gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Хишигбаяр: Дуулж байхдаа би хайрыг мэдэрдэг

Соёл урлаг
2008-02-13
0
Twitter logo

Дуучин Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын хоршин дуулсан олон сайхан дуу сэтгэл хэмээх өвөрмөц нэгэн жигүүртэй. Шинэхэн цомгоо “Би чамд хайртай” хэмээн нэрлэж, мөн ийм нэртэй тоглолтоо толилуулахаар фэнүүдээ урьж буй тэдэнтэй ярилцахаар болзов. Р.Дэлгэрмаа цагаа “яс” барьж, харин Д.Хишигбаяр ялимгүй хоцорч ирлээ.

-Яагаад нууцлах гэж. Хамт амьдрах нь тийм нуугаад байх зүйл гэж үү?

-Хэдийгээр бид бие биедээ хайртай, хамтдаа амьдарч байгаа нь үнэн боловч үүнийгээ зарлаад баймааргүй байдаг юм л даа.

-Нууц биш бол Хишигбаярт хайртай гэдгээ хэзээ мэдэрсэн бэ? Анх хараад л дурласан уу, эсвэл?
-Анх хараад ч биш юмаа. Монголчууд эмэгтэй хүн дасч хайрладаг гэж ярьдаг даа. Үүнтэй би санал нэг байдаг.

-Хишигбаяраас өөр хүнтэй дуулах тухай бодож байв уу?
-Өмнө нь өөр дуучидтай дуулдаг байсан л даа. Хишгээ бид хоёр хамтарч дуулаад дөрвөн жил болж байна. Одоохондоо өөр хүнтэй дуулъя гэхээр төсөөлөгдөхгүй юм билээ. Гэхдээ дуулна. Энэ бол зүгээр л уран бүтээл шүү дээ. Заавал нэг хүнээр хязгаарлах шаардлагагүй.

-Хамтран уран бүтээл хийнэ гэдэг нэг бодлын сайхан, нөгөө талаар зарим зүйл дээр санал нийлэх, зөрөлдөх гээд олон асуудал гарч ирдэг байх л даа. Санаачлагыг голдуу хэн гартаа авдаг вэ?
-Ер нь бол адилхан шүү. Санаа бодлоо ярилцаад, нэгдсэн шийдвэр гаргадаг. Бие биенээ их сонсдог. Гэхдээ эр хүн гэдэг утгаараа Хишгээгийн хувь нэмэр их. Алсын төлөвлөгөө, уран бүтээлийн гол нурууг ер нь ихэнхдээ Хишгээ гаргадаг.

-Олон нийтийн дунд нэг сөрөг ойлголт байдаг л даа. Зохиолын дууны дуучид хамтран дуулж, харилцан хайр сэтгэлтэй болж, дурлаж, эргээд салж, энэ бүхнийгээ шоу бизнесийн ертөнцөд нэг төрлийн сурталчилгаа болгож ашиглаад байх шиг харагддаг?
-Хамтарч дуулсаар яваад тийм байдалд орчихсон уран бүтээлчид байдаг байх л даа. Бид хоёрын хувьд энэ бүхнийг зориуд зохион байгуулаагүй. Уран бүтээлээс маань харсан ч гэсэн хуурмаг, гоомой юм байхгүй. Ер нь аливаа уран бүтээл сэтгэлээс төрдөг гэдэг. Сэтгэл байхгүй бол энэ бүхнийг хийхгүй шүү дээ.

-Та хоёр хамтраад хоёр ч цомог гаргачихлаа. Уран бүтээлийн хувьд чамлахааргүй амжилт. Харин хувийн амьдралын хувьд хэзээ шинэ хүнтэй болох вэ? Ийм өөрчлөлтийг та хоёрыг үе үе хуримлуулчихаад байдаг фэнүүд чинь хүсч байгаа байх.
-Эмэгтэй хүнийхээ хувьд би ч бас энэ асуудлыг эрчимтэй сонирхож байгаа. Удахгүй ээж болох байх. Бурхан тэнгэр миний энэ хүслийг сонссон байх аа.

-Хэдэн хүүхэдтэй ээж болохсон гэж хүсдэг вэ?
-Гурав. Дөрөв ч байж магадгүй.

Биднийг ийнхүү ярилцаж суух зуур дуучин Д.Хишигбаяр болзооноосоо багагүй хоцорсоор орж ирэв.

-Овоохон хүлээлгэчихдэг залуу юмаа. Бид хоёр өөрийн чинь тухай яриад л сууж байна
-Ажил амждаггүй. Явсаар байгаад ирлээ.

-Хоцорсны торгууль болгож хатуухан асуулт тавья. Дэлгэрмаа та хоёрын хамтран дуулаад байгаа нь уран бүтээлийн шаардлага уу, эсвэл сэтгэлийн дуудлага уу?
-Ямар хэцүү асуулт вэ? Хамтран дуулж, уран бүтээл хийж байгаа улсыг манайхан их холбодог. Энэ утгаараа Дэлгэрмаа бид хоёрыг намар болгон л хуримлуулдаг. Дан ганц уран бүтээлийн шаардлагаар хамтран дуулаад байгаа хэрэг бас биш юмаа. Сэтгэлийнхээ дуудлагаар бид дуунуудаа хамтран дуулдаг. Ер нь аль аль нь л байгаа ш дээ.

-Хамтран дуулдаг уран бүтээлчдийн хайр сэтгэлийг шоу бизнесийн нэг хэсэг гэж ойлгодог хүмүүст хандан юу хэлэх вэ?
-Шоу бизнестэй заавал холбож ойлгож болохгүй. Монголд бид алган дээр тавьсан юм шиг олны нүдэн дээр амьдарч байж яаж тэгж шоудаж болох вэ дээ. Тийм боломж ч байхгүй. Зүгээр яахав, дэлхийн хэмжээний одуудын хувьд хувийн амьдралаа шоу бизнес болгон хувиргах явдал элбэг тохиолддог. Харин манайд ингэх нь утгагүй. Энэ асуудлыг заавал мөнгөтэй холболгүйгээр, хувь хүн гэдэг талаас нь ойлговол зүгээр юм болов уу.

-Гэгээн хайрын өдрөөр “Би чамд хайртай” нэртэй тоглолтоо хийж, тайзан дээр Дэлгэрмаадаа сюрприз барина гэж сонссон. Чухам ямар сюрприз юм бол, гэр бүлээ батлуулах санал тавих байх гэсэн хүлээлт үүсчихээд байна л даа?
-Гэгээн хайрын өдөр Дэлгэрмаадаа жирийн монгол залуусын адил шоколад, цэцэг бэлэглэнэ. Тэгээд, /инээв/ нэг санал тавина гэсэн бодолтой байгаа. Ямар муухай тулгаж асуудаг юм бэ. Ер нь бол нэг санал тавина, хариуг нь ч авна. Харин яаж гэдгээ бодоод л явж байна.

-Тоглолтын үеэр олонд танил болсон хуучин дуунуудаасаа дуулах уу?
-Цомогт орж чадаагүй үлдсэн, хүмүүсийн сайн мэддэг дуунуудаасаа шилж байгаад дуулна. Сүүлийн үед хийсэн шинэ бүтээлээ ч фэнүүддээ хүргэнэ.

-Би чамд хайртай” дуу бусдаасаа өөр болж чадсан уу?
-Нийтийн дуунуудын дундаас ялгарахуйц бүтээл болж чадсан гэж бодож байгаа.

-Өнгөрсөн хугацаанд уран бүтээлчийнхээ хувьд өөрсдийгөө эвдэж чадсан уу? Эсвэл нөгөө л Хишигбаяр, нөгөө л Дэлгэрмааг үзэгчид энэ тоглолтоос олж харах уу?
-Нийтийн дууны урлагт өөрчлөлт хийх талаар би яримааргүй байна. Үзэгч сонсогч маань сонсоод өөрсдөө дүгнэлтээ хийг.    

-Та хоёр өнгөрсөн намар хөдөө орон нутагт тоглолтоо хийсэн.Аялан  тоглолтоос юу мэдэрдэг вэ?
-Хоёр ч удаа эх орноо бүтэн тойрч, аймаг, сум бүрт тоглолоо. Хөдөө явахад жаахан ядардаг л юм. Гэхдээ хөдөөний үзэгчдийн алга ташилт бидэнд том урам зориг хайрладаг.Уран бүтээлээрээ бахархах, өөрсдийгөө өөрөөр олж харах боломж олгодог.

-”Хайрлан дуулмаар байна” гэдэг дуугаа дуучин Сарантуяатай хамтарч дуулсан. Хүмүүсийн сэтгэлд ч их хүрсэн. Дахин иймэрхүү гурвалсан хоршлын талаар төлөвлөсөн юм байгаа юу?
-Уран бүтээлийг жинхэнэ уран бүтээл болгож үлдээхийн тулд олон шинэ санаа, хувилбар гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх нь зөв л дөө. Гэхдээ нэг бол поп дуучидтай, эсвэл ардын дууныхантай хамтран дуулснаар шинэлэг болчихгүй. Хамгийн гол нь тухайн уран бүтээл, дууны агуулга, хөгжмийн найруулга, дуучны хоолойн өнгө зэрэг бүх зүйл хоорондоо зохицож байх шаардлагатай. Тэгэхээр  зохицол гэдэг энэ үнэлэмжийг чухалчилж үзнэ. Түүнээс биш заавал хамтран дуулаад байх нь гол биш.

-Та нарын хувьд хамгийн гоё баяр юу вэ? Бие биенээ хэрхэн баярлуулдаг вэ?

-Төрсөн өдрөө сэтгэлд үлдэхээр сайхан тэмдэглэдэг. Миний төрсөн өдөр нэгдүгээр сард, Дэлгэрмаагийнх зургадугаар сард болдог юм. Найз нөхөдтэйгөө мартагдахааргүй дурсгалтай нэг өдрийг үдэж, бие биедээ зориулж чаддаг ганц баяр маань энэ. Гэртээ төрсөн өдрөө тэмдэглэх л хамгийн гоё.

-Ингэхэд, Хишигбаяр хартай юу?
-Гайгүй ээ. Хардалт гэдэг чинь дэмий зүйл юм шиг санагдсан. Одоо бол хардаад асуудал үүсгээд байх юм байхгүй.

-Хэрэв Дэлгэрмаа өөр хүнтэй хамтарч дуулбал хэрхэн хүлээж авах вэ?
-Зүгээр. Бид уран бүтээлч. Дэлгэрмаа бид хоёрыг хадаасаар хадаад, цавуугаар наагаагүй.

-Аав болох болоогүй юм уу?
-Дэлгэрмаа энэ асуултад юу гэж хариулсан бол./инээв/

-Өөрийнхөө бодлыг хэлсэн л дээ. Гэхдээ одоо эр нөхрийнх нь үгийг сонсмоор байна.
-Удахгүй аав болно гэж бодож байгаа.

-Энэ асуулт хоёуланд чинь хамаатай шүү. Хамгийн сүүлд хэзээ бие биедээ хайртай гэж хэлсэн бэ?

Дэлгэрмаа: -Хэлж байсан удаагүй, харин сэтгэл зүрхээрээ мэдэрдэг. Монгол эмэгтэйчүүдийн бүрэг ичимхий зан миний цусанд байдаг байх л даа. Тиймээс ч харцаараа, үйл хөдлөлөөрөө хайраа илэрхийлж чаддаг байх. Хишгээгийн харцнаас, халамжнаас би намайг хайрладаг хайрыг нь мэдэрдэг.

Хишигбаяр: -Хамтдаа дуулж байхдаа би хайрыг мэдэрдэг.Сэтгэл минь хайраар дүүрээд ирдэг. Энэ л бидний хайр юм.

Р.Эмүжин 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан