Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд оршин суудаг дөрвөн настай хүү энэ сарын 17-нд тэжээвэр нохойд хазуулсны улмаас амиа алджээ.
Хүүг 16-ны өдөр тус хорооны оршин суугч Б-ийн дундад ази үүлдрийн нохой хазаж, гэмтээсэн бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад амиа алдсан байна.
Эзэн нь нохойгоо уялгүй, хашаандаа сул орхисны улмаас нохой хүүгийн хүзүү, мөр, гэдэсний зүүн хэсэг, зүүн гуяыг хазаж, гэмтээсэн.
Хашааны хааалга хаалттай байсан ч нэг хэсэгт хунгарласан цасаар дамжин нохой хашаанаасаа гарч хүүд халдсан байна. Нохойгоо уяагүй, хошуувч хамгаалалтгүй, харгалзах хүнгүйн улмаас харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа аж.
Энэ төрлийг хэргийг Эрүүгийн хуулийн
201.1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
201.2.Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон, бусад хүнд хор уршиг учирсан бол гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Тиймээс иргэд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгаснаар энэ мэт хэрэг гарах эрсдэлтэй тул анхаарал хандуулах шаардлагатайг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч В.Цэндээхүү хэллээ.