Англи, Америк, Польш, Канад, Орос, Турк, Тайван, Энэтхэг, Солонгос зэрэг 15 улсын 40 гаруй шилдэг их дээд сургуулийн мэдээллийг нэг дороос авах боломжтой олон улсын боловсролын яармаг энэ сарын 19-20-ны өдөр Блю Скай зочид буудалд болно.
Үзэсгэлэнгийн үеэр Солонгос улсын Засгийн газраас зарласан тэтгэлэгт хөтөлбөр мөн тус улсад суралцах визний талаар Солонгос улсын элчин сайдын яам мэдээлэл өгнө.
Мөн Орос болон Герман улсаас зарлаж буй тэтгэлэгт хөтөлбөрийн талаар мэдээлэл авах боломжтой.
“Оюунлаг үйлс” төрийн бус байгууллагаас хүүхэд, залуусын мэдлэг боловсролыг дэмжих зорилгоор үзэсгэлэн зохион байгуулдаг.
Энэ удаагийн үзэсгэлэн 20 дахь жилдээ болж буй бөгөөд хоёр өдрийн турш 11-18 цагийн хооронд болох юм.