.

      15 цаг 10 минут
    2016.03.30

    ХУУЛЬ ЭРХЗҮЙН БАЙДАЛ САЛБАР ХУРАЛДААН

    Хууль эрхзүйн байдал салбар хуралдаан Төрийн ордны "А" танхимд эхэллээ.

    УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт "Нүүдэлчний уламжлал өв соёлтой Монголчуудын төр засаг сонгуулийн дараа дөрвөн жил тутамд солигддог. Сүүлийн үед Засгийн газрын тогтвортой байдал алдагдаж 1.6 сарын дараа солигдох тохиолдолд ч гарлаа.

    Ерөнхийлөгч маш хүчтэйгээр хууль тогтоох ажиллагаанд оролцдог.

    Үүнээс үүдэж гадаадын байгууллага, хөрөнгө оруулагч, мэргэжилтнүүд хамтарч ажиллахад бэрхшээл учирдаг. Одоо бол гадаадын хөрөнгө оруулагч нар танай сонгуулийн дараа болно, сонгуулийн үр дүнг харна гэдэг тайлбар хэлдэг болчихоод байна.

    76 субьект хууль санаачилж байгаа. Одоогийн байдлаар дийлэнх улс оронд санхүү, төсөвтэй холбоотой хуулийн төслөө Засгийн газар нь өргөн барьдаг. Гэтэл манай парламент Засгийн газраас өргөн барьсан төсвийг танигдахын аргагүй болтол өөрчилдөг. Манай Ерөнхийлөгч маш хүчтэйгээр хууль тогтоох ажиллагаанд оролцдог. Дөрвөн Ерөнхийлөгч яг адилхан өндөр түвшинд ингэж орж ирсэн. Ухаантай хүн бусдынх дээр суралцдаг гэсэн. Улс төрчид бол өрөөлийнх дээр ч бусдын алдаанд ч юун дээр ч суралцдаггүй юм байна.

      16 цаг 59 минут
    2016.03.30

    НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИНЭЧЛЭЛ САЛБАР ХУРАЛДААН

    Салбар хуралдаанаар нийгмийн даатгалын хуримтлалын тогтолцоо, өнөөгийн байдал, ирээдүйд бий болох эрсдэл сэдвийн дор оролцогчид ярилцах юм.

    Манай улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар гурван төрлийн тэтгэмж олгож байна. Төрөөс тэтгэвэр нэмэгдүүлэх, тогтолцоог сайжруулах талаар сүүлийн таван жилд анхаарч байна. Нийгмийн даатгалын сангийн орлогын 77 хувь нь шимтгэлийн орлого байна гэсэн мэдээллийг салбар хуралдааны эхэнд өглөө. 

    Ш.МӨНХЦЭРЭН: 15-20 ЖИЛИЙН ДАРАА АХМАД НАСТНЫ ЭМНЭЛЭГ, АСРАМЖИЙН ГАЗАР ТУЛГАМДСАН АСУУДАЛ БОЛНО

    Монгол Улс нийгмийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх өөрчлөлтийг хийгээд хорь гаруй жил болж байна. Нийгмийн даатгалын сан нь таван төрлийн сантай бөгөөд хамгийн чухал хэсэг нь өндөр насны тэтгэвэр.

    Нийгмийн даатгалын сан шимтгэл төлөгчдийн орлогоос бүрдэнэ. Арван нийгмийн даатгуулагчид дөрвөн тэтгэвэр авагч ногдох хэлбэрээр өндөр насны тэтгэвэр явж байна. Нийгмийн даатгалын сан өнөөдөр алдагдалтай болсон нь гол асуудал. Хүн амын насжих явж манай улсад болж байна.

    Өнөөдөр хүүхдийн цэцэрлэг, сургууль чухал сэдэв болж байга бол 15-20 жилийн дараа ахмад настны эмнэлэг, асрамжийн газар хурц асуудал болж тавигдана. Тиймээс нийгмийн даатгалын шинэчлэлийн асуудлыг чухлаар үзэх ёстой хэмээн Хүний хөгжил судалгаа, сургалтын төвийн гүйцэтгэх захирал Ш.Мөнхцэрэн хэллээ. 

    Өнгөрсөн оноос эхлээд 2030 он хүртэл тэтгэврийн сангийн бодлогыг гаргасан. Тэтгэврийн сангийн бүрдүүлэлтээр тэтгэвэр олгоод үлдсэн мөнгийг хэрхэн зарцуулах нь тусдаа асуудал. Олон улсын сангуудын туршлагаас харахад тухайн удирдаж байгаа байгууллага нь мэргэжлийн боловсон хүчинтэй, чадварлаг байгууллага байдаг. 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Ирээдүйн нөхөн төлбөрийн сан бол зөв зүйтэй эхлэлийн нэг хэлбэр. Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулахад олон хүчин зүйл нөлөөлж байна.

    Өнгөрсөн хугацааны даатгалаа нөхөн төлнө гэдэг бол даатгалын зарчмаараа байж болохгүй. Нөхөн даатгал хийсэн хүмүүс их хандаж байгаа учраас тэтгэвэр авагчдын хүрээ өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

    Нийгмийн даатгалын талаар зөв ойлголт өгч, мэдээлэлтэй болгосноор даатгал төлөгчдийн хүрээг тэлж чадна. Насны хувьд эрэгтэйчүүдийн дундаж наслалт бага байгаа нь даатгалын үр шимээ хүртэх жилийг багасгаж байна. Тиймээс тэтгэвэрт гарах насыг эрэгтэй, эмэгтэй ялгахгүй ижил болгох хэрэгтэй.

    Нийгмийн даатгал 14 хувь байна. Энэ нь бусад улс оронтой харьцуулахад харьцангуй бага. 19 байсан хувийг таван хувиар бууруулснаар хоёр тайлан гаргадаг байдал багасна гэж байсан ч энэ алдаа болсныг бид харах хэрэгтэй. Тэгэхээр цаашид нийгмийн даатгалын хувийг өсгөх шаардлагатай.

    Г.БАЯРМАА: ЗАЛУУ АЖИЛЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ТАТВАР ГЭЖ ХАРЖ БАЙНА

    Оюутолгой ХХК-ийн үйлдвэрчний эвлэлийн дарга Г.Баярмаа залуучуудын дунд нийгмийн даатгалыг даатгал биш, татвар гэж харах нь элбэг байна. Залуучууд гэлтгүй манай нийгэмд ийм ойлголт их байх шиг байна. Тиймээс нийгмийн даатгалын тогтолцоог сайжруулж, шинэчлэл хийх шаардлагатай. Иргэдэд, ажилчдад нийгмийн даатгалын үр ашгийг ойлгуулах хэрэгтэй.

    ГАНХУЯГ: НИЙГМИЙН ДААТГАЛЫГ ЗӨВХӨН ТОДОРХОЙЛОЛТ АВАХ ХЭРЭГСЭЛ ГЭЖ ХАРЖ БАЙНА

    Дэлхий даяар төгс тогтолцоотой нийгмийн даатгалын систем байхгүй. Ямар ч оронд энэ салбар популистуудын хөнддөг салбар.  Өндөр хөгжилтэй орнуудын улс төрчдийн хувьд оноо авах, харин хөгжил багатай орнуудын хувьд мөнгө завших боломж.

    Манай ажилчдын хувьд нийгмийн даатгалыг улсад үнэгүй ажиллаж байна гэж хардаг. Банкнаас зээл авахын тулд тодорхойлолт авахад хэрэг болдог зүйл болоод байна. Манайд яамны ажилчид нийгмийн даатгалыг ямар нэг банкинд тавих хэрэгсэл болгож байна. Гэвч нийгмийн даатгал бол тухайн улсын эдийн засгийг хөгжүүлэх нэг хөшүүрэг байдаг.

    Нийгмийн даатгалын хувь хэмжээ манай улсад бага байгаа, их болгох гэсэн Ш.Мөнхцэрэн доктортой санал нийлэхгүй байна. Солонгосын нийгмийн даатгалын хэмжээ 9 хувь байдаг юм байна. Манайхаас бараг хоёр дахин бага. Нийгмийн даатгалыг хурааж авч байгаа, зарцуулж байгаа хүн яаж ч бодсон нэг хүн байж болохгүй.

    Татварыг дарамт гэдгээр нь бус дэмжин сурталчилах боломж хувийн компаниудад байгаа хэдий ч тэтгэврийн санг үрэн таран хийж байгаа явдал нь байж болохгүй зүйл. Тэтгэврийн сан олон хүний ирээдүй, хоол учраас энд тэнд очиж санхүүжилт хийдэг байх нь тийм ч зөв бус. Хамгийн гол нь нийгмийн даатгал авч байгаа газар эргээгээд зарцуулдаг байж болохгүй гэдгийг дахин хэлье.

    НИК КОЗИН: НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХӨРӨНГИЙГ УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙЛГАХ ЁСТОЙ

    Нийгмийн даатгалын хөрөнгийг улс төрөөс ангид байлгах ёстой. Төсөв нөхөх байдлаар ашиглаж болохгүй. Даатгал төлж байгаа хүмүүсийн тусын тулд биш бол өөр чиглэлээр ашиглах боломжгүй гэж дахин хэлмээр байна.

    Сангийн мөнгөөр хөрөнгө оруулалтыг хийхдээ уул уурхайн бус салбарт оруулах хэрэгтэй гэж зөвлөе. Эдийн засгийн хямралтай энэ үед уул уурхайн салбарт хөрөнгө оруулчихвал ашиг олох боломжгүй болох эрсдэлтэй.

    Монгол Улс дараагийн мөчлөг, үнийн бууралт, хямрал болоход өөрийн гэсэн хөрөнгөтэй болсноор даван туулах боломжтой болно.

    Тэтгэврийг гэр бүлийн гишүүнд өвлүүлэх тал дээр арилжааны даатгалыг нэвтрүүлснээр шийдвэрлэх боломжтой. Энэ асуудлыг улсаас шийдэхэд хүндрэлтэй.

      17 цаг 09 минут
    2016.03.30

    Хуульчдын өрсөлдөх чадвар салбар хуралдаан Төрийн ордны "А" танхимд явагдаж байна. Салбар хуралдаанаар

    • Монголын хуульчдын мэргэшил, нарийн мэргэжил авах боломж,
    • Эдийн засаг, нийгмийн үсрэнгүй хөгжилд Монгол хуульчид бэлэн үү,
    • Мега төсөлд оролцоход бид бэлэн үү гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг хийх нь ээ.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Б.Пүрэвням "Монгол Улсын хуульчид ямар байна вэ гэдэг судалгаа байхгүй. Гэхдээ олон нийт муу гэдэг дүгнэлт өгдөг. Хуульчийн өрсөлдөх чадвар гэдгийг хуульч, өмгөөлөгч нарт хамааруулж ярих ёстой. Эдийн засгийн чуулганаар одоо ярьж байгаа эртдээгүй ч гэсэн хожимдоогүй. Хуульчдын өрсөлдөх чадварыг нийгэм хүлээн зөвшөөрч чадавхжуулахад төрийн оролцоо хэрэгтэй" гэв.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан