Эдийн засгийн чуулган маргааш Төрийн ордонд эхэлнэ. Долоо дахь жилдээ болж буй энэ чуулганд яам, тамгын газрууд болон хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл өргөнөөр оролцдог.
Чуулганы энэ жилийн сэдэв-сургамж, сорилт, шийдэл. Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй халз тулчихсан бид өнгөрсөн хугацаанд ямар сургамж авч, цаашид ямар шийдлийн дагуу урагшлахаа түлхүү ярилцах юм байна.
Нэгэнт эдийн засгийн чуулган хаяанд ирсэн тул бид макро эдийн засгийн үзүүлэлтүүд ямар байгааг танилцуулж байна. Манай улсын энэ оны ДНБ-ий өсөлтийг Дэлхийн банк, АХБ өөр өөрөөр таамагласан талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ удаад инфляцын түвшнийг онцолж байна.
Үнийн өсөлтийг илэрхийлдэг инфляц маш чухал үзүүлэлт. Учир нь инфляцаас хамааран эрх баригчид, бодлого боловсруулагчид шийдвэрээ гаргадаг. Хамгийн сүүлд л гэхэд инфляц нам түвшинд байгаа тул ипотекийн зээлийн жилийн хүүг тав руу, малчдад олгодог үйлдвэрлэлийн зээлийн жилийн хүүг 18-аас 10 болгон буурууллаа.
Нэгдүгээр сарын байдлаар манай улсын жилийн инфляц 1.7 хувь, сарын инфляц 0.5 хувь байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас энэ оны эхний сарын хоорондох хугацаанд бараа бүтээгдэхүүний үнэ дунджаар 1.7 хувиар өссөн бол нэгдүгээр сарын байдлаар 0.5 хувь буюу бараг өөрчлөлтгүй байна. Энэ нь сайн хэрэг. Учир нь иргэдийн орлого өсөх биш, багасч буй одоо үед инфляц өсөх нь иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлнө.
Тэгвэл дунд болон урт хугацаанд инфляц эргээд өсөх үү, түүнийг дагаад зээлийн хүүг ч нэмэх үү гэдэг асуулт байнга урган гардаг.
Энэ асуултын хариуг бид маргааш эхлэх Эдийн засгийн форумын оролцогч бүрээс тодруулан, та бүхэнд дэлгэрэнгүй мэдээлэх болно.
Инфографикийг Д.Жавхлантөгс