Өнөөдрөөс эхлэн орон нутагт буюу 21 аймагт интернэтийг “Ижил үнэ – тэгш хурд”-аар өгөх боломж бүрдлээ. Өөрөөр хэлбэл хурд гурав дахин нэмэгдэж, үнэ байршлаас үл хамааран ижил болох юм. Түүнчлэн Youtube-ээр бичлэг үзэхэд гацдаггүй болно.
Монгол Улсын хэмжээнд 285 сум сууринг хамарсан шилэн кабелийн сүлжээ байдаг ч үндсэн сүлжээгээр өгөгдлийг дамжуулах хүчин чадал нь нийт 2.5 Гбит/с байгаа юм. Энэ нь орон нутгийн хэрэглэгчдэд харилцаа холбооны дэвшилтэт технологид суурилсан зарим шинэ үйлчилгээг нэвтрүүлэхэд хүрэлцээгүй байна.
Тиймээс Засгийн газраас дээрх нөхцөлийг шийдвэрлэх санхүү, хууль эрх зүйн нөхцөл боломжийг шийдвэрлэсэн.
Энэ дагуу орон нутгийн сүлжээнд өргөтгөл хийж, аймаг бүрд 1Гбит/с хурдтай сүлжээний багтаамжийг бий болгох ажлыг шат дараатай гүйцэтгээд байна.
Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХХК өргөтгөлийн бэлтгэлийг хангаж, өнөөдрийн байдлаар 21 аймгаас 16 аймгийн төвийг 1Гбит/с багтаамжтай холбоод байна. Үлдсэн аймгуудыг ирэх сарын 1-ний өдрийн дотор холбох юм.
2016 оны гуравдугаар сарын 15-ны өдөр сүлжээний өргөтгөл хийгдэж сүлжээнд холбогдох 16 аймаг:
- Архангай
- Баянхонгор
- Булган
- Говьсүмбэр
- Дархан-Уул
- Дорноговь
- Дорнод
- Дундговь
- Орхон
- Өвөрхангай
- Өмнөговь
- Сүхбаатар
- Сэлэнгэ
- Төв
- Хөвсгөл
- Хэнтий
2016 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр сүлжээний өргөтгөл хийгдэж сүлжээнд холбогдох 5 аймаг:
- Баян-Өлгий
- Говь-Алтай
- Завхан
- Ховд
- Увс
Сүлжээний багтаамж нэмэгдэж, интернэтийн бөөний үйлчилгээний үнэ буурснаар орон нутагт харилцаа холбооны үйлчилгээний хүртээмж, чанар дээшилнэ. Мөн байршлаас үл хамааран үнэ ижил байх, интернэтийг хэрэглээ өсөн нэмэгдэх өргөн боломж нээгдэж байна.
Өмнөх хурд буюу орон нутагт хамгийн дээд хурд болох 300kbps хурдтай интернет ашиглаж байгаа тохиолдолд гурван минутын урттай видео бичлэгийг бүрэн уншиж дуусахын тулд 270 секунд зарцуулдаг байсан бол одоо 80 секунд зарцуулах аж.