Уншигч та зэс он гарсаар дэлхийн зах зээлд хэрхэн үнэлэгдсэнийг графикаас харж байна. Өчигдөр Улаанбаатарын цагаар 16.00 цагт Bloomberg.com сайтад дараах мэдээлэл оржээ. Өдрийн арилжаа ид явагдаж байх үе буюу 08.00 цагт зэсийн үнэ 7797 ам.долларт хүрчээ. Тухайн өдөр голлох үнэт металлуудын ханш нэлээд савлав.
Түүхэн дэх үнийн дээд амжилтаа саяхан эвдсэн алтны ханш өмнөх өдрийнхөөс 1.25 ам.доллараар өссөнөө 90 центээр огцом буурлаа. Үнэ нь ялимгүй унасан ч алт 1989 оны рекорд ханш буюу 875 ам.долларыг хэдийнэ ардаа орхиж, 925 ам.долларт хүрчээ.
Он солигдохоос хэдхэн хоногийн өмнө 6100 ам.долларт хүрч ханш нь сулраад байсан зэс сар гаруйн хугацаанд аажим аажмаар "сэхсээр" өчигдрийн үнэд хүрлээ. Ойрын өдрүүдэд эл металлын ханш дэлхийн томоохон биржүүдэд тасралтгүй өсөж буйг ажил хэрэгч эрхэм та юу эс андах вэ. Биржийн мэргэжилтнүүдийн таамаглаж буйгаар зэсийн үнэ ойрын хугацаанд огцом өөрчлөгдөхгүй аж.
Зэс (тн) 7797.0 57.0
Алт унци
928.80 -0.90
Нефть баррель 93.05 -0.54
Мөнгө унци 17.530 0.060
Э.Сайхан