gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.24
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.24
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Баримтаа авдаггүй хэнэггүй иргэд ААН-үүдэд хууль зөрчих боломж олгож байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2016-03-15
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2016-03-15

Энэ оны эхний өдрөөс эхлэн бид QR кодтой баримтын талаар олонтаа сонсов. НӨАТ-ын шинэ хууль хэрэгжиж эхэлснээр бид ямар ч бараа, үйлчилгээ худалдаж авсан заавал QR кодтой баримт нэхэж авах ёстой болов. Энэ үүргээ ягштал биелүүлэх иргэд ч олон байна. 

Тэдний нэг болох иргэн А худалдан авалт хийсэн баримт бүрээ нямбай гэгч нь хадгална. Тэгээд тэдгээр баримтаа ebarimt.mn цахим хуудсанд дор бүр нь шивж оруулдаг.  Учир нь тэр сард хоёр удаа болдог тохиролд азтанаар шалгаран, сугалаа хожих эрхээ эдлэхийг хүсэж байгаа юм. Супер шагнал болох 100 сая төгрөг хождоггүй юм гэхэд 20 эсвэл 100 мянган төгрөг хожихыг үгүйсгэхгүй. Учир нь нэгдүгээр сараас хойшхи зургаан удаагийн тохирлоор нийт 45 780 баримт сугалаа хожжээ.

Иргэн А-гийн НӨАТ-ын шинэ хуулийг дэмжиж байгаа дараагийн шалтгаан нь ирэх жил буцаан авах урамшуулал. Тэрээр нэгдүгээр сарын 1-нээс хойш нийт 1.3 сая төгрөгийн худалдан авалт хийжээ. Иргэд худалдан авалтад төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах эрхтэй болсон.

Тэгэхээр иргэн А одоогийн байдлаар 19 мянган төгрөг буцаан авах нь. Үүний тулд ямар нэг бичиг баримт нэмэлтээр гаргаж өгөхгүй, ebarimt.mn цахим хуудаснаас иргэн А-гийн данс руу шууд шилжүүлэх юм.    

Иргэн А-гийн ebarimt.mn дэх хуудасГэвч иргэн бүрт А-гийнх шиг идэвх, итгэл үнэмшил алга.

Нэг хэсэг нь мэдээлэл хомс тул НӨАТ-ын шинэ хууль ямар шинэ боломжууд нээж байгаа талаар мэдэхгүй, үүний улмаас баримт авсан ч бүртгүүлж чадахгүй байна. Үүнд ахмад настнууд, гэр хороололд оршин суудаг иргэд багтана.

Харин хоёр дахь хэсэг нь хайхрамжгүй иргэд. Санхүүдээ санаа зовдоггүй, хангалттай орлоготой зарим иргэнд сугалаа, ирэх жил эргүүлэн өгөх урамшууллын аль аль нь сонин биш. Иймд НӨАТ-ны тухай хуулиар олгож буй боломжуудыг үл ойшоосоор.

Гурав дахь хэсэг нь санаатайгаар бултагчид юм. Шалтгаан нь тодорхой. Тэд баримт бүрээ ebarimt.mn цахим хуудсанд шивж оруулахаас болгоомжилдог. Учир нь орлогоос нь худалдан авалт хийсэн үнийн дүн хэтэрчихвэл татварын байгууллагын хараа хяналтад өртөнө гэж эмээж байна. Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, лангуу ажиллуулдаг, тогтмол биш ч хааяахан орчуулга хийх, хөтчөөр ажиллах зэргээр нэмэлт орлого олдог иргэдэд энэ болгоомжлол байсаар байна.

Тэдний болгооомжлол үндэстэй эсэхийг ГТЕГ-аас тодруулахад “Нэгдүгээрт тухайн иргэн ebarimt.mn цахим хуудсанд зөвхөн өөрийнхөө бус өрхийнхөө нийт худалдан авалтыг бүртгүүлсэн байж болно. Нэг биш, хэд хэдэн хүн тухайн өрхөд орлоготой байж болно. Хоёрдугаарт, иргэний шивсэн худалдан авалтын дүн мэдээг үзэх хэдхэн субьектыг л хуульд тодорхой заасан. Хувийн мэдээллийг хэн хүссэн нь үзээд, ашиглахгүй. Гуравдугаарт, үнэхээр худалдан авалт нь орлогоос нь давсан бол хариуцлага тооцно гэсэн ямар ч заалт байхгүй” гэв.       

Иймд иргэн баримтаа бүртгүүлэхдээ санаа зовох шаардлагагүй аж.

ИРГЭДИЙН ТӨЛСӨН НӨАТ-ЫГ ЗАРИМ КОМПАНИ АШИГ ГЭЖ “АНДУУРАН” ӨӨРТӨӨ ҮЛДЭЭЧИХДЭГ

Хэрвээ та дээр дурдсан шалтгааны аль нэгнийх нь улмаас баримт авдаггүй, авсан ч тэр даруй бүртгүүлдэггүй бол юу болох вэ?

Би өөрийнхөө мөнгөөр хүссэн зүйлээ худалдаж авсан. Тэглээ гээд баримтаа авах, бүртгүүлэх эсэх нь миний дур, миний эрх гэж та бодож болох юм. Гэвч таны энэ “хэнэггүй” байдал зарим нэгэнд нь өгөөш болдгийг мэдэх үү?  

НӨАТ бол эцсийн хэрэглээнд ногдуулдаг татвар. Бараа, үйлчилгээ худалдан авсан эцсийн хэрэглэгч л НӨАТ-ын татвар төлнө. НӨАТ-ын тухай хуульд ААН-үүдийг суутган төлөгч гэж тодорхойлсон. Тэд иргэдийн төлсөн НӨАТ-ыг дамжуулан улсад буюу татварын байгууллагад төлөх үүрэгтэй. Гэтэл зарим овжин ААН-үүд иргэдийн төлсөн НӨАТ-ыг өөрийн ашиг гэж “андууран” замд нь үлдээн, компанийн орлого болгочихдог.

Энэ хууль бус үйлдлийг хийх боломжийг иргэн та бид л тэдэнд олгодог. Яагаад гэвэл та аль нэг газраас бараа, үйлчилгээ НӨАТ-тай үнээр худалдан авдаг боловч баримтаа авдаггүй. Тэгэхээр таны худалдан авалтын талаарх мэдээлэл дүүргийн татварын албанд очихгүй.

Бид баримт авах болсон нь дан ганц таны худалдан авалтыг бүртгэх гээд байгаа юм биш. Таны авч, бүртгүүлсэн баримтаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд хяналт тавин, татварын зөв, шударга тогтолцоог бүрдүүлэх нь НӨАТ-ын шинэ хуулийн хамгийн гол зорилт юм.

Инфографикийг О.Сүхбат

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан