Зуданд өртөж, амьжиргаагаа алдах аюулд өртөөд байгаа малчдад олон улсын байгууллагуудын тусламж шаардлагатай байна гэж НҮБ үзжээ.
Иймд Монгол улс дах Нэгдсэн Үндэстний Байгууллага зуданд хамгийн ихээр өртсөн иргэдэд тусламж үзүүлэхээр боллоо. Нийт тусламжийн хэмжээ 2.4 сая ам доллар ба уг хөрөнгийг “Онцгой байдлын үед зарцуулах НҮБ-ын нэгдсэн сан /CERF/”-гаас босгожээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн нийт нутгийн 60 гаруй хувь буюу 339 сум зудтай болон зудархуу байна.
Өмнөх зун нь ган болж, өвөл нь цаг агаар эрс хүйтэрч, -40-өөс -50 хэм хүрч, цасны зузаан 10-350 см болсноос бэлчээр доройтож, ус хомсдсон, мал эцэн олноор хорогдох нөхцөлийг зуд гэж тодорхойлдог байна.
Номхон далайн Экватор дээрх хэсгийн төв болон баруун хагаст далайн гадаргын болон далайн гүний температур олон жилийн дундажтай харьцуулахад нэмэгдэж, дулаарсан нь ган болоход нөлөөлжээ. Үүний улмаас дэлхий даяар улаан буудайн ургац, зарим газрын бэлчээрийн гарцыг 40 хувиар бууруулсан юм.
Өнгөрсөн сарын 15-ны байдлаар 211 суманд өвөлжилт хүндэрч, 225,788 хүн буюу 62,719 малчин өрх зутруу өвөлжиж байна. Тэд нийт малчин өрхийн 41 хувийг эзэлнэ. Эдгээр иргэдийн дотор
- Тав хүртэлх насны хүүхэд 28,290,
- Жирэмсэн эх 3,340 байна.
Мөн энэ 98 суманд амьжиргааны түвшин нь хүндэрсэн, хамгийн эмзэг бүлэг тооцогдох, 100-аас доош малтай малчин өрх ойролцоогоор 11,800 байна.
Хэт хүйтэрч, цас ихээр унаж, цасан шуурга болсноос малын хорогдол нэгдүгээр сард 40,000 байсан бол энэ сарын 10 гэхэд арав дахин нэмэгдэж 359,981 болжээ. Сульдаж, өлссөн мал хавар олон тоогоор хорогдох аюул байгаа бөгөөд малын хорогдлын тоо 1,2 саяд хүрч болзошгүй байгаа юм.
НҮБ-аас хүргэх тусламж нь хүнс тэжээл, хамгаалал, хөдөө аж ахуй болон амьжиргааг шуурхай сэргээх гэсэн дөрвөн чиглэлийн хүрээнд хэрэгжинэ.
Хамгаалал, Хүнс тэжээлийн төслийн хүрээнд малчин өрхөд хүнс, амин дэм, эрүүл ахуй, ариун цэврийн хэрэгслийг багцаар нь түгээх юм.
Хөдөө аж ахуйн төслийн хүрээнд малыг нэмж хорогдохоос сэргийлэх зорилгоор малчин өрхөд өвс, тэжээл, бусад шаардлагатай амин дэмийг хүргэнэ.
Дараагийн шатанд малчин өрхөд хэрэгцээтэй бусад зүйлс (түлш, шатахуун, дулаан хувцас гэх мэт) худалдан авах зорилгоор бэлэн мөнгө олгохоор төлөвлөжээ. Эдгээр төслийг ирэх зургаан сарын хугацаанд НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, төрийн бус байгууллагууд болон Засгийн газрын зохих байгууллагуудтай хамтран хэрэгжүүлнэ.